Монгол Ардын Нам /МАН/-ын Удирдах Зөвлөлийн хурал болж, намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүн нарыг томилсон байна.
Намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар томилсон М.Ганхүлэг нь 1990 оны залуу боловсон хүчин юм. Энэхүү томилгооноос харвал, МАН залуучуудаа дараагийн түвшинд бэлдэж эхэлсэн бололтой. Нөлөө бүхий улстөрчид ч өмнө намын улс төрийн бодлого болон гадаад харилцааны албыг удирдаж байсан түүхтэй.