Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2020-9-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгуулллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө хийж байгаагаараа онцлог гэж тэмдэглээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад сайтар боловсруулж, төлөвлөсөн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой болохыг баталгаажуулж өгсөн. Мөн УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх төрийн бодлого уламжлагдан хэрэгжиж, бодлогын нэгдмэл байдал хангагдах, улсын төсвийг боловсруулж батлахдаа Засгийн газар, УИХ хариуцлагатай хандаж, урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын саналыг хөндлөнгөөс оруулж  төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг явдлыг зогсоон,  УИХ-аас төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулсан гэдгийг тодотгон тэмдэглэв.

Төсөв санхүүгийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх, төсвийн органик хуулиудыг өөрчлөн сайжруулах, төсвийн төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудаа шүүн хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэгт төсөв санхүүгийн чиглэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, төсөв санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид хэлэлцүүлгийн сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүллээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Төсвийн тогтвортой байдлыг урт, дунд, богино хугацаанд хангахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчин, төсвийн тогтвортой байдлыг хангах баталгаа, өрийн үзүүлэлтүүдийн талаар хөндсөн бол Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын тулгамдаж байгаа асуудал” сэдвээр тавьсан илтгэлдээ хөгжлийн бодлогын баримт бичиг ба төсөв гэсэн агуулгыг хөндөж, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг товч танилцуулав.

Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа “Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага, олон улсын туршлага” сэдэвт илтгэлээрээ төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн зорилт, улс орнуудын туршлага, хандлага, Монгол Улс дахь төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, Төсвийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг хөндсөн юм.

Сүүлийн илтгэлийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Төсвийн төлөвлөлтийн эрх зүйн орчин, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдвээр хэлэлцүүллээ

Илтгэл бүрийн дараа илтгэлийн сэдэвтэй холбогдуулж оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцсон төдийгүй бүх шатны төсөв захирагчдын асуусан асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариулт өгөв. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүлэх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүйгээр батлана гэж онцлов.  

Хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 19 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 17 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 56 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 15 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК