Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр ярихын оронд орлого олохоо бод

2020-10-01
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Коронавируст цар тахлын гамшгийг тойрч гарсан улс одоохондоо хараахан алга байна. Монгол Улсын хувьд есөн сарын турш дотооддоо вирусыг алдахгүй байхад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалахын олон мянган ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 2

Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.

ЭШЛЭЛ 3

Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна.

ЭШЛЭЛ 4

Орон нутагт, газар дээр нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байна. Олон сумдын нутгаар хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүсчээ. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна.

ЭШЛЭЛ 5

Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна.

ЭШЛЭЛ 6

Аливаа улсын хөгжлийн зүтгүүр болох аж үйлдвэрийн цогцолборуудын чиглэлийг зөв тогтоож, зөв байршуулж, түүнийгээ дагуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг иж бүрнээр нь төлөвлөн 5–10 жил тууштай бүтээн байгуулалтыг өрнүүлж байж хөгжлийн суурь тавигддаг нь нотлогдсон үнэн билээ.

ЭШЛЭЛ 7

Өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр нь ч хийж хэрэгжүүлж чадсангүй ээ. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо.

ЭШЛЭЛ 8

Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна.

ЭШЛЭЛ 9

Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

ЭШЛЭЛ 10

Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Орон нутгаас сонгогдсон гишүүд очоод үзэх хэрэгтэй.

ЭШЛЭЛ 11

Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх. Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна.

ЭШЛЭЛ 12

Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна. Алслагдсан сумдад хүн амын бодлого үнэхээр хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 13

Монголчууд таван хошуу малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байхад хэзээд ажилтай байх боломж байна. Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. Иргэдээсээ дор сэтгэлгээтэй орон нутгийн удирдлагуудыг үргэлжлүүлээд байлгаад байх юм уу.

ЭШЛЭЛ 14

Гишүүд улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна.

ЭШЛЭЛ 15

Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог. Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ?

ЭШЛЭЛ 16

Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.

ЭШЛЭЛ 17

Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.

ЭШЛЭЛ 18

Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа.

ЭШЛЭЛ 19

Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?

ЭШЛЭЛ 20

Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.

ЭШЛЭЛ 21

Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.

ЭШЛЭЛ 22

Монгол Улсын Засгийн газар 2017 онд Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн учраас хориг тавьсан ч олонхын бүлэг хүлээн авахаас татгалзсан. Одоо өрийг өрөөр дараад сайрхаад байдгаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй.

ЭШЛЭЛ 23

2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.

ЭШЛЭЛ 24

Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Иргэн (192.82.67.22)
    17 чингэлэг спирт хилээр оруулаад баригдаад Элбэгдоржийн хүчээр хэргээс мултраад төмөр зам барих гэж олон тэрбум сая төгрөг завшаад шүүхийг хахуулдаад ерөнхийлөгч болсон зартай луйварчин чи одоо архины тухай ярихаа боль чингэс хаан одонг АН ынхандаа өгөөд л эхийн одонг би өгч байна гэж дарвалзаад л байх юм манай эхчүүд нэг юмыг ойлгох байхаа Баттулга өглөгчдөө өгч байгаа алдарт эхийн одон бишээ Монголд Цорын Ганц арын хаалга орохгүй авдаг одон бол Алдарт Эхийн одон шүү дээ 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн болгон авах эрхтэй одон болхоос Баттулга сайндаа өгөөд байгаа одон бишээ
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.1)
    battulgiig mash ix demjij baigaa
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.1)
    kkkk vnen shtee tiim l ym yaridag ulsuudiig songoson bizdee
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Ядаж 2жилийн өмнө хэлсэн ч болоосой
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
  • Ал хошногоны нүх болсон Ардын Нам (103.111.68.3)
    Ардын намын янхнууд Алавчны хээ хэмжээ ярилцах нь дутаж гэнэ дээ.
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • чч (66.181.180.169)
    зэлүүд нутгаа заря
    2020 оны 10 сарын 10 | Хариулах
  • иргэн (203.98.77.101)
    хэн хэлсэн нь чухал гэжүү, үнэн л хэлсэн байна
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.120)
    Энэ улсын эдийн засгийн хүч чадал урагшладгүй сул дорой, хүмүүсийн ёс суртахууны доройтол туйлдаа хүртэл унасан нь, бараг нийтээрээ архинд живсэн, танхай зэрлэг, дэг журам сахилга хариуцлагын ойлголт унтарсантай шууд холбоотой шүү. Ийм нөхцөлд тэр ол гээд байгаа орлого чинь яаж буй болох билээ. Архидалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлыг мохоох гэж манай ардчилагчид зүтгээд байгааг олон түмэн ойлгохоо байсан.
    2020 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.217)
    Дээд боловсрол хүнд хэрэгтэй биз дээ ерөнхиилөгчөа.
    2020 оны 10 сарын 03 | Хариулах
  • уншигч (202.170.80.25)
    үнэн л хэлсэн ш дээ
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
  • Unsh (64.119.25.12)
    Ruliin ard suuhgui bgaa hun joloochiig amarhan shuumjilj chaddagiin l ulger bolj bn doo!Uuruu suuj bsan bol yaaj olon yum yarij bgaa boldoo?
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.181.78)
    Muu hulgaich Jenko
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Давхраа (66.181.183.13)
    Женко доо гол нь биш. Хамгийн гол нь маш үнэн ззйл хэлж чухал асуудлыг хөндсөн байна. Хүрэлсүх, хүрэлбаатар нараа: Та нарт жаахан ч гэсэн энэ улс орон, ард түмнээ бодох сэтгэл жудаг үлдсэн бол тэр бүтээн байгуулалт нэртэй тэнэгшавар зуурдаг хөрөнгө оруулалтаа зогсоож ирээдүйгээ хараач. Та нарын үр удам ч ирээдүйд энэ улсад амьдарч л таарах байх
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (151.24.97.89)
    Маш зөв
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    ha ha GOY!
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Ухаалаг (202.9.46.42)
    Сайхан байнооо Ерөнхийлөгч минь
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Нямаа (192.82.64.215)
    Ерөнхийлөгчийнхээ үгийг сонсдог ч болоосой. Бодууштай зүйл ихийг хэлжээ.
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 26 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 2 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 21 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 11 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК