Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: С.Зориг агсны амьдарлын мөр бүдгэрсээр 22 жил боллоо 

2020-10-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь С.Зориг гэж өгөв.

БАРИМТ 2

Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.

БАРИМТ 3

Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.

БАРИМТ 4

Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн нэгэн. Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.

БАРИМТ 5

С.Зоригийг хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.

БАРИМТ 6

Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь Засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.

БАРИМТ 7

Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч “Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байв. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байжээ.

БАРИМТ 8

С.Зоригийг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэрт нь онц хэрцгийгээр алав. 

БАРИМТ 9

С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.

БАРИМТ 10

Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

БАРИМТ 11

Энэ хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол хүртэл гарч байв. 

БАРИМТ 12

Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсон гэдэг.

БАРИМТ 13

10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюунаас алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.

БАРИМТ 14

1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан “ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.

БАРИМТ 15

С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох “Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.

БАРИМТ 16

2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно, шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.

БАРИМТ 17

С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхээр таслагдан 25 жилийн ял сонсоод буй. 

БАРИМТ 18

Ийнхүү алчуурчид нь ил болсон ч захиалагч нь өнөөдрийг хүртэл олдоогүй. Сураг алдарсан хэвээр. 

БАРИМТ 19

С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч олон.

БАРИМТ 20

Дүү С.Оюун нь ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь “Иргэний Зориг” юм. Тус намаасаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүний албыг хашиж байсан. Мөн ахынгаа нэрээр “Зориг” санг байгуулсан.  

БАРИМТ 21

С.Зориг агсны эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд “Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.

БАРИМТ 22

1998 оны 10 сарын 2-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?" гэж асуухад нь "Поезд ушёл" (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин"-д дурдсан байдаг.

БАРИМТ 23

С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.

БАРИМТ 24

С.Зориг хэзээ тамхинд орсон талаар баримт мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын “Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг. С.Зоригийн алуурчны талаархи асуултад хариулт өгөхдөө “Би нэг юманд итгэлтэй байдаг. Санжаасүрэнгийн Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсаншд. Тэр хүн бол Санжаасүрэнгийн Зориг өөрөө…” хэмээн хэлсэн юм.

image

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 22 жил өнгөрчээ. Тэрээр эл өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа харамсалтайгаар алдсан юм. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон С.Зоригийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
“Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (103.229.121.203)
    Тэр Мөрөнг яагаад шалгадаггүй юм бол.Хэргийг зориудаар баллах гэж хүмүүс оруулсан юм биш үү.Мөн хэргийн ажлын хэсгийг олон удаа тараасан хүнийг,дараа нь Эрдэнэтийн талаар санал тавьсан,Баяр,Ганболдыг ЁС сайдаас 7 удаа татгалзсан Отгонбилэгтэй холбоотой гэх Багабанди нарыг шалгах хэрэгтэй
    2020 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.21.107.7)
    Элбэгдоржийн хамтрагч Шар Энхээ гэдэг нөхрийг барьж саатуулан шаогах хэрэгтэй
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (202.21.107.7)
    Зоригийн маань хэргийг илрүүлэхэд чухам юу саад болоод байна вэ? 1998 оны 8 сараас эхлүүлээд ГАНЦ худагт ямар ямар хоригдлууд хоригдож байсан. Гаднаас хэн гэдэг гэмт хэрэгтэн орж ирээд щокалад цэвэр спирт тарааж руецидив гэмт хэрэгтнүүдтэй уулзаж юу ярьж байсныг тодруулах хэрэтэй шүү.
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.18.112)
    Алав биш хөнөөв. Энэ хүний амьдралын мөр бүдгэрэхгүй ээ.
    2020 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    elbegdorj
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
    • Зочин
      + Батүүл гэлцдэг.
      2020 оны 10 сарын 02
  • zochin (202.179.26.6)
    Ehcner geed Bulgan mon Bagabandi eronchiilogch asan ed nar allagiin zachialagchid !!!! tegeed duugui, duugui bas dachin duugui baidag !!! ????
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
    • MAXH-n gishuun Tsagdaa-n darga Moron mon Ganbold nar heregyn gazar hamgaalalt muu hiij heregyn uzlegiin gazar olon ihhun oruusan. Mash ih sejigtei. Moron daraa ni hudal amlaj UIHn gishuun bolson. Morong barivchilah heregtei!!!!!!!!!!!!! Moron Ganbold mon tuhain uyeiin Tagnuulyn Gazryn Darga nar hergyn tailah tulhuur. Uchir ni Bulgan Zorigtoi utasaar yarisany daraa aluurchid irsen. Teheed Bulgan bol sejigten. Yariag hondlongoos sonsson ni Tsagdaa tagnuul baih magadlaltai. Teheer Morong sejigleh ni mash zov!!! Morond nolooloh gants hun bol Bagabandi ... ternees bish tushaalaasaa husuulj baigaa Elbegee bish. Mon huuchin HAX yamny hogshin ulaan kommunist chekist Tseeregzen metiig shalgah yostoi bsan. Moron Bulgan sejgtei.
      2020 оны 10 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    2 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    3 цаг 36 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    5 цаг 31 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    5 цаг 59 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    6 цаг 0 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    6 цаг 9 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    6 цаг 29 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    6 цаг 44 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    6 цаг 53 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    7 цаг 16 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    7 цаг 33 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    7 цаг 45 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    8 цаг 30 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    8 цаг 38 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 47 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    8 цаг 59 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    9 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    9 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 50 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    10 цаг 7 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК