Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чимэдсүрэн: Томуу, томуу төст өвчлөлөөс ӨЭМТ-ийг үйлчилгээг өргөтгөх замаар сэргийлж лавлагаа шатлалын ачааллыг бууруулна

2020-9-29
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, АУ-ны Доктор, Профессор О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.


-Улирлын томуугаас урьтаж ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-ЭМЯ-аас цар тахлын үеийн томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг энэ жил эрт эхлүүлэн хийж байна. Томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд  жилийн турш гардаг бөгөөд эд идэвхжлийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг.


ТТӨ-ийн эрсдэлийг улирал хоорондын, идэвхжлийн, алаг цоог дэгдэлтийн, улсын хэмжээний дэгдэлтийн болон тархалт гэсэн 5 үе шатаар гаргадаг.

Энэ үзүүлэлттэй харьцуулан харахад Монгол улсад өнөөдрийн байдлаар ТТӨ-ний тархалт 10.000 хүн амд 4.1 буюу улирал хоорондын үед байна гэж дүгнэж болно. Бид энэ үнэлгээг харгалзан үе шат бүхэнд нь тохирсон, ялангуяа 4 ба 5 дахь үеийн  тархалтаас угтуулан сэргийлэх бодлогыг баримтлан урьдчилан төлөвлөж, бэлэн байдлыг хангаад ажиллаж байна.  Энэ хүрээнд  Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны Эрүүл мэндийн Улсын албаны дэргэд Тохиолдлын удирдлагын тогтолцоог 7 үндсэн чиглэлээр гарган чиглэл бүрээр төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг зэрэг хийн ажиллаж байна. Хугацаа алдаж болохгүй үе. Учир нь одоо ТТӨ-ний улирал хоорондын үе үргэлжилж байгаа тул иргэдэд ТТӨ-с сэргийлэх, тухайлбал дархлаагаа дэмжих, дулаан хувцаслах, маскаа зүүх гэх мэтээр ухуулах, сурталчлах, мөн гол өртөмхий бүлэг хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулах, ЭМБ-ийн бэлэн байдлыг хангах гэсэн ажлаа эхлүүлээд байна.
 

Энэ төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн 141 ӨЭМТ –ийн ахлагч нарыг ТТӨ-ийн үед ажиллах удирдамжаар хангасан, гарааны эмчилгээнд ашиглах 9 нэр төрлийн нэн шаардлагатай эмийн жагсаалт гарган, ашиглах, хянах удирдамжийг боловсруулж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дуудлага дээр улирлын ТТӨ-ний үе эхэлж байгаатай уялдан 10 хүүхдийн эмч ажиллан зөвлөмж, зөвлөгөө өгч байна. ӨЭМТ –д харьяаллын хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулах төлөвлөлт, бэлтгэлийг зохион байгуулж ирэх сараас энэ ажил эхэлнэ. ТТӨ-ийн тархалтын эрчимээс хамааран ӨЭМТ –д уртасгасан цагаар ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн амьсгалын замын өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийн хүрэлцээ, ашиглалт, хэрэгцээ, эмч мэргэжилтний ур чадвар, нөөц зэргийн судлан ЭХЭМҮТ-ээс 6 хүүхдийн эмч, 12 сувилагч төвийн 6 дүүрэгт очиж дадлагажуулах сургалт явуулж хамтран ажиллаж байна.
-Улирлын томуугийн үед анхан шатны нэгжүүд болох Өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү нэлээн анхаарч ажиллана гэсэн ?
-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг Нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн гэсэн 2 томоохон төрөлд хуваадаг. ТТӨ-өөс сэргийлэх, сэрэмжлэх, вакцинд хамрагдах, ханиадтай бол бусдад халдахаас сэргийлж амны хаалт зүүх, ер нь амьсгалын замын халдварт өртөхгүйн тул амны хаалт зүүх, дулаан хувцаслах, халуун хоол унд хэрэглэх, ажил, амралтаа зохицуулах зэрэг нь бүгд НЭМ –ийн үйл ажиллагаа, сэргийлэлт юм. Эдгээр анхан шатны буюу Нийгмийн эрүүл мэндийн тусламжийг Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүд зөв менежментээр үзүүлэх, гарааны эмчилгээг хийх боломж бүрдүүлж байна.
Харин ТТӨ нь  хүндэрсэн, зайлшгүй эмнэлгийн тусламж шаардлагатай үед лавлагаа тусламж авахын тулд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс авах ёстой. Гэтэл ийм ойлгомжтой эрх зүйн орчин, дүрэм, заавар байгаа хэдий ч энэ менежментээ яг газар дээр нь зөв, зохистой хэрэгжих шатанд бага анхаарсан ч юм уу өмнөх он жилүүдээс харахад өвөлдөө ДНЭ, ЭХЭМҮТ-д ТТӨ, амьсгалын замын халдварт өвчний улмаас  ачааллаа дийлэхгүй тусламж үйлчилгээ үзүүлэгч ч туйлдаж, иргэд ч их бухимддаг.
Энэ байдлыг харгалзаад Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг нь 2 сар гаруй тасралтгүй ажиллан “ТТӨ-ний үеийн эрт хариу арга хэмжээ, бэлэн байдлын цогц төлөвлөлт – Нэгдмэл бодлого- нэг зорилгын хүрээнд ӨЭМТ –ийг чадавхжуулах замаар ТТӨ-с сэргийлэх, НЭМ үйлчилгээг эрс сайжруулж, ДНЭ-ийн түвшинд лавлагаа шатлалын тусламжийг бүрэн утгаар нь үзүүлж, харин ЭХЭМҮТ нь чиг үүргийн дагуу төрөлжсөн мэргэжлийн тусламж буюу томуу, АЗ-ын хүнд хүмүүсд тусламж үзүүлэн, дүүрэг, ӨЭМТ-өө мэргэжил, арга зүйн удирдамжаар хангах харилцан уялдаатай, цогц, нэгдмэл үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн 40 орыг ТТӨ-ний дэгдэлтийн үед 65 ороор нэмэгдүүлнэ. БҮХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГүүд нь ЭХЭМҮТ-тэй Телемедицин - тоног төхөөрөмжөөр холбогдсон бөгөөд тус төвийн төрөлжсөн мэргэшлийн эмч нар “Эмнэл зүйн” багаар  эмчилгээ, оношилгооны зөвлөмж, удирдамжаар ханган ажиллана.
-Тэгэхээр өрх, сумын эрүүл мэндийн төв гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг үү
-Яг тийм. Нийслэлд 141, аймгуудад 80 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) ажиллан хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийтийн (нийгмийн) эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь хагас бие даасан байдлаар анхан шатны тусламж үйлчилгээг харьяаллын хүн амд ЭМТ үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг нэг бүтэц. Нэг иргэнээр тооцон санхүүжилт авдаг бөгөөд 2019 оноос санхүүжилт нь 2 дахин нэмэгдэж, мөн Эрүүл мэндийн даатгалаас 4 төрлийн тусламж тухайлбал гэрийн эргэлт, өдрийн эмчилгээ, сэргээн засах, оношилгоо, шинжилгээ гэсэн үйлчилгээг үзүүлэн нэг иргэнээр тооцон санхүүжилт авах боломж нээгдсэн.

ӨЭМТ –өөс анхан шатны бараг бүх үйлчилгээг авах, өөрөөр хэлбэл ТТӨ-с сэргийлэх, өдрийн эмчилгээнд хамруулах, зорилтот бүлгээ томуугийн вакцинд бүрэн хамруулах, гэрийн эргэлтээр өртөмхий бүлгээ хянах, сэргийлэх гээд олон ажлыг өрхийн эрүүл мэндийн төв хэрэгжүүлнэ.

Эдгээр дурдсан үйл ажиллагаа нь угаасаа чиг үүргээрээ ӨЭМТ хийх ажил, гэсэн хэдий ч иргэд ӨЭМТ-ийг алгасаад ДНЭ, ЭХЭМТ-д хандаад ачаалал ихсээд байгааг нь бууруулах ӨЭМТ  ажлаа сайн хийхэд анхаарах нь чухал. Иймээс ЭМЯ –аас  ӨЭМТ-ийг ТТӨ-с сэргийлэх, гэрийн эргэлтээр зорилтот бүлгээ хянах, тандах, хүүхдэд ХӨЦМ дагуу гарааны эмчилгээ хийх гол нэрийн 9 төрлийн эм, утлагын аппарат зэргээр хангах, эмч мэргэжилтэнг сургах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт бүхий тусламжийн хүрээнд ТТӨ-ний тусламжийг уялдуулан ажиллаж байна.
Бид өнгөрсөн долоо хоногт ӨЭМТ –ийн ахлагч нартай уулзалт зохион байгуулж ТТӨ-с сэргийлэх, хариу арга хэмжээ авах энэхүү төлөвлөлт, хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, тэдний санааг тусгасан.  ӨЭМТ-ийн удирдлагууд ч төлөвлөлтийг дэмжин хамтран ажиллаж байна.
-Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглаад тусламж авах боломжтой гэсэн, үүний хэрэгжилт хир байгаа вэ. Томуугийн үед энэ даатгалаа ашиглаж болох уу
-Хууль 2019 оны сүүлээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ӨЭМТ –ийн тал хувь нь энэ хүрээнд иргэддээ тусламж үзүүлээд даатгалаас санхүүжилтээ авч байна. Бид ТТӨ-с сэргийлэх ажлын хүрээнд ЭМДЕГ-аас тодруулга авахад үлдсэн ӨЭМТ –д нь байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй шалтгаанаар эрүүл мэндийн даатгалд хамрагдсан үйлчилгээг иргэддээ үзүүлэхгүй байна. Энэ нь маш харамсалтай, яагаад гэхээр энэ боломжийг иргэдэд хүртэх, үйлчилгээ авах эрх нь нээгдээд байхад ӨЭМТ –д магадланд орохгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байж болох уу гэдэг асуудал гарсан. Сайдын түвшинд энэ асуудлыг тодруулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 2020 онд 1 сард батлагдсан “Өрх, сумын ЭМТ-ийг магадлан итгэмжлэх шалгуур”-р 276 шалгуур бүхий нүсэр журам байгаа бөгөөд бид хэсэгчилсэн байдлаар үндсэн- 88, нэмэлт 2 шалгуур бүхий магадлан итгэмжлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хэсэгчилсэн магадлан итгэмжлэлд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 45 орчим ӨЭМТ-ийг хамруулж, шалгуурт нийцсэн нь дараагийн шатны буюу ЭМДЕГ-тай гэрээ хийх эрх нээгдэж, өмнө дурьдсан  4 төрлийн үйлчилгээг даатгалаас гүйцэтгэлээр санхүүжилт авч иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөс авах боломж бүрдэнэ. Хэсэгчилсэн магадланд орсон ӨЭМТ-дэд 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн эрх олгоно.
ТТӨ-с харьяаллын хүн амыг сайн сэргийлсэн, НЭМ-ийн болон шаардлагатай эмнэлгийн тусламжийг оновчтой үзүүлж өвчлөлийг эрсдэл багатай даван туулсан ӨЭМТ –ийг гүйцэтгэлд тулгуурлан урамшуулахаар төлөвлөсөн.
-ӨЭМТ-ийг ТТӨ-ний үеийн хариу арга хэмжээний гүйцэтгэлээр хэрхэн урамшуулах вэ. Энэ нь хийх л ажил нь биш үү, урамшуулал гэдгийг тодруулж өгнө үү.
-Монгол улсын хувьд Корона-19 цар тахал нь хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр, гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул бидэнд  Корона-19 халдвар, дээр нь улирлын томуу, томуу төст өвчнөөс хамт нь сэргийлэх маш хариуцлагатай цаг үе ирээд байна.
Дэлхий нийт Ковид-19 шинэ төрлийн цар тахалтай нүүр тулаад 9 сар болж байна. Энэ тахлаас урьдчилан сэргийлэх вакцин гарган авах туршилт үргэлжлэн, одоогоор маскаа зүү, гараа угаа, хүн хоорондын зай барих гэх мэт нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуйн аргаар л урьдчилан сэргийлж байна. Манай хүн амын дунд сүргийн дархлаа тогтоогүй, Ковид-19 халдвар хэрвээ дотооддоо тархвал эрүүл мэндийн салбар төдийгүй, Монгол улс, иргэн бүрийн өмнө хүнд сорилт тулгарна. Ийм учраас Эрүүл мэндийн сайд  өмнөх жилүүдээс илүү онцгой анхаарч, шуурхай, оновчтой, тодорхой, үр дүнтэй аргаар ТТӨ-ний үеийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний төлөвлөлтийг  Өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн НЭ, лавлагаа шатлал гээд бүх түвшинд нарийвчлан гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг би дахин онцолмоор байна.
Дээр дурдсан НЭМ цогц арга хэмжээг ӨЭМТ –д маш хариуцлагатай хэрэгжүүлэхэд бид ДНЭ, ЭХЭМҮТ-ийн ачаалал хэвийн, иргэдэд чирэгдэлгүй байдлаар ТТӨ-ний тархалтыг барих боломжтой. ӨЭМТ нь тухайлбал эрсдэлтэй бүлгээ томуугийн вакцинд бүрэн хамруулаад, ханиад томуутай хүндээ гарааны эмчилгээ хийгээд, гэрийн эргэлт, урьдчилан сэргийлэлтээ маш сайн хийж чадвар тухайн харьяаллын хүн амын дундах ТТӨ-ний өвчлөл бага, ДНЭ-т хэвтэх хүний тоо бага, иргэдэд бухимдал үүсэхгүй, үзүүлсэн тусламжийн төрлөөр ЭМ даатгалаас санхүүжилтээ аваад ажиллах тул бид энэ ажлын эхлэл, нөгөө талаар онцгой цаг үе давхцаж байгааг харгалзан дээрх үзүүлэлтээр “Сайн ӨЭМТ” буюу шилдэг менежменттэй ӨЭМТ –ийг шалгаруулан үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөсөн.
Мөн ТТӨ-ний өвчлөлийн дийлэнх нь 0-5 хүртэл болон бага насны хүүхдүүд өртдөг тул энэ бүлэгт чиглүүлэн “Эрүүл цэцэрлэг”, “Эрүүл сургууль” гэсэн цогц ажлыг хийнэ. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтанг сургалтад хамруулах, ТТӨ-с сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах удирдамжаар хангах, мөн эмчгүй цэцэрлэг, сургуульд тухайн орон тоонд мэргэжлийн эмч ажиллуулахаар БШУЯ-тай ярилцан ажиллаж байна.
Дараагийн гол бүлэг нь оюутан, ялангуяа төвлөрөл их “Оюутны хотхон” тул оюутанд чиглэсэн ажлууд шат дараатай хийгдэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхэлнэ
ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
Азийн наадам: Өнөөдөр манай улсын 5 бөх хүч сорино
Улаанбаатарт 10 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
    12 мин
  • TDB x CAREC BUSINESS FORUM 2026
    24 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас ОДООГООР таван медаль хүртэж, хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна
    27 мин
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
    42 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
    48 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэнэ
    1 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхэлнэ
    1 цаг 21 мин
  • ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
    1 цаг 25 мин
  • Азийн наадам: Өнөөдөр манай улсын 5 бөх хүч сорино
    1 цаг 30 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    2 цаг 50 мин
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    20 цаг 15 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    20 цаг 24 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    20 цаг 28 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    21 цаг 12 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    23 цаг 42 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    23 цаг 57 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    Өчигдөр 10 цаг 03 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК