Ирэх сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө.
Энэ нь агаарын бохирдолыг бууруулахаар гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.
Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдах бөгөөд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.
Хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.
Сэтгэгдэл (1)