Петр Ильич Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт ирэх сарын 10-ны өдөр 18.00 цагаас Улсын филармонийн концертын их танхимд зохион байгуулагдахаар болжээ. Тус тоглолтын гоцлол хөгжимчнөөр хийлч О.Урангоо сонгогдсон байна. Мөн Виолончель Ж.Доржсүрэн, хөтлөгч тайлбарлагч, СТА Б.Батжаргал, улсын Филармонийн ерөнхий удирдаач, СТА Д.Нямдаш нар оролцохоор болжээ.