Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баталсан хуваарийн дагуу 2020 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд ногоон бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажлыг эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулах тул нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохой, муурны талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газраас хүслээ.
Мөн тэжээмэл нохойгоо сул чөлөөтэй явуулахгүй байж аюулгүй байдлаа хангахыг зуслангийн бүсийн иргэдэд анхаарууллаа. Зэрлэгшсэн нохойн дуудлагыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Базалт нэгдэл” ХХК /88857007/, Чингэлтэй дүүрэгт “Их булаг Атук” ХХК /88113778, 89969001/, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт “Өлтэй” ХХК /96637449, 89232336/-ийн утсаар өгөх боломжтой юм байна.
Сэтгэгдэл (1)