Монголын морин харвааны холбооноос "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн өнөөдөр "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.
“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах аж. Энэ жилийн хувьд дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах “Хийморь” морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна.