Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хөхөө: Францчууд өнөөдөр Улаанбадрахыг, маргааш Монгол Улсыг клончлох нь

2020-9-30
0
ЖИРГЭХ

“Бадрах энержи” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолтны үйл ажиллагаагаа тун удахгүй албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэрэв тус компани нь үйл ажиллагаагаа явуулаад эхэлбэл Дорноговьчууд төдийгүй Монгол Улсын ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэдгийг нутгийн иргэд мэдээлж, эсэргүүцэл илэрхийлээд байгаа билээ. Энэ талаар “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөөтэй ярилцлаа.

-Та бүхэн хэзээнээс эхэлж ураны хор хөнөөлийн эсрэг тэмцэж байна вэ. Тэмцлийн гол шалтгаан нь юу байв?

-Би Дорноговь аймагт төрж, өссөн нутгийн унаган хүүхэд. Их ноён хутагтын өлгий нутгийн ард түмэн уранд хордож, байгаль дэлхийг минь “Бадрах Энержи” гэх Франц улсын компани сүйтгээд, шүүрэн шанага болгож байхад дуугүй хараад сууж үнэндээ тэвчээгүй. Тиймээс 2017 оны 12 дугаар сараас эхлэн тэмцлээ эхлүүлсэн. Ингэхдээ “Босоо хөх монгол” ТББ-тай хамтраад Ашигт малтмал газрын тосны газарт хандаж дээрх компанийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэх хүсэлтийг гаргаж, шүүхэд хандсан. Гэтэл энэ асуудлыг шүүх хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрээд байна. Өчигдөр хүртэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх бидний гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэл хийж байгаа хүн заавал ТББ байгуулж байж, шүүхэд хандах эрхтэй байдаг юм билээ. Тиймээс “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ыг байгуулж, шүүхэд гомдол гаргасан нь энэ.

-Та бүхэн орон нутгаасаа зургаан хөлтэй ямаа авч ирж олон нийтэд үзүүллээ. Энэ ч бас тэмцлийн нэг хэлбэр байх?

-Тиймээ. Бидэнд үнэндээ өөр сонголт байгаагүй. Дорноговьд мал мутацад орж, иргэд нь хордсоор байхад үүнийг хэн ч анхааралдаа авахгүй шүүх хүртэл хэлэлцэхгүй болохоор бид үүнээс өөр ямар тэмцэл хийх билээ. “Бадрах энержи” ХХК-ийн нөхдүүд Улаанбадрахад ажиллаж амьдарч байж, мутацад орсон мал огт үзээгүй гэж хэлдэг. Нүдэнд нь ил байгаа зүйлийг харахгүй байгаа болохоор бид энд авч ирж харуулж байгаа юм. Зургаан хөлтэй ямаануудаа. Дээрх компани нь 2012 оноос хойш туршилтын ажил явуулж байгаа. Харин өнөө маргаашгүй тууз хайчилж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх болчихоод байна. Туршилтын гэх ажил хийж байхад л энэ мэтээр хордож байхад үйл ажиллагаагаа хэвийн явуулаад эхэлбэл ямар байдалд хүрэх нь тодорхой.

-Яагаад зөвхөн энэ компанийг шүүхэд өгөөд байгаа юм бэ?

-Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг ганцхан уул уурхайн компани байдаг нь онц аюултай ашигт малтмал олборлодог “Бадрах Энержи” ХХК. Энэ компани хүрээгээ тэлсээр өнөөдөр Монгол Улсын найман суманд газар ухаж байна. Хүмүүс ураны цацрагийн хор гэж яриад байгаа болохоос хүхрийн хүчил гэх аймшигтай хорыг газрын гүн рүү шахахад 126 нэр төрлийн химийн элемент мөн давхар урвалж орж газрын хүнд цацрагийн хор хөнөөл учруулж байгааг ярихгүй байгаад л хамаг учир оршиж байгаа юм. Говийн газрын гүний цэнгэг ус химийн урвалд орж улмаар өвс ургамал, мал амьтан, хүнд хүртэл нөлөөлж байна шүү дээ. Үүнийг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Японы эрдэмтэд хүртэл Улаанбадрах сумын малын бааснаас дээж авч шинжлэхэд цацраг нь маш өндөр гарсан байсан.

-Хор хөнөөл нь малд нөлөөлж мутацад орж байна гэлээ. Үүнээс гадна хүнд нөлөөлсөн гэх мэт зүйл байгаа болов уу?

-Францчууд ямар аймшигтай клончлогч улс болохыг дэлхий мэдэж байгаа. Яг үүнтэй адилхан Францчууд Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг хөмөрсөн тогоон дотор гэдэг шиг суманд нь клончилж байна. Харин маргааш Монгол Улсыг клончлохыг үгүйсгэхгүй. Нутгийн жирийн нэг малчин өрх “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой ганцхан сөрөг зүйл ярихад л тэд нийгмийн бүх харилцааг нь гэрэл унтрааж байгаа юм шиг унтрааж чадаж байна. Ингэж л дарамтанд оруулж байна шүү дээ. Шуудхан хэлэхэд бидний амь нас өнөөдөр дээсэн дөрөөн дээр л байна. Бид газар шороо, ард түмнийхээ төлөө ингэж л тэмцэж байна.

-Та бүхний гаргасан “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой хэрэг ямар шалтгаанаар хойшлоод байдаг юм бол. Үүнийг жаахан тодруулахгүй юу?

-Бүх зүйл л ойлгомжтой. Манай улсын эрх баригчид “Бид ядуу буурай орон” гээд гадны улс орнуудаас мөнгө гуйгаад царай алдаад явдаг. Тэгэхээр Их наймын нэг болсон Франц улсын өмнө хүчин мөхөсдөж, мөнгө гуйдаг болохоороо л ард түмнээ хөсөр хаяж, тэдний өөдөөс дуугарч чадахгүй гөлөг болж байна гэж үзэж, хардаж байгаа юм. Угтаа бол онц байдал зарлах хэмжээнд хүрчихсэн асуудал шүү дээ. Гэтэл үе үеийн Засгийн газар, эрх мэдэлтэнүүд үүнд анхаарал хандуулахгүй, харин ч шүүх, хуулийн байгууллагад чиглэл өгөөд байна уу гэх хардлага төрж байгаа нь нууц биш.  

-Нутгийн иргэд ийнхүү тэмцэж байхад орон нутгийн засаг захиргаанаас ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юм болов уу?

-Дорноговь аймгийн Засаг дарга асан Т.Энхтүвшин өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон явж байна. Тэр хүн бол нутгийнхаа иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхөр. Т.Энхтүвшин аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн тамгыг ашиглаж, хууль эрхзүйн чадамжгүй бичиг үйлдэж байсан байдаг. Үүгээр ч зогсохгүй жил бүр “Бадрах Энержи” ХХК-аас тэрбум тэрбум төгрөг авч байсан гэдэг нь шүүх хурлын үеэр ил болсон. Хурлын тэмдэглэл нь ч надад байгаа. Улаанбадрах сумын Засаг дарга н.Эрхэмболд, Зүүнбаян багийн Засаг дарга н.Ганзориг мөн л “Бадрах Энержи” ХХК-аас 905 сая төгрөг авсан нь АТГ-ын шалгалтаар нотлогдсон. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Дорноговь аймгийн “Хөгжлийн сан”-г шалгуулах хэрэгтэй байгаа юм. Тэнд л Дорноговийн удирдлагууд “Бадрах Энержи” ХХК хоёрын бусармаг зүйл нь нуугдаж байгаа гэдгийг ард иргэд бидэнд мэдээлдэг. Ер нь Дорноговийн удирдлагууд "Бадрах Энержи"-гээс мөнгө хүүлдэг болоод л дуугарч чадахгүй байна. 

-Энэ сангийн ард ямар хүн байдаг гэж хардаж байгаа юм бэ?

-Дорноговь аймгийн “Хөгжлийн сан” гээчийн ард УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас эхлээд аймаг, сум, багийн Засаг дарга гээд бүгд л холбоотой гэдэг нь ойлгомжтой. Би уг нь Б.Дэлгэрсайханы ангийн хүүхэд, УИХ-ын гишүүн болох гээд явж байхад нь хүртэл нутгийн зөвлөлд нь ажиллаж, дэмжиж байсан. Гэсэн ч өнөөдөр ард түмнийхээ төлөө ураны асуудлаас болоод хоёр салаа замаар явж байна. Эцсийн эцэст ард түмний дуу хоолой болох нь чухал болоод л тэр.   

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Иргэн (202.55.183.178)
    Тэгээд үхсэнээ хийж тэр 2-ыг УИХ -н гишүүн болгосон юм яах гэж сонгосон юм Одоо дийлдэхгүй халдашгүй эрхтэй болсон
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Энэ асуудлыг Улсын аюулгүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх нь чухал шүү, ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА АА!!! Чимээгүй байж болохгүй асуудал... Уран маш их хор хөнөөлтэй, хүмүүс сайн ойлгохгүй байх шиг бна. Чёрнобылийн цөмийн станцын хор нөлөөг сааруулах, булшлах ажлыг санхүүжүүлэхэд дэлхийн олон улсын байгууллагуудаас хичнээн их хөрөнгө жил тутам зарцуулж байгааг хэвлэл мэдээлэлээс унших, мэргэжилийн хүмүүсээр лекц сурталчилгаа явуулах нь зөв шүү...
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Мардайн уурхайд оросууд ураан олборлоод монголчуудад хянуулахгүйгээр өөрсдөө дур мэдэн маш их хэмжээгээр гаргаж байхад монголчууд чив чимээгүй л байсан биз дээ?!? Тийм л сүрхий юм бол оросуудыг эсэргүүцэхгүй яасан юм бэ??
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • mongol (122.201.31.51)
    Ene bol jinhneesee shal hudal orosuudiin yavuulj baigaa bodlogo shuu yam medehgui nutgiin irgediig ashiglaj iim teneg yam hiilgej bn mongol uls uranaa ter tusmaa guravdagch hursh frants ulstai hamtarch ashiglah ni tuiliin zuv shuu sotsializmiin ued orosuud mardain uranii uurhaig 20 garan jil ashiglaad mongol ulsad negch tugrugnii tattvar tuluugui udur bolgon heden myangan vagon uranii huder zuuj baisan yag l uursdiinhuu nutgaas zuuj baigaa yam shig tegeed tendees tiim 2,3 tolgoitoi,hultei mal garaad baisan yam uu chernobiliin ter ihtsumiin ayul bolohod odoo tegeed tend bas mutatsad orson 2,3tolgoitoi hultei amitad yavaad bn uu ene yamar ih teneglel ve bid heddugeer zuund amidraad bn manai huuli huchnii baiguullaguud yu hiigeed bn ene teneg yavuullagiig darui zogsooh heregtei
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ganaa (66.181.161.67)
    Ураныг экспортонд гаргах бол маш сайн хэрэг. Орост биш, Хятадад биш Францад гаргах нь бүр ч оновчтой. Эргээд Францаас Цөмийн жижигхээн цахилгаан станц барихыг ярих хэрэгтэй тэгвэл энэ олон нүүрсний станцуудаа хаах боломж бүрдэнэ, цахилгааны үнэ хямдарна. Орон нутгийн хэдэн малчдыг хохироохгүй шийдлүүд гаргаж болно. Энэ малчдад очих мөнгийг хангамжийг ТББ ууд гэсэн нөхдүүд дундаас нь авдаг байх. Шахах шаардах байдалд оруулах аргаар компаниудаас мөнгө авдаг байх шүү. Эх үүсвэрийг нь шалгах хэрэгтэй шүү ТББ уудыг бас цэгцэлмээр байна.
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.177.22)
    энэ залуу зов шаардлага тавьж бна.
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • mgl emegtei (77.87.228.70)
    Hutagtad mini nutgaa awarna uu. Ulaan shoroo udahgui ergeldene dee. Badrakh engergi g gazar door oruuulj hairla. Deeshee tengerhol dooshoo gazar hatuu bolloo.
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • мгл (202.72.245.125)
    Хайран нутаг минь Мөнгө гэдгийн өмнө мөхөсдөж байна уу ..Хөхөө эр хүн шүү бүү шантар
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 36 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 2 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК