Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "амилаад" буй Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр болно. Уг жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн алаг ташилт дор бүтэн сар тоглогдож өнөөдөр ийнхүү хаах гэж буй юм. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 27, 28 дахь удаагийн тоглолтоо өнөөдөр 12.00 цаг, 17.00 цагт үзэгчдэд толилуулах гэж байна.