Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Золбоо: Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

2020-9-30
0
ЖИРГЭХ

 

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлажээ. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Ахлах менежер Д.Золбоотой ярилцлаа.


-Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад ямар боломжууд нээгдэх вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Бид бизнесийн байгууллагуудаас хамгийн анх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1600 гаруй оюутан залуусын боловсролд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн тэтгэлэг аваад зогсохгүй манай банкны судлаач оюутнаар ажиллах, мөн “G student club”-ийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмдээ чиглэсэн ажлууд хийх зэрэг хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих боломжууд нээгддэгээрээ давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд есдүгээр сарын 21-нд зарлагдсан ба 10 дугаар сарын 2-нд бүртгэл хаагдахаар байгаа. Бүртгэл хаагдахад цөөн хоног үлдсэн тул оюутан залуустаа энэхүү боломжийг алдалгүй атгаад аваарай гэж хэлмээр байна.

-Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурын тухайд?

-Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлгийг мэргэжил харгалзахгүй олгодгоороо онцлогтой. Тэтгэлгийн нэг гол шалгуур бол эсээ бичлэг. Эсээг “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо”, “Цэнхэр алт усаа хайрлая” хоёр сэдвийн аль нэгийг нь сонгож бичих юм.

Голомт банк нэг жилийн өмнө НҮБ-ын хариуцлагатай банкны зарчмуудыг үндэслэж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулахаа тунхагласан. Бид эх дэлхийдээ, нийгэмдээ, ирээдүйдээ хариуцлагатай байхад хүн бүрийн оролцоо маш чухал тэр тусмаа залуусын оролцоо. Тиймээс ч энэ 2 сэдвийг онцгойлон сонгосон. Залуусаас бидний хараагүй өнцөг, бодоогүй шинэ санаа гарна гэдэгт итгэлтэй байна.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөөд Голомт банкийг зорьж, хамт олны нэг хэсэг нь болохыг сонгодог шалтгаан таныхаар юу байв?

-Өмнө дурдсанчлан бид зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй залуустаа хөгжих, өөрийгөө сорих боломжуудыг өгдөг. Магадгүй тийм ч учраас эргээд бидний нэг болохоор зорьдог болов уу. Манай тэтгэлэгт оюутнууд банкнаасаа ажлын гараагаа эхэлж, удирдах албан тушаалд амжилттай ажиллаж байгаа олон жишээ бий.

-Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна залууст чиглэсэн ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Оюутан, сурагчдадаа зориулсан Оюутны дадлагын хөтөлбөр, Сурагчийн дадлага хөтөлбөр, “Good vibes” хөтөлбөр, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Судлаач оюутны хөтөлбөр зэргийг дурдаж болно. Яг одоо бол манай Судлаач оюутны хөтөлбөр зарлагдсан байгаа. Дадлага гэхээр оюутнууд байгууллага дээр ирээд бичиг цаас үдэж, цай кофе зөөдөг гэх ойлголтоос ангид байх хэрэгтэй. Бид оюутан залууст онолын мэдлэгээ бодит ажил дээр хэрхэн хэрэгжих боломжийг энэхүү хөтөлбөрөөр олгодог.

Манай IT-ийн судлаач оюутнууд гэхэд томоохон судалгааны ажлууд хийж зарим нь сургуулиа төгсөх хүртлээ банкандаа судалгаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар ажиллаж, судалгааны сэдвээрээ дипломоо бичдэг.

-Голомт банкны ажилтнуудын хэдэн хувийг залуучууд эзэлж байна вэ?

-Манай ажилтнуудын 20 орчим хувийг “Gen Z” үе эзэлдэг. 5 ажилтан тутмын 1 нь Gen Z  байгаа нь хүний нөөцийн хувьд залуу баг, хамт олон ажилладгийг илтгэдэг.

-Хүний нөөцийн мэргэжилтний хувьд шинэ залуу төгсөгчид, ажил горилогч нарт хандан ямар зөвлөгөө өгөх вэ? Чадварлаг ажилтан байхын тулд орчин үед ямар чадвар мэдлэгүүдийг шаардаж байна вэ?

-Хамт олон бол 2 дахь гэр бүл. Тиймээс ажиллах байгууллагаа сонгохоос гадна удирдах ажилтан, хамт олон, байгууллагын соёлын онцлог зэргийг сайтар бодолцож сонгох хэрэгтэй. Энэ жилийн хувьд Covid-оос шатгаалж дижиталчлал илүү хурдтай явагдаж, ажилтнуудаас дижитал ур чадварыг шаардаж байна. Бид хэзээ ч хуучных шигээ байхгүй. Гэхдээ бүтээлч байдал, харилцааны ур чадвар, тууштай байдал, хэлэлцээр хийх ур чадвар яалт ч үгүй чухал хэвээр байна. Нөгөөтэйгүүр байгууллагын онцлогоос хамаарч ур чадварын шаардлага бүр харилцан адилгүй байдгийг мартаж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүргэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 1 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 11 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 5 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 8 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 24 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 8 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 56 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 16 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 19 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 25 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 32 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 53 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 55 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 1 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 13 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 22 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК