Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

2021-12-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

ДОХ-ын вирус анх шимпанзегаас хүнд халдварлаж, дархлалын системийг гэмтээсэн байна. Вирус улам хүчирхэгжсээр мутаци хувьсалд орж, 1980-аад онд үхэлд хүргэдэг нь анх тогтоогдсон юм.

БАРИМТ 2

Анх ДОХ-ын вирус 1989 онд Конгод илэрснийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

БАРИМТ 3

АНУ-ын Миссури мужийн өсвөр насны хүү Роберт Рэйфорд нас барж, дэлхий дахинд түгшүүрийн харанга дэлдсэн билээ. Түүнийг биеэ үнэлэгч байсан гэж эрдэмтэд үздэг.

БАРИМТ 4

Удалгүй дэлхийн алдартнууд хүртэл энэ вирусаар өвчилж эхэллээ. Ширээний теннисний од Артур Аши, зөгнөлт зохиолч Исаак Асимов нар хохирогч болсон билээ.

БАРИМТ 5

Монголд анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм.

БАРИМТ 6

Өнөөдөр олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн ДОХ өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн

БАРИМТ 7

Тэдний 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 

БАРИМТ 8

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. 

БАРИМТ 9

ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

БАРИМТ 10

Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас)оношлогдсон байна.

БАРИМТ 11

ДЭМБ-аас зөвлөсөн ретровирусын эсрэг эмчилгээг Монгол Улс өөрийн орны нөхцөлд тохируулан ХДХВ, ДОХ-ын эмчилгээ тусламж үйлчилгээндээ хэрэглэж байна.

БАРИМТ 12

Энэ өвчнөөр өвчилсөн монголчуудын 81 хувь нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73.4 хувь нь ажилгүй гэсэн судалгаа байдаг.

БАРИМТ 13

АНУ-ын Миссиссиппи мужид ДОХ-той төрсөн бяцхан охиныг хар тамхины эсрэг эмчилгээний аргаар эмчилсэн тухай мэдээлэл гарч шуугиан тарьж байв. Балтимор дахь Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэн, вирус судлаач Дебора Персауд энэхүү нээлтийн Атлантад болсон томоохон хуралд танилцуулжээ. Тэрбээр “Энэ бол нялх хүүхдийг ДОХ-ыг эмчлэх боломжтойг нотолж буй хэрэг” хэмээн хэлсэн байна.

БАРИМТ 14

2007 онд Тимоти Рэй Браун нь ДОХ-н халдвартай залууг эмчилсэн анхны хүн болсон билээ.

БАРИМТ 15

2014 онд маникюр буюу хумс заслын хэрэгслээ ариутгалгүйгээр, хоёр хүнд хуваан хэрэглэснээс болж 22 настай эмэгтэй ДОХ тусчээ. Энэ хэрэг эрдэмтдийн санааг ихээр зовоож байгаа бөгөөд тэд ДОХ-ын вирус дамжих шинэ хэлбэр илэрснийг нийтэд зарлав.

БАРИМТ 16

Дэлхий даяар 40 сая хүн уг вирусаар халдварласны 2,1 сая нь 15-аас доош насны хүүхдүүд байдаг аж. Дэлхий даяар өдөрт 900 хүүхэд ХДХВ-ийн халдвар тээгч болдог.

БАРИМТ 17

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

БАРИМТ 18

Газарзүйн байрлалын хувьд авч үзвэл, Африкийн Сахарын бүсийн орнуудад нийт тохиолдлын 65 хувь нь бүртгэгджээ. Сахарын цөлийн орнуудын хүүхдүүдийн 90 хувь нь ХДХВ-ийн халдвар тээдэг гэсэн харамсалтай судалгаа бий.

БАРИМТ 19

Хятадууд энэ вирусыг “Капитализмд дурлагсдын өвчин” гэж олон жил нэрлэж иржээ. Өөрөөр хэлбэл, Барууныхантай харилцсаны гай гэж үздэг. 2009 онд Хятад улс уг вирусыг үхэлд хүргэх аюулаараа тэргүүлэгч халдвар мөн гэдгийг зарласан байдаг.

БАРИМТ 20

Америкт 9,5 минут тутамд нэг хүн ДОХ-ын халдвар тээгч болдог.

БАРИМТ 21

ХДХВ өрөөний температурт хатсан цусанд зургаа хоног амьдрах чадвартай байдаг.

БАРИМТ 22

ХДХВ нь бусад вирустай адил далайн усанд амьдрах чадваргүй. ХДХВ нь өндөр температурт мэдрэг боловч хэт хүйтэн орчныг тэсвэрлэнэ. Шинжээчид цельсийн нэмэх 60 градуст вирус устдаг болохыг нотолжээ.

БАРИМТ 23

ДОХ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан халдвар гэнэ. Гэхдээ эмчлэх аргыг одоо болтол нээж чадаагүй байна. 2005 онд ХДХВ-ийн халдвартай аавыгаа хазсан гурван настай хүүхдийн хэрэг дэлхийд шуугиан дэгдээв. Удалгүй хүүхэд цусаар дамжин халдварласан нь тогтоогдсон юм. Учир нь энэ нь бэлгийн зам болон цусаас өөр замаар халдварласан түүхэн дэх цор ганц тохиолдол байлаа.

БАРИМТ 24

Энэ сэдвээр Холливуд анх 1993 онд Philadelphia нэртэй уран сайхны кино хийж үзэгчдэд хүргэжээ. Бүтээлийг амилуулсан жүжигчин Том Хэнкс шилдэг дүрийн шагнал хүртсэн билээ.

image

Өнөөдөр олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн ДОХ өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан хэрнээ хамгийн олон хүний амийг авч одсон ДОХ-ын вирусний талаар 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • polkmn (105.112.113.246)
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН МЭНД SCOTIA банкны зээлийн фирм ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС БАЙР АВАХАД ХЭРХЭН 75,000 долларын зээл авснаа МЭДЭЭЛЭЛ . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, SCOTIA Bank-ыг бурхан ивээг Намайг Абдулла гэдэг би Улаанбаатар хотын хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компани хайж байсан, байшин худалдаж авахын тулд надад итгэсэн луйварууд л байсан бөгөөд эцэст нь тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан. Миний бүх итгэл найдвар алдагдаж, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч интернетийн зээлийн компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй, тиймээс би найзаасаа мөнгө зээлэхээр очсон, би түүнд болсон бүх зүйлийг хэлж, тэр тусалж чадна гэж хэлсэн. надад маш бага 2 хувийн хүүтэй зээл авахад туслах ямар ч зээлийн компанийг мэддэг, тэднээс дөнгөж зээл авсан, яаж зээл авахыг зааж өгсөн, Би түүний хэлснээр би тэдэнтэй цахим шуудангаар өргөдөл гаргасан:(scotiabank565@gmail.com) би хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ би хичээж, 24 цагийн дотор зээл авсанд хамгийн их гайхсан, би итгэж чадаагүй, баяртай байна. Дахин баяжиж, ийм зээлийн компаниуд хаа сайгүй луйврын хэргээр байсаар байгаад би Бурханд талархаж байна, би зөвлөгөө өгнө үү. Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүс (scotiabank565@gmail.com) тэд чамайг хэзээ ч алдахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр (scotiabank565@gmail.com) хурдан холбогдож, зээлээ аваарай. Тэдний жинхэнэ зээлийн санал болгож буй SCOTIA банкийг Бурхан ивээг. Зээл авахын тулд зээлийн SCOTIA банкны фирмтэй холбоо бариарай, учир нь би энэ компаниас зээлээ ямар ч стрессгүйгээр амжилттай авсан.
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Дэлхийд анх ДОХ 1982 онд Америкин нэгдсэн улс Хар Нигеруудын дүүрэг хороололоос гаралтай. 1992 онд манай хоёр охин Камеруны хоёр хартай нөхцөөд л халдварыг монгол нутагт нутагшуулсан
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    12 цаг 20 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    13 цаг 5 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    13 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    14 цаг 51 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    17 цаг 18 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    17 цаг 22 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    17 цаг 26 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    18 цаг 8 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    18 цаг 49 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    19 цаг 21 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    19 цаг 59 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    20 цаг 3 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    20 цаг 5 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    20 цаг 11 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    20 цаг 13 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    20 цаг 14 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    20 цаг 28 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    20 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК