УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад томилуулахаар НИТХ-аас нэр дэвшүүлсэн билээ. Улмаар нэр дэвшигч Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр УИХ-ын даргад өгсөн юм. Түүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүний бүрэн эрхийг чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжсэн. Тиймээс 18 цаг 30 минутад Хотын дарга Д.Сумъяабазар тамгаа гардан авах юм.
Б.Баатар