Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр захирамжаар “Нийслэлийн боловсролын салбарын барилга, байгууламжийн их засварын төсөл, арга хэмжээг төлөвлөх” аргачлалыг баталсан.
Энэхүү захирамжаар батлагдсан аргачлалын үндсэн зорилго нь нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй боловсролын салбарын их засварын төсөл, арга хэмжээг бүртгэлийн системд оруулах, бүртгэлийн системээр дамжуулан үнэлэх явдал юм.
Дээрх захирамжийн хүрээнд энэ сарын 15-аас 17-ны хооронд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад захирамжид заагдсан www.brs.ulaanbaatar.mn мэдээллийн системээр дамжуулж сургууль, цэцэрлэгийн их засварын саналыг хүлээн авах, сонгох болсонтой холбогдуулан мэдээллийн системийн функц, үйл ажиллагааг танилцуулах, заах сургалтыг нийслэлийн Боловсролын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Сургалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах албаны хүмүүс хамрагдах юм.