Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доха Мастерсын -48кг жинд манай улсаас хоёр тамирчин оролцоно 

2021-1-09
0
ЖИРГЭХ

Дэлхийн чансааны эхний 32 тамирчдыг нэг дор цуглуулж чаддаг Мастерс тэмцээн энэ жилийн IJF-ийн цуврал тэмцээнүүдийн салхийг хагалж Катар улсын нийслэл Доха хотод зохиогдох гэж байгаа билээ. Мөн өчигдөр буюу 1-р сарын 8-ны өдөр манай улсын шигшээ баг 16 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр Доха хотод газардсан. Тэгвэл уг тэмцээний эхний өдөр буюу 1-р сарын 11-нд зохиогдох эмэгтэйчүүдийн -48кг жинд манай улсаас МУГТ М.Уранцэцэг болон ОУХМ Г.Наранцэцэг нар барилдах тул тус тамирчид болон тэдэнтэй нэг жинд өрсөлдөх дэлхийн шилдгүүдийг, тэдний хоорондын ялалт ялагдлын харьцаа зэрэг мэдээллүүдийг хүргэе.


Мөнхбатын Уранцэцэг

ДАШТ-ий иж бүрэн медальт, Мастерсын алт хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг нь шигшээ багийнхаа хамтаар Олимпын оноогоо ахиулах зорилготой Катар улсыг зорьсон. Олимпоос бусад бүх тэмцээний медалиуд тэр тусмаа бүгд алтан медалиуд түүний цуглуулгад байдаг билээ. Мэдээж тэрээр өөрийн жингийнхээ хамгийн хүчтэй жүдочдын нэг бөгөөд тэмцээний эхний өдөр Мастерсаас ээлжит нэгэн медалиа авахын төлөө B хэсгийн хоёрдугаар хагасыг тэргүүлэн барилдана.


Ганбаатарын Наранцэцэг

2019, 2020 онуудын Монгол улсын хошой аварга, өнгөрсөн жилийн “Чиндао Мастерс”-ын мөнгөн медальт тэрээр шигшээ багийн эгчийн хамт -48кг жинд өрсөлдөнө. Жилийн өмнөх Мастерсаас хойш дэлхийн жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд орсон ч цар тахлын улмаас ихэнх тэмцээн уралдаанууд цуцлагдсан тул өөрийгөө дахин харуулах  боломж хомс олдсон. Тэгвэл ирэх өдрүүдэд үзэгчдэд дахин нэг удаа өөрийнхөө барилдааныг Мастерсын дэвжээн дээрээс харуулах боломж түүнд ирээд байна.


Дистрия Красники (Косово)

Дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хүрэл медальт, Мастерсын хошой аварга Дистрия Красники мөн л бусад шилдгүүдийн адилаар Катарыг зорьсон. Жингийнхээ чансааг тэргүүлсэн тул А хэсгийг толгойлон барилдах бөгөөд МУГТ Уранцэцэг В хэсэгт орох тул зөвхөн финалд хоорондоо нүүр тулах боломжтой гэсэн үг. Харин ОУХМ Г.Наранцэцэг аль нэг хэсэг рүү санаандгүй байдлаар орох тул түүний хэсэгт орж дахин учраа таарах боломжтой.

Г.Наранцэцэг 0:2 Дистрия Красники

М.Уранцэцэг 1:2 Дистрия Красники


Дарья Билодид (Украин)

Дэлхийн жүдогийн залуу од, дэлхийн хошой аварга, IJF-ийн цуврал Гранд Слам, Гранд При тэмцээнүүдийн 7 удаагийн аварга түүний хувьд оны өмнөхөн жин өгсөн Будапештын Гранд Сламд оролцож хүрэл медаль хүртсэн. Энэ нь түүний 2018 оноос хойш олон улсын тавцанд хүртсэн 2 дахь ялагдал нь байв. Тэрээр ойрхон хоёр ялагдахыг хүсэхгүй бөгөөд зөвхөн Мастерсын алтан медалийн төлөө л В хэсгийг толгойлон барилдах нь тодорхой. Түүний толгойлж буй В хэсгийн доод хэсгийг МУГТ М.Уранцэцэг ахалж буй бөгөөд шөвгийн 4-ийн төлөөх барилдаанд хоорондоо дахин нэг удаа нүүр тулах өндөр магадлалтай байна.

Г.Наранцэцэг 0:0 Дарья Билодид

М.Уранцэцэг 0:1 Дарья Билодид


Фуна Тонаки (Япон)

Жүдо бөхийн анх үүссэн нуаг болох арлын Япон улсыг төлөөлөн ирж буй цөөн хэдэн жүдочдын нэг болох дэлхийн аварга, Мастерсын аварга Фуна Тонаки чансааны дагуу С хэсгийг ахлан барилдана. Хэдий Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан хэдий ч Японы жүдо бөхийн холбооноос түүнийг энэхүү тэмцээнд явуулж буй нь тодорхой нэг шалтгаантай мэт байв. Нутагтаа зохиогдох Олимпод аварга болохын тулд тэрээр өмнө  нь 4 таарч барилдаад 4 ялагдаад байгаа Дарья Билодидыг ялах хэрэгтэй. Олимпоос өмнө нь Дарья Билодидыг буулган авах аргыг хайж олох, бэлдсэн хувилбарудаа түүн дээр туршин үзэх, Украины шигшээ багаас барих хариу цохилт  гэх мэт дэвжээн дээрх тулаанаас гадна хоёр улсын судалгааны багуудын хооронд тактик, судалгаан дээр суурилсан тулаан хагас шигшээ шатанд  дэвжээнээс гадуур болох магадлалтай байна.

Г.Наранцэцэг 0:1 Фуна Тонаки

М.Уранцэцэг 3:4 Фуна Тонаки


Мелани Клеман (Франц)

Хэдийгээр ДАШТ болон Олимпын медальгүй ч дэлхийн жүдо бөх сонирхогчдын сайн танил болсон тэрээр D хэсгийн доод хэсгийг толгойлон барилдана. Өмнөх жилийн Чиндаогийн Мастерсын хүрэл медальт тэрээр энэ жил дахин шагналт байранд орох магадлал өндөр байна. Түүний хувьд 2019 онд онцгой сайн байсан бөгөөд Д.Билодидыг тус оныхоо Тбилисийн Гранд Пригийн алтан медалийн төлөө буулган авч удаан хугацаанд амсаагүй байсан ялагдлыг түүнд мэдрүүлсэн билээ. Мөн тус оныхоо ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд МУГТ М.Уранцэцэгт ялагдаж шагналт 5-р байранд орж байсан.

Г.Наранцэцэг 1:0 Мелани Клеман (Өнгөрсөн оны Мастерсын хагас шигшээд таарч барилдсан)

М.Уранцэцэг 2:2 Мелани Клеман


Паула Парето (Аргентин)

Хэдий энэ жил 34 настай ч С хэсгийг Фуна Тонакигийн хамтаар тэргүүлж буй Паула Парето аваргын  алдар гавьяаг дурдвал Олимпын наадмын аварга, хүрэл медальт, дэлхийн аваргын иж бүрэн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга гэх мэт бүх тэмцээнүүдийн алтан медаль байдаг бол зөвхөн Мастерсын алтан медаль байдаггүй байна. Өмнө нь 4 удаа тус тэмцээнд оролцож байсан ч зөвхөн мөнгөн медаль хүртэж байсан тэрээр энэ удаад сүүлчийн дайралтаа хийхээр Дохаг зорьсон болох нь тодорхой.

Г.Наранцэцэг 0:0 Паула Парето

М.Уранцэцэг 4:1 Паула Парето

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (192.82.67.18)
    За даа манай 2 бараг л шаансгуй байхаа даа, сайндаа л шагналт байр, хорио цээрийн дэглэм зерчеегуй л юм бол бэлтгэл сайн байх ундэс байхгуй
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Жүдо (103.26.193.6)
    Ямар телевиз нэвтрүүлэх вэ хэлээд өгөөч
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.160.89)
    Охидуудаа, амжилт хүсье!
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • БАХАРХАЛ (66.181.161.82)
    монгол тамирчид минь биднийгээ заавал баярлуулна.ЧАДНА.
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.46.188)
    Монголын тамирчидаа амжилт хүсье. Олон олимпийн эрх авах болтугай
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • МАН (59.153.114.113)
    Ахмад тамирчин Уранцэцэг медаль авна гэдэг нар баруунаас мандахтай адил болно, харин залуу Нарацэцэгийг нь мэдэх юм алга
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
    • Жудо
      Уранцэцэг түрүүлнэ. Олимпод амжилт гаргах сүүлийн найдвар шүү
      2021 оны 01 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 55 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 53 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 32 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 51 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 40 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК