Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БСШУСБХ:Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2020-10-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхий боловсролын санхүүжилтийг шинэчлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсролын салбарт хийх цахим шинэчлэлтийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой тогтоох, багшийн орон тоо, цалин хөлсийг сургалтын хөтөлбөр болон суралцагчдын сурлагын чанартай уялдуулах, боловсролын үнэлгээг цахимжуулах зэрэг аргуудыг хэрэгжүүлснээр ангиудын бүлэг дүүргэлт оновчтой болж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, сурлагын ахиц чанарт тодорхой үр дүн гарна гэж тооцож байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны санхүүжилтэд төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн тоонд тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох болно. Боловсролын зээлийн сангаас олгож байгаа оюутны хөгжлийн зээл болон  тэтгэлгийг их, дээд сургуулийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр чанараар нь эрэмбэлж, топ -10 сургуульд олгодог болно. Цаашид ирээдүйгээ харсан, тэргүүлэх нэн шаардлагатай байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтыг зээл болон тэтгэлэг олгож, МСҮТ-дэд элсэн суралцахыг дэмжих болно. 

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа ба өмнөх онуудад эхэлсэн 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байрыг ашиглалтад оруулж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн соёл урлагийн салбарт хэрэгжүүлэх шинэлэг үйл ажиллагааг дэмжихэд зориулж улсын төсвөөс хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлж, цаашид орлогоороо санхжүүжих тогтолцоонд шилжих боломж олгохын зэрэгцээ өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншлын үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалж, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулах, Үндэсний урлагийн театр,  Байгалийн түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2021 онд дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 2021 онд тохиох Ардын хувьсгалын 100, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 110 жил зэрэг  томоохон тэгш ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг Соёлын сайдын багцад тусгалаа. Түүнчлэн нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах ард иргэдийг эрүүлжүүлэх зорилгоор энэхүү салбарыг нэгдсэн удирдлагад оруулсантай холбогдуулан биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, Монгол Улсын уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай зардлуудыг тусгаад байна гэж байлаа. 

Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслүүдийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор  С.Бүрэнбат танилцуулав. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2,913.5 тэрбум төгрөгөөр төлөвлөж, төсвийн хөрөнгө оруулалтаар  863.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 335 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 362.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 14.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 3 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй гэж байлаа. Түүнчлэн Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 146.8 тэрбум төгрөгөөр төлөвлөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 516.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 82 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 100.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 12.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 2 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг Тэргүүлэх аудитор танилцуулгадаа  онцолсон.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд оролцлоо. 

    Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны салбараас хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудын харьяаллыг шилжүүлэх эсэх, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны хөтөлбөрийн 2021 оны төсвийг бууруулсан шалтгааныг тодруулахын зэрэгцээ боловсролын салбарыг цахимжуулах, техник технологиор хангах, багш нарын орон тооны зөрүү, цалингийн өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй лавлав. 

Хөдөө аж ахуйн их сургууль болон харьяанд нь байдаг эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнгийн харьяаллыг шилжүүлэх асуудлыг Засгийн газраас судалж үзэх чиглэл өгсөн. Салбарын яамны зүгээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байна. Бид Сангийн яамтай урьдчилан зөвшилцөөд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангах бодлогыг баримталж, 2021 онд 20 тэрбум төгрөг төсөвлөснийг энэ чиглэлд зарцуулахын зэрэгцээ  тодорхой хөрөнгийг багш нарыг компьютержүүлэхэд зарцуулна. Ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нарыг компьютержүүлэхэд 76-80 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 2020 оноос эхлэн компьютержүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа ч, бид төсвийн хөрөнгө харалгүй донор хоёр улсад хандаад төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр явж байна гэж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариултдаа онцлов.

Түүнчлэн тэрбээр, бид сүүлийн 10 хоногийн турш  монгол орны аймаг, сум багт боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын нарийвчилсан статистик тоог авч бусад газрын статистик тоотой тулгаж үзэхэд  733 багшийн зөрүү гарсны цалингийн асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ жилийн 5 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудын үдийн цайны мөнгийг хасах асуудлыг судлах талаар Сангийн яамтай тохирсон. Хувийн сургуулиудад өгч байгаа үдийн цайны мөнгө 3,7 тэрбум төгрөг. Энэ он дуустал хувийн сургуулиудад хувьсах зардлаас гадна үдийн хоолны мөнгийг өгч байгаа гэж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боловсролын салбарт реформ хийх шаардлагатай байна. Энэ салбарт орон тоог зааж өгсөн ч илүү гаргаад явж байгаа тал бий гэж хариулсан бол ажлын хэсгийн зүгээс  Сангийн яамнаас цалингийн цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан төрийн бүх албыг хамруулсан. Гэтэл боловсролын салбар УИХ-аас баталсан 75 мянган орон тоог 10 гаруй мянгаар нэмэгдүүлсэн тоо гарсан. Мөн өргөн баригдсан төсвийн төсөлд үдийн цай хөтөлбөр 40 тэрбум 234 сая төгрөг, 2020 оны төсөв дээр 45 тэрбум 581 сая төгрөг байгаа бөгөөд зөрүү нь 5,3 тэрбум төгрөг, Тиймээс хувийн сургуулиудад хувьсах зардлаас гадна давхар үдийн цайны хөтөлбөрийн хүрээнд шилжүүлдэг байсан мөнгийг зогсоож байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө. 

Ингээд хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Ё.Баатарбилэг нар зарчмын зөрүүтэй санал гаргасан тул саналын томьёоллоор санал хураалт явууллаа. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК