Авлигатай тэмцэх газар 2020 оны аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 131 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л, 212 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт урьдчилсан 431 мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 300 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.