Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр covid-19 халдварын талаарх ээлжилт мэдээллээ хийлээ. Есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Халдварын нийт батлагдсан тохиолдлын 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалын, гурав нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа найман хүний зургаагынх нь биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа юм байна.
Дэлхий дахинаа коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяыг давсан. Өнөөдрийн байдлаар 1,008,170 хүн нас бараад байна.