Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэйчүүдийн дэлхийн цом өндөрлөж жин тус бүрийн аваргууд тодорлоо

2020-12-19
0
ЖИРГЭХ

Энэ сарын 12-18-ны өдрүүдэд чөлөөт бөхийн “Хувийн Дэлхийн Цом” Серби улсын нийслэл Белград хотод чөлөөт бөхийн үндсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн арван жингийн барилдаанууд 14, 15, 16-ны өдрүүдэд явагдаж медалийн эздээ тодруулсан билээ. Тэгвэл та бүхэнд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 2020 оны дэлхийн цомын жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.


50кг: Екатерина Полещук (ОХУ)

2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын хүрэл медальт, Иван Ярыгины алтан Гран-пригийн хошой хүрэл медальт Екатерина Полещук нь 2020 оны Европын аварга Болгарын Миглена Селишкатай хагас шигшээ барилдаанд тааран барилдсан нь энэхүү тэмцээний урьдчилсан финал байлаа. Тэрээр тус барилдааны эцэст (2:2) харьцаатай өндөрлөж бүхэл онооны дүрмээр ялалт байгуулж улмаар алтан медалийн төлөө Украины тамирчин Лилия Маланчукыг (10:0) харьцаатай оноогоор цэвэр ялж түрүүлсэн.


53кг: Мария Преволараки (Грек)

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт түүний хувьд шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга Туркийн Зейнеп Йетгилтэй барилдаж (4:0), хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Беларусийн Залино Сидаковатай барилдаж (4:0), алтан медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн Роксана Засинатай барилдаж (5:1) гэсэн харьцаагаар тус тус ялалт байгуулж дэлхийн цомын аварга болсон.


55кг: Ирина Курочкина (Беларусь)

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аварга, Европын наадмын аварга өөрийн оргил форм дээрээ байгаа Ирина Курочкина нь эхний тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт, Иван Ярыгины алтан Гран-пригийн хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай оноолт тааран барилдаж (3:3) харьцаатай сүүлчийн онооны дүрмээр буулган авснаар түрүүлэх замаа зассан юм. Тэрээр өрсөлдөгчдөө ялсаар алтан медалийн төлөө Европын аваргын хүрэл медальт Германы Анника Вендлийн эсрэг барилдаж (9:0) харьцаатай илт илүүрхэж түрүүлсэн.


57кг: Анастасия Никита (Молдав)

Энэ жилийн Ромын Европын аваргад дээд жиндээ түрүүлсэн тэрээр жин бууж мөн л алтан медалийн төлөө Сербид ирсэн. Шөвгийн наймд Италийн Арианна Карьеритай барилдаж (10:0), хагас шигшээд Туркийн Мехлика Озтуркын эсрэг барилдаж (15:5) харьцаатай оноогоор цэвэр ялсаар алтан медалийн төлөө Энэтхэгийн залуу од 19 настай Аншу Маликтай барилдаж (5:1) харьцаатай ялялалт байгуулж дэлхийн цомд түрүүлсэн.


59кг: Светлана Липатова (ОХУ)

Юуны өмнө энэхүү жингийн шилдгүүд энэ удаагийн тэмцээнд оролцоогүй тул өрсөлдөөн сул байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.ОХУ-ын хоёр удаагийн аварга, Европын наадмын мөнгөн медаль гэсэн даруухан амжилттай тэрээр Польшийн Магдалена Глодекийг (6:2), Германы Сандра Парушевскиг (2:2) гэх харьцаатай тус бүрийг нь ялснаар алтан медалийн төлөө Молдавын Мариана Чердиварын эсрэг барилдах эрхтэй болсон. Улмаар тус барилдаанд (2:1) гэх харьцаагаар ялалт байгуулан үүргээ биелүүлэн эх орныхоо алтан медалийн тоог нэгээр нэмсэн.


62кг: Айсулуу Тыныбекова (Кыргызстан)

Ази тивийн гурван удаагийн аварга, отгон дэлхийн аварга тэрээр түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээгдэж хувийн дэлхийн цомд оролцсон. Таамгийн дагуу гурван өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялж алтан медалийн төлөө дэлхийн аваргын хошой хүрэлтэй Латвийн Анастасия Григорьеватай барилдахаар болсон. Гэвч финалын барилдаанд тэрээр өрсөлдөгчөө (14:0) харьцаагаар илт илүүрхэж мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар хувийн дэлхийн цомын аварга болсон. Түүнтэй хамгийн өрсөлдөөнтэй барилдсан тамирчин нь доод жингийнх нь дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Любовь Овчарова байсан бөгөөд тус барилдаан (13:2) харьцаатай мөн л түүний илт давуу давамгайлал доор өндөрлөсөн.


65кг: Татьяна Рижко (Украин)

Энэхүү жинд оролцсон тамирчид мөн л сул байсан бөгөөд түүний хувьд ОХУ-ын Мария Кузнецоваг (8:4), энэ оны Европын аварга Болгарын Мими Христоваг (13:8) харьцаатай тус тус ялж алтан медалын төлөө Молдавын Ирина Рингачигийн эсрэг барилдаж хоёрдугаар хагаст барилдааныг өөрийн хяналтдаа оруулж (14:4) харьцаатай оноогоор цэвэр хожсоноор Украин улс алтан медальтай орнуудын эгнээнд орж ирсэн.


68кг: Мээрим Жуманазарова (Кыргызстан)

Энэ жил дөнгөж 21 настай Азийн хошой хүрэл медальтай тэрээр гайхалтай барилдааныг үзүүлж хувийн дэлхийн цомын эзэн болсон билээ. Тэрээр хагас шигшээ барилдаанд дэлхийн алт мөнгөн медальт, Европын гурван удаагийн аварга Украины Алина Стадник-Махинятай барилдаж (6:6) харьцаатай бүхэл онооны чанараар ялж улмаар алтан медалийн төлөө Чехийн Адела Ганзличковагийн эсрэг барилдаж (8:2)-р ялснаар дэлхийн чөлөөт бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод байна.


72кг: Юлиана Янева (Болгар)

Энэ онд тэмцээн уралдаанд оролцоогүй байсан тэрээр их спортын дэвжээндээ дэлхийн цомын тэмцээн дээр буцан ирж барилдан бүх өрсөлдөгчдөө ялж түрүүлсэн. Түүний эхний учраа нь Аргентины Луз Клара Васкес байсан бөгөөд (9:0) харьцаагаар буулган авч дараагийн тойрогт Словекийн Жужанна Молнарыг (7:2) харьцаагаар буулган авснаар аваргын алтан медалийн төлөө барилдах болсон. Финалд Европын хошой хүрэл медальт Туркийн Бус Тосунтай барилдаж (5:2) харьцаатай ялалт байгуулснаар алтан медальтай улс орнуудын дунд Болгар улс орж ирсэн.


76кг: Алине Фоккен (Герман)

2014 оны Ташкентын дэлхийн аваргын -69кг-ийн ангилалд түрүүлж байсан тэрээр 2019 оноос эхлэн 76кг жинд барилдаж эхлэн Европын болон дэлхийн аваргуудаас хүрэл медаль хүртсэн. Тэгвэл тэрээр эхний тойрогтоо ОХУ-ын энэ оны Европын аварга хашир туршлагатай Букина Екатеринаг (10:0), Кыргызстаны Медет Айпериг (6:4)-р тус тус буулган авж алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Туркийн Адар Ясеминтай барилдаж (3:0) харьцаатай барилдаан өндөрлөсөн.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 40 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 45 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 15 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК