Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!

2020-9-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Баянхонгор аймгийн иргэн Готов:

“…Би малын эмч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн боловсон хүчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа сэхээтний хүрэлцээ, хангамж туйлын хангалтгүй байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хамгийн залуу хүн гэхэд л миний насны хүн болж байна. Залуу боловсон хүчнийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр хэрхэн ажиллуулах вэ гэдэгт төр засгийн бодлогын түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах сэхээтнийг бэлтгэх сургуулиудын төлбөрийг төрөөс дааж, амжилттай сайн суралцаад үйлдвэрлэл дээр ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож, орон сууцаар хангах зэргээр нийгмийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, залуучуудын урам зоригийг сэргээсэн ийм хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн саналтай байна.

Баянхонгор аймгийн иргэн Эрдэнэбаяр:

“…Говь нутагт ган гачиг, цөлжилт болж, үнэхээр хэцүү байна. Малчдын амьдрал бүрхэг болж байна. Баацагаан сумын залуучууд “Говьд нэг сая мод” гэдэг төслийг санаачилж,  “Эх нутгаа цөлжилтөөс хамгаалъя” гэсэн уриан дор төслөө эхлүүлэн ажиллаж байна. Энэ төслийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэхүү төслийг иргэд биш Байгаль орчны яам түрүүлж хийх ёстой ажил нь гэж залуучууд бид харж байна. Энэ төслийг Байгаль орчны яаманд дамжуулж, говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах талаарх саналыг би гэлтгүй, говийн бүх малчин дэмжиж байгааг уламжилмаар байна.

Баянхонгор аймгийн иргэн Сайнбилэг:

“…Манай багт 2014 онд дулаан дамжуулах дэд станц ашиглалтад орсон. Одоо дулааны цахилгаан станцаа хүлээгээд байж байна. Азийн хөгжлийн банкны 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр цэвэр ус, дулааны магистраль шугам тавигдаж, хүлээгээд авчихсан бэлэн станц байгаа. Жилд улсын төсөв, аймгийн төсөв нийлээд 100 орчим тэрбум төгрөгийг янз бүрийн бүтээн байгуулалтад зарцуулж байгаа. Баянхонгор аймагт 34 мегаваттын дулааны цахилгаан станц барьчихад хангалттай. Энэ бол дөрвөн дулааны цахилгаан станц барих мөнгө. Яагаад барих дургүй байгаа юм бэ? 21 дүгээр зуун гарчихаад байхад гэр хорооллын ард иргэд ч гэсэн хананаасаа халуун ус авч, дулаанаа авдаг, задгай жорлонд бие засахгүй амьдармаар байна. Тийм учраас дулааны цахилгаан станцыг бидэнд ойртуулах тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Та Засгийн газар, УИХ дээр санаачилгатай ажиллахыг хүсье.”

Баянхонгор аймгийн иргэн Лхагваа:

“…Малын түүхий эд ямар ч үнэгүй болсон гэдгийг сая хэлж байна. Энэ жил гэхэд малаа нядлаад, махыг нь нөөцөлж, өлөнг нь авна, арьс ширийг хог дээр хаяж байна. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм? Энэ улс чинь яаж өр зээлээсээ гарах юм? Бид нар яах вэ, үеэ өнгөрөөсөн улс. Хойч үе, залуусаа өөд нь татаж, мал аж ахуйн салбараа анхаарах цаг болсон байна шүү.

Баянхонгор аймгийн иргэн Байгальмаа:

“…Ер нь улс орон хөгжихдөө ард иргэдээ ажлын байраар хангаж, иргэд нь татвараа төлдөг ийм зарчмаар явж байж хөгждөг. Дэлхийд ийм туршлага байдаг. Гэтэл манай Монгол Улс сүүлийн үед хандив, тусламж, халамж, байшин барих, зам тавих мэтээр хөгжлийг харж байна. Би үүнд их эмзэглэж явдаг. Яагаад ард иргэдээ ажлын байраар хангаагүй байж иргэдэд хүрэхгүй бүтээн байгуулалт хийдэг юм бэ? Хэрвээ иргэд ажилтай байх юм бол хэлсэн хэлээгүй, хүссэн хүсээгүй өөрсдөө бий болгоод явчихна. Үүнийг мэдсээр байж мэдээгүй царайлдаг юм уу, эсвэл мэдсэн ч мэдүүлэхгүй царай гаргадаг юм уу? Би ерөөсөө ойлгохоо байсан. Одоо бүр төр засагт хандъя гэсэн ч хандах сэтгэлгүй болчихсон.”

Баянхонгор аймгийн иргэн Лхагвасүрэн:

“…Өнгөрсөн жилийн эцсээр ахмадуудын өрийг тэглэсэн гурван өндөрлөгтөө баярлаж явдаг. Монгол Улсын иргэд бүгд өрийн сүлжээнд байна. Одоо өргүй хүн гэж байхгүй. Ахмадуудын тэтгэврийг хамгийн багадаа 500 мянга болгож өгөөч гэж хүсэх байна. 50 градусын халуунд халж, 50 градусын хүйтэнд хөрж явдаг малчид болохоор 60 насаа хүртэл хамгийн доод  хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэтгэврийн хэмжээг тэнцвэржүүлэх талаас бодож үзэх хэрэгтэй.”

Баянхонгор аймгийн иргэн Лхагвасүрэн:

“…Хүүхэд харах үйлчилгээг сэргээж өгөөч. Залуу ээжүүд хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ хараад сууна гэж байхгүй ээ. Засгийн газраас өгдөг цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр хоёр жил хүүхдээ гэртээ харна гэж үнэндээ байхгүй. Тиймээс бид хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгөөд, хөдөлмөр эрхэлмээр байна. Хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ хараад суух юм бол гэр орны амьдрал зогсох гээд байна шүү дээ. Энэ үйлчилгээ, хөтөлбөрийг дахин хэрэгжүүлээч ээ.”

Баянхонгор аймгийн сурагч Мөнх-Эрдэнэ:

“…Баянхонгор аймгийн 32 мянган хүүхдийн төлөөлөл болж нэгэн саналыг хэлэх гэж ирлээ. Монгол Улсад хувьчлагдаагүй хүүхдийн тавхан зуслан байдаг. Тэдний нэг нь Баянхонгор аймагт байдаг. Хүүхдүүд бид зуны дэлгэр цагийг хөгжилтэй, сурч боловсорч, аз жаргалтайгаар зусландаа өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч бидэнд тулгамддаг томоохон асуудлууд байдаг. Тэр бол тог цахилгаан болон зусланд хүрэх замын бартаа саад юм. Тиймээс эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, спорт, урлагийн заалтай, фитнесс клубтэй, улсын хэмжээнд жишиг болохуйц хүүхдийн зусланг бий болгож өгвөл тан шиг дэлхийн аварга, цаашлаад олимпын аваргууд манай нутгаас олон төрнө гэдэгт итгэлтэй байна.”

Баянхонгор аймгийн иргэн Батбаяр:

“…Сүүлийн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулж байгаа нь сайн зүйл боловч улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиглалтын зардал ихсэх гэх мэт асуудлууд байгаад байна. Жишээ нь, Жинст суманд гэхэд сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд 150 хүүхдийн дотуур байр барьчихсан. Шинэ суурьшлын бүсэд гэхэд нэг айл байхгүй, дэд бүтэц байхгүй атал өрхийн эмнэлэг ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг байсан ч нэмж 2.4 тэрбум төгрөг болсон. Баянхонгор аймгийн хэмжээнд 8.7 тэрбум төгрөгийг тендер зарлагдсан төсөвт өртөг дээр нь нэмээд явж байгаа байдалтай. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хөрөнгө оруулалтын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахгүй бол нэг ч айл байхгүй хээр талд сургууль барьж, эмнэлэг барьсаар байх уу” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулт өгч, танилцуулга мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр манай оронд малын тоо толгой 80-90 саяд хүрлээ. Хүн ам нь гуравхан сая. Төрийн бодлогод юу дутагдаж байна вэ гэхээр арьс шир, мах, ноос үйлдвэр. Ноолуурын салбар харьцангуй болж байгаа. Хөдөө аж ахуйн сайд байхаасаа эхлээд арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулсан. Төрийн бодлогод оруулах гэж нэлээд зүтгэсний эцэст одоогоор Дархан хотод 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлчихээд явж байна. Үүнийг төр бодлогодоо оруулж шийдэх ёстой. Хувийн хэвшил, төртэйгөө нийлж ажиллах ёстой. Малчид эндээс хувьцаа авах ёстой. Малчид хувьцаа авснаар хоёр удаа ашиг олно гэсэн үг. Нэгдүгээрт, арьс ширээ тушаагаад ашгаа авчихна, хоёрдугаарт, үйлдвэр ашигтай ажилласнаар ногдол ашгаа авна.

Үүний өмнө яригдаж байгаа нэг асуудал нь олон жил яригдсан төмөр замын ажил говийн бүсэд эхэлсэн. Нэгхэн жилийн дотор 700 км төмөр зам барьж байна. Монголчууд хийж чадаж байна уу? Чадаж байна” гэв.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар үргэлжлүүлэн ярьж, орон нутгийн хөгжилтэй холбогдуулан иргэдийн тавьсан асуултад хариуллаа. Жишээ нь, иргэн Батбаярын асуусан асуулт, саналтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ,

“…Хээр газар сургууль, эмнэлэг барьчихсан байна. Зам, ус, цахилгаан байхгүй. Ийм бүтээн байгуулалт бүх аймаг сумдад байна. Одоо 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё. Суманд халуун устай болъё гэж үзээд Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчлэн барьж байсан.

Мэргэжлийн хяналтын газрын дарга нь байна уу? Яахаараа дэд бүтэцгүй газар 6-7 тэрбумаар барилга барьчихдаг юм бэ? Одоо дулаан очихгүй учраас энэ өвөл тас хөлдөнө. Гэр барьж байгаа биш дээ? Дэлхий даяар дэд бүтцээ барьж байгаад дараа нь байшингаа барьдаг юм. Одоо энэ хохирлыг хэн барагдуулах юм? Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ” гэлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн саналтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хариулахдаа,

“…Үнэхээр энд буруу төлөвлөлт хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид засаж залруулах бүх ажлыг маш яаралтай, цаг хугацаа алдалгүй, улсыг хохиролгүй байлгахаар зохион байгуулж, танд хариу мэдэгдэнэ” гэснээр уулзалт өндөрлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймагт ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдтэй хийсэн уулзалтын дараа Өвөрхангай аймагт ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.231.3)
    ded bytezgui barilguud barisanii gaigaar mashinii tygiree ihdej baigali orchin, ajil amdral byh l umand gai bolj baina archaagui chadvargui tolovlogoogui hyanalt shalgaltgui hotiin toriin albaniihnii gai.....ded bytezgui bolohoor surguuli ajil emneleg geed ....yavahgui gazar alga, dyyrgyydiin darga narch buruutai !!!!
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    5 цаг 38 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    5 цаг 41 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    6 цаг 6 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    6 цаг 19 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    6 цаг 36 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    6 цаг 44 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    6 цаг 56 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    7 цаг 6 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    7 цаг 10 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    7 цаг 14 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    7 цаг 21 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    8 цаг 3 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    8 цаг 13 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    17 цаг 56 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    23 цаг 49 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК