Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг

2021-11-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарласан юм.

БАРИМТ 2

Анхны Үндсэн хуулиар төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино хэмээн тунхаглажээ.

БАРИМТ 3

Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Үндсэн хуультай болох оролдлого хийж эхэлсэн байдаг. Анхны үндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий.  1923 онд түүнийг цаазалсан тогтоолд “Үндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг.

БАРИМТ 4

Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шүүх яамны сайд Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Үндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны үндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг.

БАРИМТ 5

Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдүгээр сарын 23-нд дахиад Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ. Энэ хуулийг боловсруулахдаа Зөвлөлийн засагт орос улсын Үндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг.

БАРИМТ 6

Үндсэн хуулийг батлахдаа найман өдөр хуралджээ. Хуулийн төслийг Ерөнхий  сайд асан Б.Цэрэндорж гуай уншиж танилцуулсан  байдаг.

БАРИМТ 7

Нэгдүгээр бүлгийнхээ нэгдүгээр зүйлд “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан Анхдугаар Үндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав” гэсэн нь бий.

БАРИМТ 8

Анхдугаар Үндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” дэрэг баримт бичгээр төрийн байгууллаа зохицуулж ирсэн ч ингэж хуульчилсан нь цоо шинэ зүйл байсан юм.

БАРИМТ 9

Тусгаар тогтнолын зарласны хамгийн том баталгаа бол Манжийн эрхшээлээс гарсан үйл  явдал байв.

БАРИМТ 10

Монголчууд туурга тусгаар улс болсноо зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн байна.

БАРИМТ 11

Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

БАРИМТ 12

Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин “БНМАУ нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан юм. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй.

БАРИМТ 13

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд удирдан, зохион байгуулсан. 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар эрх, чөлөө тусгаар тогтнолыг хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

БАРИМТ 14

Социализмын үед 1911 оны хувьсгалыг хувьсгал биш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж улстөржүүлэн нэрлэж байжээ.

БАРИМТ 15

Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа  өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна. 

БАРИМТ 17

Анхдугаар үндсэн хуулиар хүний  эрхийг дээдэлсэн олон заалтууд орж байжээ.  

БАРИМТ 18

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг хуульчилж эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азид анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр бүхэн нь нийгмийн дэвшлийн замд асар том алхам хийсэн гэж үздэг  билээ.

БАРИМТ 18

Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт гэжээ. Туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршино.

БАРИМТ 19

Тус өдрийг монгол хүн 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн тэмдэглэжээ. 

БАРИМТ 20

УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ- ыг тунхагласан өдрийг тэмдэглэхийг болиулж эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан юм.

БАРИМТ 21

Харин энэ жилийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ.

БАРИМТ 22

Зохиолч, яруу Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би” гэх шүлэг уг өдрийн үнэ, цэнийг илэрхийлсэн алдартай бүтээл билээ.

БАРИМТ 23

Улс бүрийн хувьд тусгаар тогтнолын өдөр чухал байр суурь эзэлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд энэхүү өдрийг өөрсдийн уламжлалаар, сонирхолтой байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Түүнчлэн хойч үедээ соёл, түүхээ таниулах ач холбогдол бүхий томоохон арга хэмжээг зохион байгуулдаг аж.

БАРИМТ 24

Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг байна.

image

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 97 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hgbfd (105.112.113.246)
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН МЭНД SCOTIA банкны зээлийн фирм ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС БАЙР АВАХАД ХЭРХЭН 75,000 долларын зээл авснаа МЭДЭЭЛЭЛ . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, SCOTIA Bank-ыг бурхан ивээг Намайг Абдулла гэдэг би Улаанбаатар хотын хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компани хайж байсан, байшин худалдаж авахын тулд надад итгэсэн луйварууд л байсан бөгөөд эцэст нь тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан. Миний бүх итгэл найдвар алдагдаж, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч интернетийн зээлийн компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй, тиймээс би найзаасаа мөнгө зээлэхээр очсон, би түүнд болсон бүх зүйлийг хэлж, тэр тусалж чадна гэж хэлсэн. надад маш бага 2 хувийн хүүтэй зээл авахад туслах ямар ч зээлийн компанийг мэддэг, тэднээс дөнгөж зээл авсан, яаж зээл авахыг зааж өгсөн, Би түүний хэлснээр би тэдэнтэй цахим шуудангаар өргөдөл гаргасан:(scotiabank565@gmail.com) би хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ би хичээж, 24 цагийн дотор зээл авсанд хамгийн их гайхсан, би итгэж чадаагүй, баяртай байна. Дахин баяжиж, ийм зээлийн компаниуд хаа сайгүй луйврын хэргээр байсаар байгаад би Бурханд талархаж байна, би зөвлөгөө өгнө үү. Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүс (scotiabank565@gmail.com) тэд чамайг хэзээ ч алдахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр (scotiabank565@gmail.com) хурдан холбогдож, зээлээ аваарай. Тэдний жинхэнэ зээлийн санал болгож буй SCOTIA банкийг Бурхан ивээг. Зээл авахын тулд зээлийн SCOTIA банкны фирмтэй холбоо бариарай, учир нь би энэ компаниас зээлээ ямар ч стрессгүйгээр амжилттай авсан.
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Иргүн (103.57.94.134)
    Эрүүлээр сэтгэж,эрхийнхээ төлөө тэмцсэн залуусын Эр зориг дээр Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би Эрхэт ардынхаа төлөө эрсдэлийг үл тоон тэмцэх Эмч,сувилагч нарынхаа хичээл,зүтгэл дээр Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ,би
    2021 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 22 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 27 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 21 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 56 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 53 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 53 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 1 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 4 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК