Хатуу хөл хорионы улмаас нийслэлд албан болоод амин хувийн ажлаар ирээд гацсан хүн олон. Тэднээс коронавирусний шинжилгээг өнөөдөр өглөөнөөс авч, халдваргүй гарсан бол нутаг руу нь буцаахаар болсон юм.
Харамсалтай нь, энэ үйл ажиллагаа 8.30 цагт эхэлсэн ч зарим газарт одоог хүртэл шинжилгээг авч эхлээгүй байна. Мөн урт дараалал үүсгэж, олон цагаар өвлийн хүйтэнд гадаа зогсоож байгааг албаныхан тоног төхөөрөмж гацсан хэмээн тайлбарлаж байгаа аж. Иргэд хооронд бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1,5 мeтрийн зай барих нь бүү хэл халдвар хамгааллын наад захын дэглэм сахиулж чадахгүй байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн X хорооны 39 дүгээр сургууль дээр шинжилгээ хийлгэх иргэд өглөө эртлэн ирж дугаарласан байна. Нийслэлийн онцгой байдлын комисс зохион байгуулалтыг манайх хариуцахгүй гэжээ.