Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.
Тодруулбал, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 01/96 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд боловсролын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Ариунхүслэн, Бамбага эгч, Яргуй цэцэрлэг нь сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж зөрчлийг арилгуулах албан даалгавар хүргүүллээ.