Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэртэй танилц

2020-10-23
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. 

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж,  цагаатгасан талаар бид мэдээлсэн билээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаарх мэдээллийг хүргэж байна.

2020.10.23 Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын 14 хоногт хянан хэлэлцлээ. 1. Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51,596,943,659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

2. Шүүгдэгч Ш.Батхүү нь “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, - Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас олгох баталгааг гаргах зөвшөөрөлгүй атлаа хуурамчаар банкны баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, - Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, - Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/ 2 жилийн , мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн , /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 2 жилийн, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар / Мөнгө угаах/ 1 жилийн хорих ялаар шийтгэхээр ялын саналыг шүүхэд гаргажээ.

Шүүх прокуророос гаргасан ялын саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батхүүгийн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ. 3. Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.92.235)
    Арай юмаа лаларын шүүх эд нарыг ингэж бэлэн хоол гударч явдагыг нь болиулах хэрэгтэй. Одоо наад авгай чинь төрөөс хоригдож хэлмэгдсэн гэж бөөн мөнгө нэхнэ нөгөө гарууд нь хувааж залгих юм байна даа монголын шүүх болсон идээг ингэж л шийдээд байгаа юм даа цааш нв дахин шалгаа
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (83.8.129.81)
    Oo Za za gemt heregtenguud bayarlaz bn daa 15 honogt neleed zuzaarsan da naadah shuugch nar
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 36 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 34 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 21 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК