Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Засгийн газар хөгжмийн хэрэгсэл шинэчлэх 2 тэрбум төгрөгийг шийднэ

2020-9-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.

 

Соёл, урлагийн газрууд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн буусантай холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж, бэлтгэл сургуулилт, үзвэр үйлчилгээгээ жигдрүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг Соёл, урлагийн салбарт оруулж, бодлогоор удирдан чиглүүлэх Соёлын яамыг байгуулаад байна. Тус салбарт 2019-2020 онд нийт 144,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан.

Одоогоор биетээр хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас “Чингис хаан” музей, “Төв номын сан”-ийн барилга угсралтын ажлууд 75-80 хувийн гүйцэтгэлтэй, арван хоёрдугаар сард бүрэн дуусах аж.  Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн театрын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг 2021 оны гуравдугаар сард дуусгаж дөрөвдүгээр сард барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Байгууллага тус бүрт тулгамдсан асуудлууд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал Монголын Уран зургийн галерейд хадгалагдаж байсан 900 бүтээл гал түймэрт өртсөнийг 500 гаруйг гадаад улс орнуудын дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварласан бол үлдсэн 400 орчим бүтээл, их тэнгэр цогцолборт хадгалагдаж буй 50 гаруй уран зургийг тус тус нэн яаралтай сэргээн засварлаж нийтэд дэлгэн үзүүлэх хүсэлтэйг судалж танилцуулж, шийдвэрлэхийг Их тэнгэр цогцолборыг хариуцсан албан тушаалтанд үүрэг болгов. Мөн шинээр нэвтрүүлээд буй Урлагийн сэтгэл заслын танхимын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэх, ажилтнуудын тоог нэмэгдүүлэх түүнд шаардагдах цалингийн санг нэмэх зэрэгт нийт 2 тэрбум гаруй төсвийн дэмжлэгийн хүсэлтийг Уран зургийн галерейн удирдлага гаргалаа.

Улсын филармонийн симфони, оркестрын хөгжим, хэрэгсэл, Морин хуурын чуулгын морин хуур, ятга, цохилуурт хөгжмийг шинэчлэх, уран бүтээлчдийн бэлтгэлийн танхим, хувцасны өрөөг засварлах гээд нийт хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа талаар Филармонийн удирдлага танилцуулсан. Уг шаардлагатай төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санхүүжилтийг олгохоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэв. 2021 онд Монгол Улсын филармони байгуулагдсны 50 жилийн ой тохиож байна.

Хүүхэлдэйн театрын хувьд 30 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагагаа үргэлжүүлж байна. Үүнээс 11 нь л мэргэжлийн жүжигчдийн орон тоо бөгөөд хүүхдэд зориулсан томоохон уран бүтээл тавихад учир дутагдалтай бөгөөд орон тоо төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага буйг театрын удирдлага учирласан. Улсын драмын эрдмийн театрын барилгын урд жигүүрт байрлаж байгаа бөгөөд байр танхимын хүрэлцээ бага нь чанар хүртээмжийг бууруулдаг аж. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад нэн тэргүүнд театрын байрыг өргөжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэв.

Дүрслэх Урлагийн музей мөн нийт үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 90 хувь нь хадгалалтад байна. Үзмэрүүдийг хадгалах байр савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Дүрслэх урлагийн музей “баяжуулсан бодит байдал AR/Augmented Reality technology/” төсөл хэрэгжүүлж, хосгүй үнэт үзмэрүүдийг дижитал хэлбэрээр бодит мэт орон зайн хэмжээстэй үзэх боломжийг үзэгчдэд олгожээ.

Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үед Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзаж, дараах гомдол хүсэлтийг гаргалаа. Энэ нь Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа явдал аж. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг НЗДТГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Энэ дагуу холбогдох шийдэл гартал тус 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг НЗД-ын захирамжийн дагуу түр зогсоох шийдвэрийг тэр даруй гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон зарим УИХ-ын гишүүд урлаг соёлын газруудад ажилласныхаа дараа шинээр эмхлэн байгуулагдаад буй Соёлын яамны ажилтан албан хаагчидтай уулзлаа. Албан хаагчид, уран бүтээлчдийн төлөөлөл урлаг, соёлын салбарыг хариуцсан яамыг бие даалган байгуулсан нь оновчтой шийдэл болсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь бүх төрлийн үйл ажиллагаанд мэдрэгдэж, дэмжлэг болж байгааг хэлж байв.

Соёлын сайд С.Чулуун үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд дараах 10 үүрэг даалгаврыг чиглэл болгов.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна. Түүний нэг илрэл нь бодлогоор хөгжүүлэх Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулж буй явдал. Байгуулах нэг хэрэг, одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал. Иймд дараах зорилтуудыг чухалчлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна гэв.

-       Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах

-       Цахим соёлын санг бүрдүүлэх

-       Үндэсний контентуудыг бэлдэх

-       Үндэсний агуулгатай инноваци шингэсэн бүтээл туурвих

-       Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах

-       Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх

-       Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах

-       Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жулчлалын бренд бүтээгдэхүүн бий болгох

-       Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.22.166)
    ЭНЭ УХНА ХАРЖ БГАА ЮМАА ОЙЛГОДОГ БОЛУУ, ТАС ХАРАНХУЙ ГЭСЭН, ГАНЦ МЭДДЭГ УРЛАГ СОЕЛ НЬ ГИТАР.
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.217.173)
    соёлын яамны сайд байхдаа Намбарын Энхбаяр гадагш нь их юм гаргасан юм билээ түүнийг хууль бусаар грагсан бол олон улсын шүүхэд хандаж олж ирэх хэрэгтэй дээ олон жил хэцүү явж ирсэн байхаа
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
    • Пөөх, яаж ингэж худлаа ярьж чадаж бнаа. Тэр үед би яаманд ажиллаж бсн, харин эсрэгээр бүх соелын өв үзмэрүүдийг бүртгэж нэгтгэсэн дата бааз хийлгэж бсндаа
      2020 оны 09 сарын 29
    • Элбэгдорж музейнуудаас уран зурагнуудаас авахуулаад баахан би хулгайлаад Энхбаяр луу чихэж гутгэлэг тараасан гэдэг .
      2020 оны 09 сарын 29
  • Зочин (66.181.186.111)
    ҮЛДСЭН ӨВӨӨ ХАЙЛАН ХАМГААЛАХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ. МОНГОЛЧУУДЫН ТЭР ИХ БАЯЛАГ ДАВТАГДАШГҮЙ ӨВИЙН ИХЭЭХЭН ХЭСЭГ АРДЫН ЗАСГИЙН ҮЕД УСТАЖ /СҮМ ХИЙД/ МӨН ГАДААДАД БЭЛЭГЛЭСЭН БАЙДАГ. БУЦААЖ АВАХ БОЛОМЖ БАЙДАГ БОЛОВ УУ? РХУ УЛСАД ДАЙНЫ ҮЕД АВЧ ГАРСАН УРЛАГЫН ЗҮЙЛЭЭ БУЦААСАН ЖИШИГ БИЙ.
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 11 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 26 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 29 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 30 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 40 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 34 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 37 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 54 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 38 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 25 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 40 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 45 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 48 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 54 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК