Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Амгаланбаатар: Захын үнээр Алтайгаас хүнсээ татах үйлчилгээг Улаанбаатарынханд зориулж зохион байгуулж байна

2020-11-21
0
ЖИРГЭХ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өчигдөр Улаанбаатар хотод байгаа алтай нутгийн иргэддээ болон алтай нутгаас өвлийн идэш, хүнсний хэрэглээгээ татаж хэрэглэдэг хотын иргэдэд хандаж хотын захын үнээр “Хүнс хүргэх”  ажлыг санаачлан зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодруулж, цөөн асуултад хариулт авсанаа хүргэе. 

-Сайн байна уу, Таны санаачилсан хотын иргэддээ хандаж шинээр хийж байгаа “Хүнс хүргэх” үйлчилгээний талаар тодруулга авах гэсэн юм?

- Сайн, сайн байна уу. Энэ ажил ганц миний санаачилга биш Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлөөс гаргасан хамтын санаачилгатай ажил юм. Корона цар тахлын улмаас бүх л хүмүүсийн санаа зовж байна. Хамгийн гол нь хүний дархлаа сайн чанарын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс хамаардаг. Тиймээс Улаанбаатар хотод байгаа Говь-Алтай аймгийн иргэдэд хүнс, мах хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүн, махыг бүх сумын төв дээр 11 дүгээр сарын 24-ний дотор бэлэн байлгаж, 11 дүгээр сарын 25-ны өдөр сумдаас, аймгийн төв Есөнбулаг суманд төвлөрүүлж,  11 дүгээр сарын 28-ны өдөр Есөнбулаг сумаас Улаанбаатар хотод очсон байхаар зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тээврийн зардлыг нь яаж төлөгдөхөөр зохион байгуулж байгаа вэ?

-Сумаас аймаг, аймгаас Улаанбаатар хот орох тээврийн зардлыг хүнс,мах илгээж буй болон хүлээн авагч хариуцах юм.

-Цөөнгүй удаа харсан, сошиалд. Улаанбаатарт байгаа иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгуулаач гэдэг хүсэлтийг?

-Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нутаг орондоо ирье гэсэн 500 орчим иргэн, 5000 орчим оюутан байгаа. Хамгийн гол нь  Улаанбаатар хотод гацсан оюутан, иргэдийн хувьд гачигдалтай байна, тиймээс яаралтай татан аваач ээ гэж ар гэрийнхэн нь холбогдож байна. Орон даяар хатуу хөл хориотой байгаа энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр Засаг даргын зөвлөл хуралдаад дээрх шийдвэрт хүрсэн юм. Илгээмж, хүргэлтийн ажлын сайн зохион байгуулж чадвал холбогдол нь Улаанбаатар хотод байгаа оюутнууд дээрээс нь хотоос ирж чадахгүй байгаа нутгийн иргэддээ мах, хүнсний зүйлийг нь хүргэж өгч, хүсний хомсдолоос гаргаж өгнө гэсэн үг. Хамгийн гол нь ямар ченжийн гар дамжаагүй нутгийн мах, хүнсний бүтээгдэхүүнийг улаанбаатарын захын үнээр худалдаж авч байгаа. Энэ ажлыг аймгийн Засаг даргын зөвлөлөөс зохион байгуулж байгаа нь өөрөө баталгаа болно гэж үзэж байгаа.

-Өмнө ийм ажил зохион байгуулагдаж байгаагүй болохоор туршлага дутах зүйл гарах вий дээ?

-Санаа зоволтгүй байж болно. Мэдээж анх удаа хийж байгаа юм чинь туршлага дутах зүйл гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, бүх сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран илгээмж хүргэлтийг зохион байгуулах юм. Нөгөө талаар хотод амьдарч байгаа нийт иргэдийн нилээдгүй хэсэг нь Говь-Алтай аймгаас хүнс, өвлийн идшээ бэлддэг юм байна. Энэ цаг үед өвлийн идшээ авч чадахгүй, хотод махны үнэ нэмэгдсэн, хүртээмж хангалтгүй үед нутгийн хотод байгаа иргэдийн маань хувьд их хүндрэлтэй байгаа. Тиймээс сум орон нутагтаа бэлдсэн татаж авч чадахгүй байгаа хүнсийг хүргэж өгье гэж энэ ажлыг зохион байгуулж байна.

-Үр дүнтэй, хүмүүст хүрсэн арга хэмжээ болно гэж итгэж байна аа. Иргэд ч маш сайн оролцох байх?

-Анх удаа ийм үйл ажиллагаа хийж байгаа болохоор өндөр зохион байгуулалттай хийхгүй бол учир дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Бүх сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргад хариуцуулаад 2020 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэл сумаас илгээх гэж байгаа илгээмж, хүнсийг хүлээж авна. 2020 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр Есөнбулаг суманд хойд талын сумдаас ирж байгаа мах ачсан машинууд ирнэ. Харин урд сумдын ачааг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төвлөрүүлээд 26-ны өдөр бэлтгэлээ хангаж, 27-ны өдөр Улаанбаатар луу хөдөлгөх шийдэлд хүрсэн байгаа.

Иймээс хотод байгаа нутгийн иргэд маань нутаг, сум оронлуугаа найз нөхөд, хамаатан саданлуугаа өвлийн идшээ илгээх, татаж авах битүүмжлэл, нэр хаяг, утасны дугаараа тодорхой бичүүлээрэй. Энэ үйл ажиллагааны ач холбогдол нь нэгдүгээрт хотод байгаа иргэдийн маань хүнсний асуудал шийдэгдэх, хоёрт аймаг маань зуншилга тааруу болж малчны хотын нэг хонь, нэг үхэр ч болтугай борлогдож, худалдагдаасай гэсэн санаа юм.

Хотод байгаа Алтайчууд нутгийнхаа амт шимттэй, экологийн цэвэр махыг идэж малчдын маань орлого нэмэгдээсэй билээ гэдэг үүднээс энэ зохион байгуулалтыг хийж байна. Өнөөдрөөс эхлэн сум, орон нутгийнхаа удирдлагууд, ар гэртэйгээ холбогдон Говь-Алтай аймгаас хүнсээ татан авах хүргэлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Ачаа тээвэрлэлтийн зардлыг хэдээр тооцож байгаа бол?

-Та бүхний идшийг хүргэж өгөх тал дээр бид идэвх санаачилгатай ажиллах болно. Мөн манай сумдууд, аймгийн төвийн сумдуудын хувьд хүнсний хангамж багасч байгаатай холбогдуулан хот руу хүргэсэн хүргэлтээрээ буцаад аймгийнхаа хүнсний хангамжийг базаагаад ирэх ийм зорилготой байна. Бид хүргэлтийг зохион байгуулж иргэд маань өөрсдөө ачаа тээврийн кг-ийн 100-150 төгрөгийн зардлаа төлөх юм. Улаанбаатар хотод очсон хүргэлтийг өнөөдөр мөрдөгдөж байгаа бэлэн байдлын дэглэмийг сахин, аюулгүйгээр хүргэх ажлыг зохион байгуулахыг онцгой комисстой зөвлөлдөн өндөр хэмжээнд зохион байгуулж чадна. Бидэнтэй хамтарч, дэмжиж ажиллаарай. Бүгдээрээ хамтдаа нэгнээ дэмжин энэ цар тахлын хүнд үеийг хамтдаа туулах боломж байгаа гэж хэлмээр байна. Та бүхэн хичээгээрэй, бид ч бас хичээх болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.107.115)
    ЭНЭ ХООВОН ТОЛГОЙТ НЭГ МӨСӨН ХУЦАХ ЮМАА..
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.9.46.245)
    зөв шиидвэр зөв зохион баигуул дэмжииж бна
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.107.108)
    САВААГҮЙ НОХОЙ САР ХУЦНА ГЭГЧ ҮҮ? МАХНЫ ЧЕНЖ ХИЙДЭГ БАЙНАШТЭЭ...МУРУЙТАЙ ТОГЛООМЧИН НӨХӨР..
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Алтайн иргэн (139.5.216.250)
    Тэнэгтээд байгаач амьсгалын замаар дамжиж байгаа өвчинд танай засаг даргын зөвлөл яаж баталгаа болдийн. Бүр солиорчээ. Шоудах гээд ядах юм АНамынхан ч иймэрхүү ажилдаа сайн л даа
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК