Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БХ-ын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулагдана

2020-9-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Монгол Цэргийн нэгдсэн холбооны тэргүүн, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Батлан хамгаалах салбарын чөлөөнд байгаа генерал, бэлтгэл офицер, ахлагч нарын нийт 380 гаруй ахмад настан оролцлоо. Батлан хамгаалах салбарын хувьд энэ жилийн ахмадын өдрийг угтаж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар “Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого” цоо шинэ баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулсан байна.


Энэхүү баримт бичгийн хүрээнд ахмад настны эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог идэвхжүүлэх, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна ахмадуудынхаа нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудаа тодорхойлжээ.

Уг бодлогын баримт бичгийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, харьяа цэргийн нэгтгэл, анги, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төдийгүй нэн тэргүүнд Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх аж. Ахмадын зөвлөлийг байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа хандан, томилогдсон өдрөөс хойш хийсэн ажлуудаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрээр хэлэхдээ, “ Цэргийн тэтгэвэрт гарсан генерал, офицер, ахлагч нартаа зориулж “Ахмадын өргөө” байгуулна. Ахмадын өргөө байгуулах санал, санаачлагыг та бүхний төлөөлөл гаргасан.

Би дэмжиж байгаа, үүнийг хэрэгжүүлснээр Та бүхэн маань цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, санаа бодлоо солилцох, биеэ чийрэгжүүлэх, тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Энэхүү ажлыг бодит үр дүнд хүргэхэд ахмадууд та нартайгаа хамтраад хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Цаашид БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, цэргийн нэгтгэл, анги, байгууллага өөрийн ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар идэвхитэй ажиллах болно. Зөвхөн жил бүрийн цагаан сарын баяр, Олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлээд болчихдог гэсэн ойлголтыг өөрчилнө.

Image may contain: 5 people


Жилийн туршид Ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах боломжоор хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ахмадуудынхаа үйл ажиллагаа, амьдрал ахуйд нь туслах, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настанг салбарын бодлого, хууль тогтоомж боловсруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр болон цэргийн алба, амьдралын баялаг туршлагатай ахмад настныг хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажилд зохион байгуулалттай оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллах болно. Ахмадууд та нарынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах тал дээр ч тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Юуны түрүүнд Цэргийн төв эмнэлэгт цэргийн дээд цолтой болон ”Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж өгнө. Мөн ахмад настнуудыг хүүхэдтэйгээ хамтраад төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц түрээслэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаад байна.

Image may contain: 6 people, crowd and indoor

Ирэх онд Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 гээд олон ой тохионо. Батлан хамгаалах яам олон нийтийн дэмжлэг, ард түмнийхээ оролцоотойгоор ойгоо нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж бодож байна. Энэ арга хэмжээний хүрээнд хийх ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний амьд түүх болсон ахмадууд та бүхнийгээ татан оролцуулна.

Image may contain: 4 people, people standing, suit, wedding and indoor


Та бүхнийхээ цогцлоон бүтээсэн, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам ахиулахын төлөө хичээн ажиллана гэдгээ Та бүхэндээ илэрхийлье” хэмээн онцолоод нийт ахмадууддаа Ерөнхий сайдын гарын бэлэг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагнал, ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим ахмадуудад мөнгөн урамшуулал олгож, Монголын цэргийн нэгдсэн холбооноос гарын бэлэг гардууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 20 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 18 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 57 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 16 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 5 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК