Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтжин, Содон бөмбөгөрт хоёр өөр үнээр худалдаалагдаж байсан хонины махыг ижил үнэтэй болгожээ

2020-11-24
0
ЖИРГЭХ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр хийсэн ажлаа таницууллаа.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "1. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 5 албан хаагчийн хамт 16 зах, 30 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хяналт шалгалт хийсэн. 
2. Хүчит шонхор захад махны нийлүүлэлт 82,5 тн байна. 
3. Баянзүрх дүүргийн Шинэ сансар захад Мөн монгол сонгино 3500 төгрөг байсныг 3000 төгрөг болгон бууруулж зөрчлийг арилгуулсан. 
4. Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарын утсанд ирүүлсэн гомдлын дагуу 2020 оны 11 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах "Тайхар" хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийхэд Түмэн шувуут ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу иргэн Б. Ундрахыг 2 сая төгрөгөөр торгосон.
5. Алтжин бөмбөгөрт хонины цул мах 10000 төгрөгөөр зарагдаж байсныг 9000 төгрөг болгож буулгасан, Содон бөмбөгөрт 9500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул махыг 9000 төгрөг болгож бууруулж зөрчлийг арилгуулсан. 
6. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Хоом ланд” хүнсний дэлгүүрийн үнэ хэвийн, нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн үгүй, бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн, халдвар хамгааллын дүрэм баримталж ажиллаж байв. Мөн тус дэлгүүр өндөгөө 420 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 400 төгрөгөөр буулгаж зөрчлийг арилгуулсан.
7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цагийн байдлаар 115 утсанд 116, чатботод 24, дуут шуудангаар 100, Ибаримт апликэйшнээр 11 иргэн, нийт 251 иргэн хандсан. 
8. Дархан Уул аймагт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж ажилласан. Иргэнээс ирүүлсэн “Дархан-Уул аймгийн “Эрдэнэ-Уулын оргил” ХХК-ны хүнсний дэлгүүрээс авсан гэр бүл талх, Хаан зайдас, Эко амт бууз зэрэг хүнсний барааны хугацаа дууссан, үнэ нь өмнөхөөс нэмэгдсэн” гэсэн гомдлын дагуу шалгахад Шим талхан цехийн талх нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиалгаар ирсэн, хадгалах хугацаа 72 цаг, Хаан зайдас нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 220150 гэсэн паданаар таталт хийсэн,  хадгалах хугацаа 11 дүгээр сарын 21-нд дуусах, зориулалтын хөргөгчинд хадгалсан тэмдэглэлтэй, хөргөгчний температурыг хэмжиж тэмдэглэсэн байв. Эко амт бууз 2020 оны 11 дүгээр сарны 10-ны өдөр таталт хийсэн, шалгах үед дууссан байсан. Иргэний гомдол үндэслэлгүй, нотлогдохгүй байв. 
9. Иргэнээс ирүүлсэн “Дархан сумын 10 дугаар багийн 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Жин тан эмийн сангаас утлагын аппарат авсан ажиллахгүй байна буцаах гэсэн буцаахгүй байна” гэсэн  гомдлын дагуу шалгахад утлагын аппарат ажиллаж байсан, гэртээ 5 хоног байлгаж хэрэглэчихээд буцааж өгөх гэсэн, эмийн сангийн эрхлэгч О.Батнасан хэрэглэсэн барааг буцаах боломжгүй,  хэрэглэх зааврыг өгсөн. Буцаах үндэслэлгүй гэж хариуг өглөө.
10. Аймгийн Онцгой байдлын штабын 70377010 утсанд ирүүлсэн Хангай толгой ХХК-ний Булган тамир хүнсний дэлгүүрийн барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу шалгахад барааны үнийг нэмээгүй байна. 
11. Иргэний гомдлоор Дархан сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа Өлзий  төвийн махны худалдааны төвд жижиглэнгээр мах  авах гэсэн өгөхгүй бөөнөөр худалдаална гээд байна гомдлын дагуу шалгахад  үндэслэлгүй,  нотлогдохгүй байв. 
12. Хөх сувд дэлгүүр  өндөгийг 480 төгрөгөөр зарж байна гэсэн иргэний Facebook дээр гарсан мэдээллийн дагуу шалгахад Мөнх аялгуу ХХК-ниас компаниас  380 төгрөгөөр авсан байсан бөгөөд Мөнх-Аялгуу ХХК нь Хүнс Эксперс ХХК-ниас 380 төгрөгөөр авч  Хөх сувд дэлгүүрт 400 төгрөгөөр зарсан, Хөх сувд дэлгүүр 460 төгрөгөөр зарсан  байна. Шалгалт үргэлжилж  байна. 
13. Орхон аймгийн иргэдээс өнөөдрийн байдлаар 115 утсаар 1 гомдол, гар утсаар 5 гомдол, гаргасныг хүлээн авч, мэдээллийн мөрөөр тандалт хяналт шалгалтыг хийж,  Буянтхангай модны зах, Ингэт модны зах, Монгол шуудан, ДДШ салбар, Эрдэнэт ус ОНӨХК, Төрийн банк, Энэрэхзаяа эмийн сангуудад хяналт шалгалтыг зохион байгуулж,  үнэ, үйлчилгээтэй холбоотой 3 гомдлыг газар дээр нь засуулж иргэн Б-д 9 мянган төгрөгний буцаалт, иргэн Ө-д 10 мянган төгрөгний буцаалтыг тус тус хийлгэж, иргэн Э-гийн хүүхдийн мөнгөтэй холбоотой данс шилжүүлэх талаар гаргасан гомдлыг барагдуулж, тодорхой үүрэг даалгавруудыг холбогдох байгуулага, албан тушаалтнуудад  өгч, арга хэмжээг авч ажилласан. 
14. Томоохон зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүд 0 зогсолттой хаагдсан, Одоогоор АОК-оос гаргасан жагсалтын дагуу хүргэлтийн ажилд эм ханган нийлүүлэх төв, жагсаалтаар батлагдсан эмийн сан, хүнсний дэлгүүрүүд тодорхой хаягт хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг тасралтгүй зохион байгуулж явуулж байна. 
15. Түлээний үнийг 350-380 мянган төгрөгөөр борлуулж байсан асуудлыг Баян-Өндөрр сум, БОАЖГ-тай хамтран АОК-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч, хангалт, нийлүүлэлтийг сайжруулснаар өнөөдөр 1 портер түлээний модны үнийг 300 мянгад барьж бууруулж чадлаа.
16. Онцгой комиссын шуурхай штабтай ажил төрлийн холбоотой хамтран ажиллаж, хүнс, түлээ түлш, эмийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн эрхлэгчийн хаяг, нэр, холбоо барих нэгдсэн жагсаалтыг гаргуулан авч хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулан ажиллаж байна.
17. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүд хаагдсантай холбоотой үнийн судалгааг өнөөдрийн байдлаар авах боломжгүй байсан тул хүргэлтийн үйлчилгээний жагсаалтаар үнийн судалгааг хэрхэн авах талаар ХХААГ, ЭМГ-тай хамтран ажиллах асуудлыг хөндөж  жагсаалтын дагуу бараа бүтээгдэхүүний үнийг мэдээллийг ШӨХТГ-т ирүүлэхийг шаардаж ажиллахаа мэдэгдлээ.
18. Баянхонгор аймгийн төвийн эмийн сангийн эрхлэгч нартай тус аймгийн Засаг дарга уулзалт хийж эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээд байгаа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг шийдвэрлэхээр болж, нэг удаагийн амны хаалтыг 250 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн байна. Тус аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ тогтвортой байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    13 цаг 35 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    14 цаг 28 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    14 цаг 30 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    14 цаг 45 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    14 цаг 49 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 6 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    16 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    18 цаг 36 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    19 цаг 22 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    19 цаг 22 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    19 цаг 47 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    20 цаг 4 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    20 цаг 31 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    20 цаг 33 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    21 цаг 9 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    21 цаг 13 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    21 цаг 25 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    21 цаг 37 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    21 цаг 43 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК