Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүнд, БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу таван удаагийн нислэг үйлдэж, 1298 иргэнээ татан авсан байна.
Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд сүүлийн нислэгийг үйлдэнэ. Уг нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ.