Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын шүүхүүд дэндүү хүнд сурталтай. Тиймээс л Арбитр хөгжих ёстой

2021-1-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шүүхийн тухай хуулиар шүүгчийн сахилгын зөрчил болон шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэдгийг ялган зааж, шүүгчид хориглох үйлдэл, эс үйлдэхүйг жагсаагаад эдгээрээс зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж байгаа нь хараат бус, хариуцлагатай шүүхийг бий болгох тал дээр хийж буй том дэвшил юм.

БАРИМТ 2

Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 50 хувь нь  Дээд шүүх дээр очоод өөрчлөгдөж байна.

БАРИМТ 3

Мөн Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж  байгаа нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол бийг харуулж байна.

БАРИМТ 4

Иргэний хэрэг гэхэд л 2-3 мянгаараа Улсын Дээд шүүхийн долоон шүүгч дээр овоорчихсон байна.

БАРИМТ 5

"Даахгүй нохой булуу хураана" гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд Дээд шүүхийн шүүгчид амь тэмцэж байна.

БАРИМТ 6

Ер нь  бусад улсын шүүгчид шиг байж болохгүй юу. Монгол Улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын Дээд шүүх есөн шүүгчтэй.

БАРИМТ 7

Улсын Дээд шүүхийн шүүгчид хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу орох ёсгүй.

БАРИМТ 8

Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо больсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон.

БАРИМТ 9

Банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр яваа дундаж хугацаа 4.6 жил болсон. Энэ хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм.

БАРИМТ 10

Манай шүүхүүд дэндүү хүнд сурталтай. Тиймээс л Монголд Арбитр хөгжих ёстой юм. Томоохон гэрээ хэлцэл маргаанаа гаднын улсын Арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр.

БАРИМТ 11

Дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар хоёр үндэслэлээр шийдвэрлэнэ гэж байгаа. Гэтэл гурав болгох гэж оруулж ирсэн байгаа нь бүр ноцтой юм.

БАРИМТ 12

Бид хонгил нураах тухай ярьж байсан, одоо хонгилыг бүр томсгож, нээж өгөх гээд байна

БАРИМТ 13

С.Зориг агсны хэргийн яллагдагчдын гомдлыг хэлэлцэхэд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрөө ороод даргалаад шийдчихсэн.

БАРИМТ 14

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хязгааргүй эрх мэдэл өгөх саналыг зарим нэг гишүүн гаргаад байна. Хязгааргүй эрх мэдэл өгч болохгүй

БАРИМТ 15

Монгол Улсад нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байна.

БАРИМТ 16

Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсан бол 2019 онд 195.1 болж, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгджээ.

БАРИМТ 17

Шүүгч бол шүүх эрх мэдэл гээд тусдаа Монгол Улсын хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэдэг субъект.

БАРИМТ 18

Нийгмээс энэ хамгийн сайн шүүгч гэж байгаа нь нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ дүгнэлт юм. Шүүгч гэдэг бол бид бүгдийг шүүдэг хүн.

БАРИМТ 19

Шүүгчийн сахилгын зөрчлийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхой, дэлгэрэнгүй хуульчлаагүй нь Монгол Улсад шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцооны үр нөлөөгүй байдлын хамгийн том шалтгааны нэг мөн.

БАРИМТ 20

Сахилгын шийтгэлийг тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

БАРИМТ 21

Улсын Дээд шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Энэ агуулгаар нь харах ёстой. Одоо гарч байгаа хэрэг маргааны гурван хувь нь Дээд шүүхэд ханддаг.

БАРИМТ 22

Улсын Дээд шүүх бол хуулийн нэгдмэл байдлын хэрэглээг хандах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянадаг гарцыг тодорхой хэмжээнд хийж өгөхгүй бол хүний эрхийг зөрчих магадлалтай юм.

БАРИМТ 23

Практикаас хараад байхад иргэн, аж ахуйн нэгж, аргаа ядсан хүмүүс л Дээд шүүхийн шийдвэрийг хүлээдэг шүү дээ. Хүмүүсийн эцсийн горьдлого Дээд шүүх.

БАРИМТ 24

Шүүх өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газраас саналыг авахаас биш, Засгийн газар УИХ-д санал гаргаж өргөн мэдүүлэх зохимжгүй юм.

image

Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын 5-6-нд хэлэлцсэн ба энэ үеэр Улсын Дээд шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, мөн тус шүүхэд үүсээд буй нөхцөл байдлыг хөндсөн юм. Энэ талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.193)
    Дээд шүүхэд хянагдах хэргийн тоог цөөрүүлэх гэж байгаа бол Дээд шүүхийн шүүгчдийн тоог мөн цөөрүүлэх ёстой!! Одоо 25 шүүгч байгаа нь доод шатнаас ирсэн хэрэг болгоныг хянадаг байхад зориулагдсан орон тоо!! АНУ-ын Дээд шүүх 9, Японых 15 шүүгчтэй байдаг нь онц чухал ач холбогдолтой, маш цөөн хэрэг дээд шатанд очдогтой холбоотой байдаг. Жишээ нь: АНУ, Японы Дээд шүүх нь Үндсэн хуулийн маргааныг ч хянан шийдвэрлэдэг.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 56 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 34 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 14 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 15 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 19 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 22 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 23 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 10 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 30 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 33 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК