Өнөөдөр /2020.10.23/ Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн пасад шатасныг галын тархалтыг 08:02 цагт дарсан байна. Гал түймэр 200мк талбайд тархасан байсан бөгөөд 08:12 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймэрт өртөж хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.