Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгууль хуулийн шинэ зохицуулалтын дагуу явагдана. Ингэхдээ нийслэл дүүрэг болон аймаг сумын сонгуульд давхар нэр дэвших боломжтой. Энэ хүрээнд нийслэл дүүрэг, аймаг сумын сунгаанд нэр нэр дэвшигчид хамт бичигдэх бөгөөд иргэд сонгогч хоёр хүний нэр дуйгуйлах юм.
Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны 07.00-20.00 цагийн хугацаанд явагдана. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо гардан зохион байгуулж ажиллахгүй. Зөвхөн зөвлөж ажиллана гэдгийг СЕХ-н гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн онцоллоо.
Сонгогчдын хувьд заагдсан тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүйд тооцогдохыг санууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)