Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт энэ жил НҮБ-ын тусламжтайгаар хүүхэд хамгааллын байрыг ашиглалтад оруулсан билээ. Тус байранд ирж байгаа хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалтай, тураалтайгаас гадна эцэг, эх нь архины хамааралтайгаас асардаггүй.
Тиймээс элдэв өвчний халдвартай байх нь элбэг байдаг. Харин энэ удаад Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгаалах түр байранд байсан дөрвөн настай охиноос халдварт өвчин илэрчээ.
Охиныг ХӨСҮТ рүү шилжүүлэн эмчилгээ хийж эхэлсэн бол түүнтэй ойр байсан арав, түүнд туслалцаа үзүүлсэн зургаан ажилтанг мөн тусгаарлажээ.
Тэдгээрт нарийвчилсан шинжилгээ хийсэн ба эцсийн дүгнэлт гараагүй байна. Харин урьдчилсан оношоор, гар, хөл, амны өвчин, гэдэсний суулгац зэрэг халдварт өвчин байж болзошгүй аж.