Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 53 дахь удаагийн жилийн уулзалтад цахимаар оролцлоо.
Гишүүн 68 орны Сангийн сайд, дэд сайд болон холбогдох төлөөллүүд оролцон цар тахлын амаргүй үед коронавирустай тэмцэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, нийгэм эдийн засгийн тогтвортой нөхцөлийг хангахад гишүүн орнуудын оролцоо, АХБ-ны хүчин зүтгэл их байсныг онцолжээ.
Цаашид тогтвортой, хүртээмжтэй сэргэлтийн төлөө гишүүн орнуудтайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.