Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагчид хөл хорионы үеэр эргүүл тандалт хийн, авто замын шалган нэвтрүүлэх цэг, эм, хүнсний худалдаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллага, хог хаягдлын зайлуулалт, усан хангамж, ариутгах татуурга, урьдчилан сэргийлэх болон голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн хилээр нэвтэрч буй ачаа тээш, тээврийн хэрэгсэл болон жолооч нарт хяналт шалгалт, эрүүл мэндийн тандалт хийж, сайжруулсан шахмал түлшний хяналтыг тогтмол хийн ажиллаж байна.