Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Намуундаръяа: Хүүхдийнхээ амийг зээлээр ч болтугай хамгаалаад эргэн төлье

2020-10-24
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч У.Цолмон өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байна.  У.Цолмон хүү аравдугаар сарын 13-ны өдөр хоёр дахь удаагаа хүнд хагалгаанд орсон бөгөөд  одоо түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний ээж Т.Намуундаръяа бидэнд хандаж, хэдхэн хором ярилцлаа. Арван настай У.Цолмон хүү  эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа учраас огт уйлаагүй, сэргэлэн,  сайхан сэтгэлтэй хүү хэмээн түүний ээж ярьсан юм. Хүүгийн хувьд  сургуулийн  тэргүүний сурагч,  шатар,  даамны аварга сурагч аж.


-Анх хэзээнээс эмнэлэгт хандаж байсан бэ. Эмнэлгээр явахад ямар онош гарсан юм бэ?

Миний хүү У.Цолмон 2019 оны зургадугаар сард өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой Гуравдугаар эмнэлэг, Эх нялхасын дүгнэлтээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй,  гадаадад эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу 2019 оны зургадугаар сард Солонгос улсыг зорьж төлөвлөгөөт хагалгаанд орсон. Нийт 12 цаг  үргэлжилсэн хагалгааны дараа хүүгийн минь бие сайхан сэргэж хүнд өвчнөө давж чадсан. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд  дахин төлжиж,  2020 оны дөрөвдүгээр сард урьдчилсан үзлэгт ороход хавдар сэдэрч, тархины талд үүссэн усжилтын хэмжээ ихэссэн байна гэсэн. Дахин Эх нялхас, Гуравдугаар эмнэлэгт хандахад дахиад л дотооддоо эмчлэх боломжгүй гэдэг хариу хэлсэн юм. Өмнөх төлбөр 100 сая төгрөг болсныг гэр бүлийн хэмжээнд төлж эмчлүүлсэн. Одоо хүү минь манай ээжтэй БНСУ-ын эмнэлэгт хэвтэж байна. Хоёрдахь хагалгаа аравдугаар сарын 13-ны өдөр болж,   тархи тал хүртлээ усжиж,  хэвтрийн байдалтай Солонгост очсон учраас төлбөр нь дахин100 орчим сая төгрөг болсон. Хагалгааны явцад хүндрэл үүсч хавдрын эсийг гүйцэд салгаж авч чадаагүй гэсэн үг л дээ. Хэрвээ хавдрын эсийг гүйцэд салгаж авбал, хэл яриа, хөдөлгөөн  гэх мэтчилэн биед нь ямар  нэгэн гэмтэл учирах  байсан юм билээ. Тиймээс хавдрын эсийг үлдээгээд лазер хагалгаанд орж эсийн төлжилтийг зогсоох эмч нарын шийдвэр гарсан. Хоёрдахь удаагийн хагалгаа өмнөхөөсөө маш хүнд,  ухаан орохгүй гурав хонож байж сэргэсэн. Сэргэсэн ч  хэдхэн секунд нүдээ нээчихээд, буцаад л унтаад  өгдөг. Ерөнхийдөө унтаа байдалтай байсан.  Аажим, аажмаар эмчилгээ хийлгэж сэргэсэн ч 10 настай хэрнээ  ухаан санаа нь хоёр  настай хүүхдийн хэмжээнд оччихсон юм шиг  байсан. 

-Одоо  эмчилгээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Монгол түмнийхээ тусламж,  дэмжлэгээр боссон хандиваар хагалгаанд орчихоод  одоо лазер хагалгааны төлбөр хүлээгдэж байгаа. Гэхдээ өмнөх хагалгааны төлбөр бүрэн төлөгдөхийг хүлээж байна. Ингэж байж дараагийн шатны хагалгаа хийгдэнэ. Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 39 сая вонын төлбөр гарсан  баримтыг  нь эмнэлгээс авсан. Одоогоор  энэ мөнгөний 15 сая воныг нь төлчихсөн. Дахиад цаана нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. Үүнийг төлж байж дараагийн лазер хагалгаанд орох бөгөөд  20 сая төгрөгийн өртөгтэй. Уг хагалгаанд орсны дараа хүүгийн биеийг нөхөн сэргээх физик эмчилгээ, ор хоног,  эмчилгээний мөнгө шаардлагатай. Одоо ч энэ бүхний төлбөр урссаар л байна. Хоол идэж чадахгүй байгаа учраас уураг хийх, өртөг өндөртэй морфин  зэрэг өвчин намдаах тариа хийж байгаа. Энэ бүхэн хэдэн сая воноор яригдаж,  өдөр ирэх бүр  өссөөр байна. Цаашид ямар эмчилгээ хийгдэхийг мэдэхгүй. Гэхдээ эмч нарын хэлж буйгаар  одоо 150 орчим сая төгрөг  орох байх гэсэн. Бид жирийн ард түмэн, дуучин урлаг соёлынхон  гэх мэтчилэн олон хүнд хандсаар явна. 

Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй хүүхдүүдэд бид нартай ижил түвшний хүмүүс,  жирийн ард  түмэн л тусалдаг юм билээ.  Монголчууд олон  арван хүнд өвчтэй хүүхдийг эмчлүүлж чадлаа. Миний хувьд үнэхээр аргаа барсан даа л Фэйсбүүктээ “туслаач дэмжээч,  одоо  тэдэн төгрөг цугларсан байна, тийм хэмжээний мөнгө дутуу байна” гэж үргэлж л  ард түмэндээ хандсаар байна. Ингэж хандахад надад үнэхээр хэцүү  байгаа боловч хүүгийнхээ төлөө хэзээ  ч айхгүй, ичихгүй. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэн учраас төрдөө хандсан. Төр засаг миний хүүдийн эмчлэх ёстой, эмчилгээний төлбөрийг төлөх ёстой гэж хандаагүй. Иргэн хүн гарцаагүй байдалд орчихсон байхад эргээд төлөх нөхцөлтэйгээр зовсон бидэнд яагаадтусалж болохгүй гэж. Байр худалдаж авахад олон хүн зээлээр,  лизенгээр авч байгаа шиг хүүхдийнхээ амийг зээлээр ч болтугай хамгаалаад  эргэн төлье гэсэн юм. Ийм хүсэлт байсан ч хэнд хандахаа мэдэхгүй,  хэн жирийн биднийг хүлээж авахыг мэдэхгүй. Бичиг баримтаа бүрдүүлчихээд хаалга хаалга тогшоод яваад байхад л хүлээж авах ч хүн олдохгүй юм.

-Эрүүл мэндийн яаманд хандаж үзэв үү. Ямар хариу өгөв?

-Эрүүл мэндийн яаманд  хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр  ганцаараа очиход  иргэдтэй уулзах цаг байхгүй гэж хэлсэн. Маргааш нь яамны гадна шууд live хийж,  шийдвэр гаргах ёстой хүмүүст нь хүргээд өгөөч гэдэг бичлэг хийсний дараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ирсэн. Тэгэхэд яамны хэвлэл мэдээллийн ажилтан нь гарч ирээд   “та одоо ороод уулзах уу” гэсэн. Улмаар Нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнтэй уулзсан  л даа. Тэр хүн надад нийт эмчилгээгээ хийлгээд ирсний дараа тав хүртэлх сая төгрөг олгодог. Тэр нь төлсөн мөнгөнөөсөө шалтгаалаад хэд ч байж болох юм билээ. 2019  онд  хагалгаагаа  хийлгээд  ирэхэд бидэнд гурван сая гаруй төгрөг  олгож байсан юм. Гурван сая төгрөг гэдэг бол эмчилгээний нэг өдрийн  төлбөрт ч хүрдэггүй. Түүнийг нь мэдэж байгаа учраас сайдтай уулзъя гэдэг санал тавьсан ч уулзаж чадаагүй байна. Миний хүү  шиг  олон  хүнд өвчтэй хүүхэд  байгаа. Над шиг хүүхдийнхээ төлөө явж байгаа нь ч байна,  тэднийхээ хажуунаас холдож чадахгүй,  яахаа мэдэхгүй суугаа нь ч байна. “Төр эрүүл мэндийн эрсдлийн сан,  эрүүл мэндийн харьяа ямар нэгэн тусламжийн байгууллага,  эсвэл улсын нөөцөөсөө иргэддээ туслаач ээ. Эргээд  бид  улсдаа төлье. Хүүхдээ аварч  л байвал насаараа төлсөн ч яах вэ”гэдэг  саналыг тавьж байгаа. Гэхдээ нөлөө бүхий хүмүүсийн чихэнд хүрсэн эсэхийг нь ч мэдэхгүй байна. Үнэхээр болохгүй бол Солонгос улсад хүүхдээ асрангаа ажиллаад  бага багаар  төлөөд байя гэвэл  бас  л хүлээж авахгүй. Ямар хариу өгөх нь тодорхойгүй шүү дээ. Эмчилгээний урьдчилсан төлбөрөө төлөөгүйгээрээ дараагийн эмчилгээнд шилжиж чадахгүй. Дараагийн эмчилгээндээ орж чадахгүй болохоор өмнөх эмчилгээ нь үр дүнгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид найман цаг хүүхдийнхээ тархийг ухуулчихаад, дараагийн шат руу шилжиж чадахгүй байна гэдэг харамсалтай. Өдөр хоног явах тусам хүүгийн минь бие муудсаар байна. Эмч нар болсон хойно хүүгийн минь апаратыг салгаад орхихгүй нь  сайхан юм даа. 

-Солонгос ажиллаж,  амьдарч байгаа хүмүүст  хандав уу. Тэд хэр дэмтэй байна?

-Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд  их байгаа ч соошл орчинд миний оруулсан постыг хараад бидэнд хандсан ганц,  хоёр хүн байгаа. Тэд нар  чинь бас ажилтай, амьдралтай хүмүүс шүү дээ. Одоогоор  эмнэлгийнхээ өрөөнд орчуулагчтайгаа харьцаад байж байна. 

-Хэрвээ удаан хүлээлттэй байвал ямар эрсдэл үүсэх талаар эмч нар хэлсэн үү?

-Хэдий хоргүй хавдар ч гэсэн өмнөх хагалгаа хийгдсэнээс хойш жил хүрэхгүй хугацаанд асар хурдтай төлжчихсөн. Дахиад хавдрын эс үлдчихсэн учраас дахиад төлжинө гэж эмч нар үзэж байгаа. Дараагийн лазер хагалгаа хийгээд түлж болох хэмжээний  эсийг үлдээдэг. Хэрвээ томорчихвол дахиад түлэх боломжгүй болчихдог юм билээ. Маш хүнд учраас гурав дахь хагалгаа бараг байхгүй.

-Амь насанд  халтай гэсэн үг үү?

-Аравдугаар сарын 13-ны өдөр орсон хагалгаанд тархины ус нь  дотроо задарсан бол  амьсгалын зам, биеийн бүх судсыг дарж,  эмнэлэгт хандах боломж байхгүй гэж хэлж байсан юм. Одоо дахиад  л нөгөө процесс явагдана шүү дээ. 

-Танай хүүгийнх шиг оноштой хүүхдүүд монголд хэр их байдаг вэ. Та судалж байв уу?

-Цахим орчинд хавдартай хүмүүсийн группт  эмчилгээ, биеийн байдлынхаа талаар мэдээлэл солилцдог. Яг нарийн ярихаар өнчин тархины хавдар биш. Задлаад ярих гэхээр хүндрэлтэй юм билээ. Өнчин тархины доор,  харааны мэдрэлийн доор хүний биеийг удирддаг судастай ойрхон учраас тайлбарлах хэцүү. Миний хүүгийн оноштой  ижил төрлийн хавдар монголд байхгүй. Гэхдээ өнчин тархины эсвэл,  тархины төрлийн хавдар олон байгаа.

-Энэ төрлийн хавдар яг юунаас бол үүсдэг юм бол.  Бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх зорилгоор мэдэхэд илүүдэхгүй байх?

-Хүмүүс чанаргүй хүнснээс болдог  гэж ярьдаг ч манай гэр бүл  хамгийн эрүүл хооллолтыг эрхэмлэдэг. Манай нөхөр спортын мастер хүн. Хүүхдүүдээ аль болох эрүүл,  хооллож,  дааруулахгүй  байхыг хичээдэг. Гэсэн хэдий ч ийм өвчин тусчихсан. Эмч нар ийм өвчин тусах хүчин зүйл их байдаг гэж хэлдэг. Тухайлбал, тархинд байсан  эс буруу зарчмаар хөгжсөн, эсвэл агаарын бохирдол, үнэртэй ус,  хүнсэнд нь харшилдаг гэх мэтчилэн сөргөөр нөлөөлөх ямар нэгэн бодис бидний эргэн тойронд маш их  байдаг гэж тайлбарласан. Төр засаг туслахгүй бол үнэхээр хүнд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ачаар олон түмэнд хүрч,  иргэдийн өргөсөн хандиваар хоёр дахь хагалгаандаа орсон. Ахиад үнэхээр ард түмнээс гуйж чадахгүй байна.  Ард түмэндээ үнэхээр их баярлаж байгаа.  Гэхдээ одоо төр засгаасаа тусламж хүсмээр байна. Миний хүүгийн  зардал 150 сая төгрөг гэж байгаа ч, түүнээс ч их 500 сая, 900 сая төгрөгийн эмчилгээний зардалтай хүмүүс байна. Энэ бүхнийг төр засаг анхааралдаа аваасай. Олон гэр бүл  элэг бүтэн байхыг хармаар байна. Эцэг, эхчүүд  хэнд,  хаана хандахаа мэдэхгүй хямарч суухад хүүхдийн эрүүл мэнд минут,  секунд, хором бүхнээр хэмжигдэж байдаг юм. 

-Эмчилгээ хийлгэсний дараа эдгэрэх найдвар хэдэн хувь гэсэн бэ?

-Ерөнхийдөө хавдрыг нь аваад, өсөлтийг  нь зогсоочихвол бүрэн эдгэрэх боломжтой. Мэдээж гамаа бариад, дасгал хөдөлгөөнөө хийгээд байвал буцаад  эрүүл саруул болно. Хүнд өвчин туссан ч даваад гарчихсан,  маш их өвдөлт шаналалыг тэссэн олон хүн эрүүл  саруул явж байгаа учраас манай гэр бүлийнхэн итгэлтэй байгаа. Эдгэнэ гэдэгт хэзээ ч горьдлого тасрахгүй. Хүмүүс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэхээр боломж найдвар байхгүй гэж ойлгоод байдаг. Эмчилгээний зарчмынхаа дагуу хийлгэсэн л бол  олон хүн амьдардаг юм шүү дээ.

Холбоо барих утас: 9811-4880

 Хаан банк 5779194447

Голомт банк 3155110033

Төрийн банк 312500474121

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • azaa (197.211.63.33)
    Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • azaa (197.211.63.33)
    Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.180.181)
    эвиидээ эх хүн туслах юмсан
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.21.200)
    Mongolchuudaa tuslaach!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Nogoo songuulid shidsen mongooo ene jaahan huuhded tuslaach. MCS - ODJARGAL chi ORCHLON-goos huuhduudees mongo avsan. Odooo 1 ogoh tsag bolson ium bish uu???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
    • ter chin odjargakd hamaagui bolson geseen huuchin avgaidaa hayaj ogson geseen.
      2020 оны 10 сарын 25
  • eruul enhiig husii (66.181.186.49)
    eruul enhiig husii
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • иргэn (192.82.68.59)
    Eruul mendiin yamnii said aa anharaach
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 57 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 5 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 14 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 22 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 42 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 44 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК