Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жүжигчдэд тохиолдсон хөгжилтэй явдлууд

2020-11-14
0
ЖИРГЭХ

Манай улсад коронавирусний халварын тохиолдол илэрч, ард иргэд багагүй түгшсэн байдалтай байгаа билээ. Мэргэжлийн байгууллагаас иргэдийг элдэв худал мэдээлэлд автаж, сэтгэл санаагаа хямрааж, дархлаагаа унагахгүй байхыг зөвлөж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаа монголын үе үеийн алдартай жүжигчид энд тэнд, хөдөө гадаа, хилийн дээс алхаж явахдаа хөөрхөн хошин шог тарьж, эргээд дуурсах явган ярианы эзэд болсон баримтыг дэлгэж байна.

Халдага балдага 
“Бумаа” хэмээн олноо алдаршсан гавьяат жүжигчин Цэвээнжав гуай нэг өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг нэгэн байжээ.

Бас “өгөр толгой Гүрсэд”-ийн дүрээр олны сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Дугарсанжаа гуай ч түүнээс дутахгүй архаг тамхичин байсан гэдэг. Нэг өдөр хоёр жүжигчин тамхинаас гарахаар шийдэцгээж, хоорондоо мөрий тавьсан байна. Тэд “Хэрвээ хэн нэг нь тамхи татаж харагдах юм бол нөгөөдөө нэг кг 24-ийн чихэр авч өгнө шүү” гэж тохиролцжээ. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш бие биеэсээ нуугдаж тамхиа татсаар л байжээ. Нэг удаа хөдөө тоглолтоор явж байгаад хээр түр саатах үед Цэвээнжав гуай автобусны ард гарчихсан тамхиа сэмхэн татаад зогсож байжээ. Түүнийг харсан нэгэн Дугарсанжаа гуайд энэ тухай хэлэхэд, тэрээр автобусны араар гэтэн гарч ирээд “За энэ чинь юу болж байна?” гэж сүртэй нь аргагүй асуутал,

Цэвээнжав гуай: 
-Ээ халдага, балдага… гэж уулга алдаад. Үүнгүйгээр чинь байж сууж чадахгүй юм. Май, энэ мөнгөө ав! гээд өврөөсөө 25-тын дэвсгэрт гарган чулуудсан гэдэг. 

Үс нь харагдахгүй амар 


“Их замын эхэнд”, “Улаан дарцаг”, “Хүлээх газар” зэрэг олон кино, жүжгийн дүрээр үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин “Хөх чоно” Дамдин хэнэггүй, гүдэсхэн эр. Нэг удаа хэсэг жүжигчид хөдөө тоглолтоор явж байгаад оройхон нэгэн сумд очжээ. Цайны газар нь маш их үс хялгастай хоол өгсөнд жүжигчид дургүйцэн бүгд идсэнгүй. харин Дамдин л ганцаараа дуугүй сууж байснаа тавагтай хоолоо бариад чимээгүйхэн гараад явчихжээ. “Нохойд хоолоо өгч байгаа юм байна, би ч бас өгье” гэж нэг нь бодоод хэрэгт дурлан араас нь гарвал мань эр харин харанхуйд цаашаа хараад суучихсан хоолоо идэж байжээ. 
-Яаж үүнийг идэж чадаж байна аа? гэхэд С.Дамдин: 
-Үс хялгас нь харагдахгүй амар юм гэж хээвнэг хэлээд хоолоо халбагаджээ. 

Латип шагналаа мялаалгасан нь 


Нэрт найруулагч Доржсамбуу, алдарт жүжигчин Латип хоёр нэг удаа юм хүртээд, даврах санаатай жүжигчин Жигжиддуламынд очжээ. Тэднийг ороход “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ?” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ өгчээ. Архи гаргах шинжгүй байсан тул Жигжиддуламыг гарах хооронд Доржсамбуу ханан дээрх жинтүүд зүүлттэй байсан Соёлын тэргүүний ажилтны тэмдгийг Латипын энгэрт зүүгээд орж ирэхэд нь, 


-Манай Латип шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж явна гэж хэлэхэд жүжигчин бүсгүй уулга алдаж, “Түрүүний хэлэхгүй” гээд архи гаргаж, хоол хийжээ. Мань хоёр ч өнөөхөө уугаад дуустал дахиад нэгийг задлах гэхэд нь тэд, “Одоо болно, баярлалаа” гээд гарахаар босов. Харин хаалган дээр очсон хойноо Доржсамбуу Латипдаа хандан, 
-Нөгөөхөө одоо өгчих өө гэхэд нэрт алиалагч энгэр дэх тэмдгээ аваад, 
-Байсан газар нь зүүчихээрэй гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 11 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 26 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 29 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 30 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 40 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 34 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 37 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 37 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 25 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 40 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 45 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 48 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 54 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК