Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан А/258 дугаартай “Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай” тушаалын хүрээнд Сүхбаатар дүүргийн 10,11,12,13 дугаар хороонд байрлах цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч 6 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар 2 иргэний үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу тус бүр 300 нэгжийн шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар өгч, биелэлтийг хангуулан ажиллалаа.