Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2020 оны сонгомол бөхийн дэлхийн цомын аваргууд

2020-12-19
0
ЖИРГЭХ

Энэ сарын 12-18-ны өдрүүдэд чөлөөт бөхийн “Хувийн Дэлхийн Цом” Серби улсын нийслэл Белград хотод чөлөөт бөхийн үндсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний салхийг хагалж 12, 13, 14-ий өдрүүдэд сонгомол бөхийн арван жингийн барилдаанууд явагдаж медалийн эздээ тодруулсан билээ. Тэгвэл та бүхэнд сонгомол бөхийн 2020 оны дэлхийн цомын жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.


Эмин Сефершаев
(ОХУ)

55кг:

Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээн нь ОХУ-ын залуу тамирчин Эмин Сефершаевийн хувьд насанд хүрэгчдийн ангиллын анхны олон улсын хэмжээний том тэмцээн нь байсан бөгөөд нийт тэмцээний туршид зөвхөн нэг оноо өрсөлдөгч бөхчүүддээ алдсан амжилттайгаар итгэл төгс түрүүлсэн. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Сериф Киличийг (9:0) харьцаагаар ялсан.


Жоламан Шаршенбеков
(Кыргызстан)

60кг:

Энэ жил 21 настай 2018 оны Будапештын дэлхийн аваргын мөнгөн медальтай тэрээр өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар алтан медалийн төлөөх барилдаанд 63кг-ийн дэлхийн аварга ОХУ-ын тамирчин Степан Марянянтай барилдаж (4:4) харьцаатай сүүлийн онооны дүрмээр ялалт байгуулсан.


Жамболат Локьяев
(ОХУ)

 

63кг:

ОХУ-ын хошой аварга Жамболат Локьяев нь тэмцээний туршид өрсөлдөгч бөхчүүддээ ердөө нэг оноо алдсан гэх үзүүлэлттэйгээр итгэл төгс түрүүллээ. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Европын наадмын мөнгөн медальт Унгарын бөх Эрик Торбаг (4:1) харьцаагаар ялж дэлхийн цомын аварга болсон.


Назир Сабдуллаев
(ОХУ)

67кг:

2020 оны бүх Оросын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Назир Сабдуллаев нь мэргэжилтнүүдийн таамаг ёсоор Азербайжаны бөх Исламбек Дадовын хамтаар хоёр талаас бүх өрсөлдөгчдөө ялсаар алтан медалийн төлөө хоорондоо барилдахаар болсон. Тэрээр тус барилдааны эцэст (2:1) харьцаагаар хүчтэй өрсөлдөгч Исламбек Дадовыг буулган авсан.


Балинт Корпаши
(Унгар)

72кг:

2016 онд нутагтаа зохион байгуулагдсан Будапештын дэлхийн аваргад түрүүлж дэлхийн аварга болсон цагаасаа хойш тэрээр 2017 Парис (мөнгө), 2018 Будапешт (мөнгө), 2019 Нур-Султан (хүрэл) гэсэн чамгүй амжилтуудыг гаргасаар байгаа билээ. Дэлхийн цомын төлөө эхний тойргоосоо л Киргизстаны Ази тивийн аварга Руслан Царев, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Болгарын Айк Мнацаканян гэх зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй халз тулж ялсаар алтан медалийн төлөө Армений залуу од Малхас Амоянтай барилдаж (1:1) харьцаатай барилдаан өндөрлөж сүүлийн онооны дүрмээр дэлхийн цомын аварга болсон.


Роман Власов
(ОХУ)

77кг:

2012, 2016 онуудын зуны Олимпын хошой аварга, 2011, 2015 онуудын дэлхийн хошой аварга, Европын дөрвөн удаагийн аварга, дэлхийн цомын аварга алдарт Роман Власов зөвхөн хувийн дэлхийн цомд түрүүлэх зорилготой  Белград хотод ирсэн. Учраа таарсан бүх өрсөлдөгчдөө ялсаар алтан медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Унгарын бөх Золтан Леваигийн эсрэг барилдаж (6:1) харьцаатай ялалт байгуулж дэлхийн цомын аварга болсон. 


Милад Алирзаев
(ОХУ)

82кг:

Оросын залуу од 23 хүртэлх насны Европын аварга Милад Алирзаев нь эхний тойрогтоо Украины бөх Ярослав Фильчаковыг (9:1),  шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгөн медальт Орос гаралтай Беларусийн Радик Кулиевыг, хагас шигшээд Молдавын Михаил Брадуг (7:4), алтан медалийн төлөө Туркын Салих Айдиныг (11:0) харьцаагаар тус тус буулган авж түрүүлсэн.


Кирилл Маскевич
(Беларусь)

87кг:

22 настай Беларусь залуу Кирилл Маскевич тэмцээний хамгийн том нээлт байсан бөгөөд эхний гурван жинд завсаргүй түрүүлээд байсан ОХУ-ын алтан медалийн цувааг финалын барилдаанд Гүрж гаралтай ОХУ-ын олимпын аварга Давит Чакветадзегийн эсрэг барилдаж (10:0) харьцаатай ялалт байгуулж зогсоосон явдал нь түүнийг дэлхийн сонгомол бөх сонирхогчдын анхаарлын төвд оруулаад байна.


Муса Евлоев
(ОХУ)

97кг:

Дэлхийн хошой аварга Муса Евлоев анх дэлхийн цомд оролцохоор мэдүүлгээ өгснөөс хойш түүний үзэгчдийн хүлээлтэд зөвхөн алтан медаль байсан билээ. Шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгөн медальт Болгарын Кирил Миловын эсрэг (3:0), хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга Ираны Абдоллах Саравигийн эсрэг (5:3), финалын барилдаанд Унгарын Алекс Шокегийн эсрэг (3:0) харьцаагаар тус тус ялалт байгуулж шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалалгүй дэлхийн цомын аварга болсон.


Сергей Семёнов
(​​​​​ОХУ)

130кг:

2018 оны Будапештын дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Сергей Семёновын хувьд тус тэмцээнд түүний жингийн гол тамирчид оролцоогүй тул өрсөлдөгч бүрээ (9:0), (8:0), (7:1) гэх зэрэг илт давуу харьцаагаар ялсаар дэлхийн цомын аварга болсон.

 

 

Б. Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 50 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 11 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 16 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК