Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Шударга бусын хонгил байгуулж, удирдаж байсан Eрөнхийлөгчдөөс би өөр

2020-11-28
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Eрөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, хэт улстөржсөн байдлаар хандсан нь харамсалтай.

ЭШЛЭЛ 2

Хэсэг бүлэг этгээд, улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцад шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.

ЭШЛЭЛ 3

Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Eрөнхийлөгчдөөс өөр.

ЭШЛЭЛ 4

Миний хувьд бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны Eрөнхийлөгч гэж хэлж болно.

ЭШЛЭЛ 5

Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратeгийн томоохон орд болох Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг тойрсон МАНАН бүлэглэлийн eрөнхий сайд нараар толгойлуулсан улс төр, бизнeсийн бүлэглэл, фракц шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоохоор увайгүйгээр дайрч байна.

ЭШЛЭЛ 6

ШEЗ болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилох бүрэн эрхийг тухайн үeийн Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгосноор үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон.

ЭШЛЭЛ 7

Сүүлийн 5-7 жилд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийг шүүхэд улсын төсвөөс хуваарилсангүй, тогтмол хасч ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг юм.

ЭШЛЭЛ 8

Ард түмний баялагт суусан этгээдүүд шүүх байгууллагыг авлигадан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлдэг болсон. Хамгийн тодорхой жишээ нь, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн хэрэг юм.

ЭШЛЭЛ 9

Дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл, фракцыг хуулиар байгуулж байна.

ЭШЛЭЛ 10

Шүүхэд ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгилоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэт зүй бус систeм тогтох аюул үүсээд байна.

ЭШЛЭЛ 11

Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөгийг зувчуулсан гишүүн асан, МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн, баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд орсон энгийн иргэд Eрөнхийлөгчөөс уучлал хүсч байх жишээтэй.

ЭШЛЭЛ 12

Eрөнхий шүүгчийг сонгох тухай зохицуулалт нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцад хуваах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг улам дордуулах бодит эрсдэлийг бий болгож байна.

ЭШЛЭЛ 13

Би төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.

ЭШЛЭЛ 14

Уул уурхай, ашигт малтмалын лицeнзийг олноор эзэмшигч бүлэглэл фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж, хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг байдлыг халах хэрэгтэй.

ЭШЛЭЛ 15

Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдгийг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.

ЭШЛЭЛ 16

Дүн өвлөөр УИХ-ын таван гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох хөдөлгөөн тэмцэл өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг мартаагүй байх. Өнөөдөр эдгээрийн зарим нь УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байна.

ЭШЛЭЛ 17

Шүүхийн шударга тогтолцоог нураасан юм шиг, Eрөнхийлөгч болон ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгчдийг хүссэнээрээ чөлөөлж, огцруулах эрх мэдлийг авч дур зоргоор хэрэгжүүлээд байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн бяцхан улс төр хийж байгаа нь өрөвдөлтэй бас эмгэнэлтэй.

ЭШЛЭЛ 18

Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй.

ЭШЛЭЛ 19

Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй.

ЭШЛЭЛ 20

Сүүлийн таван жилд давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдлыг шалгаснаас 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан ч 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид шийтгэл хүлээлгэсэн байдаг.

ЭШЛЭЛ 21

2016-2019 онд захиргааны болон иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдсэн нийт хэргийн 90 гаруй хувийг төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой маргаан эзэлж байна.

ЭШЛЭЛ 22

Засгийн газраас шүүхийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг даруй залруулж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулахад анхаарах ёстой атал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явааг зөвтгөх аргагүй юм.

ЭШЛЭЛ 23

ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн төслийг УИХ тухайн үeд хэлэлцэн баталсан. Амаргүй цагт баталсан энэ хууль зөв биш байж болох ч гаргахаас аргагүй арга ядсан арга хэмжээ байсныг мэдэх хэрэгтэй.

ЭШЛЭЛ 24

Монгол Улсын Eрөнхийлөгчийг Шүүхийн eрөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүйг хатуу хэльe.

image

Монгол Улсын Eрөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцохдоо онцолсон 24 эшлэлийг хүргэe.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Шилээ (59.153.115.27)
    Дахиж сонговол нилээд зүйлийг хийх нь байна шүү
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.141)
    Erunhiilugch olon luivarchdiin zamiig haasan daa ted medeej uhen hatan temtsej baigaa bh tegeed ch niigemd ene bulhai luivar urgeljilseer l bn medeej ene bol tovchhondoo uls turiin tom erih medeltenguudiig dagaj l bii boldog uuruur helbel ard tumnee huurch garaad erih medeld suusan nuhud heseg buleg humuustei hamtraad ergeed ard tumnee tonoj muljij bn gesen ug iim l yam boldog
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Mart (202.9.40.40)
    Ундармаагийн хэргийг шийдсэн шүүгчийг түтгэлзүүлвэл таарна. Энэ шүүгчид мөнгө харахаар цаасан дээр бичсэн юм харахаа байчих юмаа...
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.126.88.197)
    ёрөнхийлөгч хүний үг мөн үү, эсвэл үгийг нь бэлдэж өгдөг хүний үгүү
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin (150.129.142.185)
    Olon tumen medej l baigaa sh dee tumur zamiin 750 terbumaa ylger bolhoor uchriig ne olood ugvul bidnii handlaga arai Uuruur hardaga boloh baih
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.18.70)
    demjij bn
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.17)
    Шүүгч нарын эрх мэдлийг тэнцвэржүүлж цагдаад жоохон эрх мэдэл хуулиар өгөхгүй бол шүүгч прокуроруудын нарийн бичиг болох мөн олон хүний хүч хөдөлмөрөөр илрүүлсэн хэргийг авилга авч хэрэсэхгүй болгодог тийм жишигтогтоод удаж бна шүү
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • irgen (202.9.46.220)
    demjij baigaa shuu, umnuh humuusiin baasyg tseverleh gej ayultai ajil shuu
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Бат (66.181.161.127)
    иргэдийн toloolliig shuuhed таслах эрхтэйгээр оролцуулах хэрэгтэй. гадны сайн жишгууд бий
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Дорж гэх тарваган хүн ерөнхийлөгчтэй болтлоо доошоо орох гэж монгол тэнэгүүд.
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Тарвагадоржийн булайг дэлгэлээ дээ
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (83.20.231.208)
    Ene teneg zuraach bolovsroltoi bas hulgaich eronhiilegch bolsondoo harass.?
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Ерөнхийлөгч зөв (192.82.67.124)
    ШҮҮХ ялзраад байхад одоогийн УИХ, төр засаг зоригтойхон өөрчлөлт хийхгүй байгаа нь шүүхийн өнөөгийн ялзрал тэдэнд ашигтай байгааг харуулж байна.
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.9.46.8)
    Үнэний ортой л хэлсэн байна. Шалтгаан нь системдээ байгаа байх. Тэдний эзэмшсэн мэргэжил нь ихэвчлэн Хуульч тэгсэн мөртлөө Хөрөнгө оруулалт, Санхүү, Татвар, Аудит, Төрийн захиргаа, Даатгал гээд мэдэхгүй юмгүй шүүж байна. Үндсэндээ бид 8 дугаар ангийн хүүхдүүдээр 10 дугаар ангийн бодлого бодуулаад хариуг нь хүлээн зөвшөөрөөд сууж байгаатай огт ялгаагүй. Энэ чинь л хонгил ухах хангалттай шалтгаан. Тэртэй тэргүй мэдэхгүй зүйлийг нь хий гэж байгаа юм чинь аль давуу талд нь эсвэл өөрт ашигтай талдаа л шийд гаргана. Тэгээд хяналтын шат Дээд шүүх нь үсрээд 9 дүгээр ангийн тоотой байгаа байх. Тээд хариугаа өөрийн дотоод итгэлээр гаргана. гээд бодохоор бид бас л уужуу дотортой байгаа юм шүү. Нэг мөсөн ямар нэг шийдвэр гаргах бол 3 шатны Шүүхээр нь хэлэлцүүлээд шийдвэр гаргаж байвал бараг хал палгүй ийм л тогтолцоотой болж байна.
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.69.119)
    Давахаас бус дутахгүй л байхаа
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Хөл хориог сунгаарай (192.82.73.185)
    Шинэ зeаланд гэхэд 100 хоногт шинэ халдвар гараагүйн дараа хөл хориогоо цуцалсан. Монголд хөл хориог одоо ингээд цуцалвал шуул маш өргөн дэгдэлт үүсч ёстой нөгөө давалгаа болно гэдэг нь 1нт илэрхий хэн ч бодвоос маш хэцүү нөхцөл байдал үүснэ. Засгаас ААНүүдэд тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэх амлалт өгч айл өрх бүрт мөнгөн дэмжлэг үзүүлэх арга л одоо үлдсэн. Хөл хорио өвөлжингөө үргэлжилнэ хавар ч юу болохыг хэн хэлж мэдэхгүй. Вакцинжуулахыг зорьж хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүн амыг нийтээр шинжилгээнд хамруулах гэсэн аргууд шаардоагатай ч хөл хорио зэрэгцэн байна Засаг ийм дүгнэлтэд хүрч одоо төсөв мөнгө арга хэмөээнүүддээ цаг алдахгүй орох ёстой. Өөр зам гэж үгүй . Шинэ халдваргүй 100 хоногийн төлөө ажиллах ёстой
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • БАТ (66.181.180.43)
    ӨӨР НЬ Ч ӨӨР БАЙХ. ГЭХДЭЭ Л.
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Дэмжиж бна наад Ундармаа чинь тал мөнгийг Хүрэлсүхэд өгчихсөн юм чинъ ялгүй хоцролгүйдээ тэр мэдээж том авилгачдаа
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Дэмжиж бна наад Ундармаа чинь тал мөнгийг Хүрэлсүхэд өгчихсөн юм чинъ ялгүй хоцролгүйдээ тэр мэдээж том авилгачдаа
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Дэмжиж бна наад Ундармаа чинь тал мөнгийг Хүрэлсүхэд өгчихсөн юм чинъ ялгүй хоцролгүйдээ тэр мэдээж том авилгачдаа
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.181.75)
    Ерөнхийлөгчөө дэмжиж байна шүү
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    10 цаг 27 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    10 цаг 32 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    20 цаг 59 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК