Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбилэг: Бусдын төлөө хийсэн буян буцаад баяр баясал болж ирдэгт итгэдэг

2020-10-23
0
ЖИРГЭХ

Нийгэмд үлгэр жишээ болж буй иргэн Д.Батбилэгийг уншигчдадаа танилцуулъя. Тэрбээр хамгийн сүүлд иргэд шөнө оройн цагаар их төөрдөг замд цацруулагч шон байрлуулжээ. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Манай урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Явах замын чигийг заасан тэмдэглэгээний цацруулагч бүхий шонгуудыг салсан замуудын уулзварууд дээр байрлуулсан талаарх таны тухай мэдээлэл цахим орчинд тархаж олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн. Нийт хэчнээн зам дээр хэдэн шон байрлуулав?

-Улаанбаатар Дархан хоорондох төв авто замаас Төв аймгийн Жаргалант сум орох асфальтан зам байдаг. Энэхүү хуучин Морин завод гэх газраас салж шороон замаар явсаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь Дархан Эрдэнэтийн төв замтай нийлдэг юм. Энэ хүртэл 80 км үргэлжилдэг. Улаанбаатараас Эрдэнэт хот, Эрдэнэт хотоос Нийслэл орох гэж энэ замаар байнга явдаг. Заримдаа оройтож гарсан үед төөрчих гээд байдаг тохиолдол олон байлаа. Мөн өвөл цас орсон, зун бороо орсон үед явахад хүндрэлтэй. Тиймээс  ч зөв замаа олж явахгүй бол саатах, бэрхшээл ч гарна. Хамаатан садан, найз нөхөд, таньдаг хүмүүст маань ийм зовлон бэрхшээл нэг бус удаа тохиолдож байсныг сонсож байсан. Тиймээс Шар хөтлийн даваагаар зорчих иргэддээ төөрч будлихгүй байхад нь бага ч гэсэн тус болох юм сан гэж боддог байсан. Тиймээс ч үүнийгээ саяхан ажил хэрэг болгон хэрэгжүүлж 12 салаанзамын уулзвар дээр цацруулагчтай шон хатгасан юм. Гэхдээ дахиад ч тийм хэмжээний шон хатгах хэрэгтэй байгаа. Болж өгвөл бичиглэлтэй шон зоовол бүр сайн болох байх.

-Боломжтой бол хэчнээн төгрөгийн зардал гарсныг хэлж болох уу?

-Бусдын төлөө хийж байгаа ажлын үнэ өртгийг тооцдоггүй л дээ. Бусдын төлөө хийсэн буян буцаад баяр баясал болж ирдэгт итгэдэг. 2016 оноос хойш Эрдэнэт хотын оршин суугчид, хүүхэд багачууд, эхчүүдийн төлөө буян үйлдэж тойргийн бүх сургууль цэцэрлэгүүдийг цахилгаан багажаар хангаж, хоёр ч цэцэрлэгийн цайны газрын агааржуулалтын системийг иж бүрэн шинэчилсэн. Мөн Хүүхдийн эмнэлэгтээ эхчүүд хүүхдийн хэвтэх 15 ор, сувилагч нарын хүсэлтээр угаалгын машин, хотынхоо Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн хэсэгт автомашин бэлэглэсэн. Үүнээс гадна хотынхоо эвдрэлтэй авто-замуудад нөхөөс хийх, 800 метр явган замыг өөрийнхөө хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байдаг.

-Таныг “Таван толгой” Цахилгаан станц байгуулах төслийн нэгжийг удирдаж байсныг мэдэх юм байна?

-Таван-толгойн цахилгаан станц бол Монгол улсын эдийн засгийн болон эрчим хүчний аюулгүй байдалд маш чухал нөлөөтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том ажил. Энэхүү ажлыг мэргэжлийн чадварлаг аж ахуйн ажил хийж чадах тийм л хүнээр удирдуулж гүйцэтгүүлэх ёстой. Хэрэв өнөөгийн төр засгийн удирдлагад салхи орж байгаа бол улс төрийн томилгоо хийдгээ болих хэрэгтэй. Миний бие 1989-2016 оны 9-р сарыг хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажил амьдралаа зориулж ирсэн бөгөөд 2016-2017 онуудад баригдсан энэ компанийн Дулааны станцыг Дулааны цахилгаан станц болгох өргөтгөл шигэчлэлийн төслийн удирдагчаар ажиллаж байгаад ТТЦС төслийн удирдагч буюу нэгжийн захирлаар 2 жил ажилласан.

Эрдэнэтийн станцад 12мВт-н чадал бүхий дөрвөн цахилгаан үйлдвэрлэдэг турбин суурилуулах, хөргөлтийн ус хангамжийн цамхаг, 35кВт-н цахилгаан дэд өртөөний байгууламж, 110кВ-н өндөр хүчдэлийн шугам сүлжээ, Хими ус цэвэрлэгээний цехийн шинэчлэл зэрэг томоохон ажлуудыг Хятадын Харбин хотын эрчим хүчний барилга угсралтын компани гүйцэтгэсэн юм. Би тус компанийн үйл ажиллагаанд өдөр болгон хяналт тавьж 18 сарын хугацаанд барьж байгуулсан байдаг. Энэ барилга байгууламжийн ажил зураг төсөв нь барилга угсралттайгаа бараг зэрэгцээ шахуу явсан тул зайлшгүй хатуу хяналтыг тавихыг амьдрал өөрөө шаардсан юм. Энэхүү ажил бол манай багшийн ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарч 2011 онд хийсэн станцыг өргөтгөх ТЭЗҮ-г миний бие багшаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр дахин шинэчлэн ЭХЯ-аар батлуулсан. 1995 онд Техникийн их сургуулийг төгсөх үедээ миний бичсэн дипломын ажил байсан юм. 20 жилийн дараа цаасан дээрх диплом бодит ажил хэрэг болсон ховор тохиолдол шүү.

-Шон байрлуулах болсон нь таны ажил мэргэжилтэй холбоотой юу?

-Би өөрөө дулааны механик инженер мэргэжилтэй, мэргэшсэн инженер, МУ-ын зөвлөх инженер, докторант хүн дээ. Хувиараа барилгын салбарт мэргэжлийнхээ дагуу ажилладаг бөгөөд хотдоо 3-5 барилга байгууламжийг босгох явцад оролцсон байдаг. Хотын ногоон байгууламжид байнга анхаарал хандуулж 5 сая орчим төгрөгөөр ногоон төгөл байгуулж өгсөн. Энэ жил нэмж мод бут сөөг тарина гэж бодоод бэлтгэлээ базааж байна. Намайг манай хотынхон андахгүй дээ. Би хийж бүтээсэн зүйлээ байнга сошиал дээр бичдэг бөгөөд ажлын төлөө төрсөн хүн гэж боддог гэсэн. Хүүхэд байхдаа зуныхаа амралтаар Рот тохижуулах байгууллагад талбайн цэвэрлэгчээр ажиллаж цалингаараа хичээлийнхээ ном сурах бичиг, дэвтэр харандаагаа авдаг байлаа. Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч өссөн ба цаашид хотынхоо бодон иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрийн чадах бүхнээ зориулна гэж боддог. Цаашлаад улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үлдсэн амьдралаа зориулна.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.141.177)
    ЭР ХҮН
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.20.168)
    Мундаг залуу байна. Улам их амжилт хүсье.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 30 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 15 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК