Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доха Мастерсын -66кг жинд өрсөлдөх онцлох тамирчид 

2021-1-10
0
ЖИРГЭХ

Дэлхийн чансааны эхний 32 тамирчдыг нэг дор цуглуулж чаддаг Мастерс тэмцээн энэ жилийн IJF-ийн цуврал тэмцээнүүдийн салхийг хагалж Катар улсын нийслэл Доха хотод зохиогдох гэж байгаа билээ. 1-р сарын 8-ны өдөр манай улсын шигшээ баг 16 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр Доха хотод газардсан. Тэгвэл уг тэмцээний эхний өдөр буюу 1-р сарын 11-нд зохиогдох эрэгтэйчүүдийн -66кг жинд манай улсаас ОУХМ Ё.Басхүү болон ОУХМ Г.Хэрлэн нар барилдах бөгөөд 2021 оны Олимпын наадмыг Монгол улсаа төлөөлөн энэ жинд хэн зорих нь тодорхой биш байгаа тул манай улсын хоёр тамирчдын хувьд маш чухал тэмцээн юм. Тэгвэл тус тамирчид болон тэдэнтэй нэг жинд өрсөлдөх дэлхийн шилдгүүдийг, тэдний хоорондын ялалт ялагдлын харьцаа зэрэг мэдээллүүдийг хүргэе.


Ганболдын Хэрлэн

Дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй түүний хувьд энэхүү тэмцээнд -66кг жинд оролцохоор нэрээ өгөөд буй нийт тамирчдаас чансаагаараа 2-т жагссан тул В хэсгийг тэргүүлэн барилдана. 2017 оны Санкт Петербургийн Мастерсын аварга, 2019 оны Чиндаогийн Мастерсын мөнгөн медальт тэрээр уг тэмцээнд одтой барилддаг нэгэн.


Ёндонпэрэнлэйн Басхүү

Дэлхийд нэрээ албан ёсоор дансалж амжаагүй яваа ч өөрийн жиндээ бүх томчуудыг айлгахаар хэмжээнд хүрээд удаж байгаа түүний хувьд D хэсгийн доод хэсгийг толгойлон барилдахаар болсон. 2019 онд Чиндаогийн Мастерсын хүрэл медальт түүнийг Токиогийн ДАШТ-д шагналт 5-р байранд шалгарснаар нь үзэгч та бүхэн сайн таних билээ.


Мануэль Ломбардо (Итали)

Залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Чиндаогийн Мастерсын аварга, ДАШТ-ий 5-р байрын шагналт дэлхийн чансааг тэргүүлэгч тэрээр А хэсгийг толгойлон барилдана. Түүний уран гоё барилдааныг хэдийнээ дэлхий даяар шимтэн үздэг болоод байгаа билээ. Тэрээр Олимпоос өмнө жингийнхээ хүчтэй өрсөлдөгчидтэйгөө дахин нэг удаа нүүр тулахаар Дохад ирээд байна.

Г.Хэрлэн 0:2 Мануэль Ломбардо

Ё.Басхүү 0:1 Мануэль Ломбардо


Важа Маргвелашвили (Гүрж)

Маш хүчирхэг эрэгтэй шигшээ багтай Гүрж улсын -66кг-ийн төлөөлөл болох ДАШТ-ий хүрэл медальт Важа Маргвелашвили Мастерсын гурван хүрэл медалийнхаа өнгийг алтан шаргалаар солих зорилготой Дохаг зорьсон нь тодорхой. Түүний хувьд С хэсгийг тэргүүлэн барилдах юм.

Г.Хэрлэн 2:2 Важа Маргвелашвили

Ё.Басхүү 0:0 Важа Маргвелашвили


Ан Баул болон Ким Лим Хван (БНСУ)

Олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Мастерсын аварга тэрээр Олимпын наадмаас бусад бүх тэмцээнүүдэд түрүүлээд үзчихсэн нэгэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд БНСУ-ын цэргийн албанаас зайлсхийсэн гэх шалтгаанаар тэмцээн уралдаанд бага оролцож улсынхаа нэгдүгээр сонголт байж энэ оны Токиогийн Олимпод оролцох үгүй нь эргэлзээтэй нөхцөл байдалд ороод байсан билээ. Харин оны өмнө оролцсон хоёр тэмцээндээ түрүүлээд байгаа бөгөөд энэ нь түүний хувьд бэлтгэл сургуулилт буцаад хэвийн байдалдаа орсон гэдгийг нь харуулж байгаагаас гадна Олимпын дэвжээн дээр дахин нэг удаа барилдаж дутуугаа гүйцээх боломжийг нь өөрт нь хадгалж үлдээгээд байна. Жиндээ 11-т эрэмбэлэгдсэн тул аль нэг хэсэг рүү шидэгдэж орох юм.

2019 оны Токиогийн ДАШТ-д БНСУ-ын шигшээ баг -66кг жинд Ким Лим Хваныг Ан Баул аваргатай хамт давхарлаж хамтад нь оролцуулсан. Тус тэмцээнд түүний нутгийн өрсөлдөгч Ан Баул эхний тойрогтоо ОУХМ Ё.Басхүүд ялагдал хүлээсэн бол түүний хувьд итгэл алдалгүй амжилттай барилдсаар финалд шалгаран мөнгөн медаль хүртсэн. Тэрээр энэхүү амжилтыг гаргаснаар өөрийгөө Токиогийн Олимпод эх орноо төлөөлөн оролцох бүрэн боломжтой тамирчин гэдгээ харуулж чадсан. Харин оны өмнө зохиогдсон Парисын Гранд Сламд оролцож финалд шалгаран Ан Баулд ялагдсанаар түүний Олимпод оролцох магадлал нь бага зэрэг буурсан. Тэгвэл энэхүү тэмцээнд БНСУ-ын шигшээ баг мөн л тэднийг хамтад нь оролцуулж байгаа бөгөөд ирэх 7-р сард эх орноо төлөөлөн Олимпод оролцохын тул Дохагийн дэвжээн дээр хэн хэн нь амжилттай барилдах шаардлагатай болоод байна. Ташрамд дурдахад тэрээр В хэсгийг ОУХМ Г.Хэрлэнгийн хамтаар толгойлж байгаа тул хэсгийн аваргын төлөө хоорондоо нүүр тулах магадлалтай.

Г.Хэрлэн 0:1 Ан Баул        Г.Хэрлэн 0:1 Ким Лим Хван 

Ё.Басхүү 1:2 Ан Баул         Ё.Басхүү 0:0 Ким Лим Хван


Баруч Шмайлов болон Таль Фликер (Израиль)

Баруч Шмайловын хувьд Мастерсын мөнгө хүрэл медалиас өөр том гавьяа шагналгүй ч дэлхийн чансаанд үргэлж дээгүүр бичигддэг уран гоё барилдаантай нэгэн. Мэдээж Мастерсын иж бүрэн медальтай болох зорилгоос гадна Токиогийн дэвжээн дээр эх орноо төлөөлөн барилдахын төлөөх маш том тулаанд ялах зорилгодоо нэг алхам ойртохын төлөө Катар улсыг зорьсон. Жиндээ 6-т жагсаж байгаа тул С хэсгийн хоёрдугаар хагасыг толгойлон барилдах нь тодорхой болсон.

Таль Фликер нь ДАШТ-ий хүрэл медальтай ч Мастерс тэмцээнээс хараахан медаль хүртэж амжаагүй яваа нэгэн. Дэлхийд өөрийн нэрээ аль хэдийнээ таниулсан түүнийг хэн ч сул өрсөлдөгч хэмээн харахгүй. Олимпод нэг улсаас нэг жинд зөвхөн нэг бөх оролцох боломжтой байдаг тул Баруч Шмайловтой тус эрхийн төлөө 2017 оноос эхлэн өрсөлдсөөр байна. Гэвч одоо хүртэл хэн хэнд нь адил хэмжээний боломж байгаа тул түүний хувьд Олимп хүртэл үлдсэн тэмцээнүүдэд амжилт гаргаж эх орныхоо итгэлийг олж авах зайлшгүй шаардлагатай байна. Чансааны эхний 8-т багтаж чадаагүй тул аль хэсэгт хуваарилагдан орох нь тодорхойгүй байна.

Г.Хэрлэн 2:0 Таль Фликер   Г.Хэрлэн 2:0 Баруч Шмайлов  

Ё.Басхүү 2:0 Таль Фликер   Ё. Басхүү 2:0 Баруч Шмайлов


Георгий Зантарая (Украин)

Энэ жил хэдийнээ 33 настай ч гэсэн дэлхийн аварга, ДАШТ-ий нийт 6 медальт, Мастерсын аварга түүнийг дутуу үнэлж болохгүй. Оролцож болох бүхий л тэмцээнүүдээс медаль хүртээд үзчихсэн хашир туршлагатай түүний хувьд зөвхөн Олимпын наадмын шагналын тавцан дээр зогсож үзээгүй билээ. Тэгвэл энэ жил Токиогийн дэвжээн дээр сүүлийнхээ Олимпын дайралтыг хийхээр бэлтгэж байгаа түүний хувьд Олимпын өмнөх бүхий л тэмцээнүүдэд амжилттай оролцож хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулж, дэлхийн чансаанд дээгүүр байр эзлэх нь нэн тэргүүний зорилго болоод байна.

Г.Хэрлэн 0:0 Георгий Зантарая

Ё.Басхүү 2:0 Георгий Зантарая


Даниэль Каргнин (Бразил)

Залуучуудын дэлхийн аварга, Пан Америкийн хошой аварга түүний хувьд Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох нь бараг л тодорхой болоод байгаа билээ. Тэрээр өмнө нь Мастерс тэмцээнд 4 удаа оролцож байсан ч хараахан медаль хүртэж амжаагүй байдаг байна. Энэ удаад тэрээр D хэсгийг толгойлон барилдаж байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө ОУХМ Ё.Басхүүгийн эсрэг барилдах боломжтой байна.

Г.Хэрлэн 0:1 Даниэль Каргнин

Ё.Басхүү 1:0 Даниэль Каргнин


Ниджат Шихализадзе болон Орхан Сафаров (Азербайжан)

Азербайжаны залуусын хувьд дэлхийн чансааны дундуур бичигдэж байгаа ч хоорондоо Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцохын төлөө хүчтэй өрсөлдөж байна. Ниджат Шихализадзегийн хувьд тэртээх 2005 оны ДАШТ-д 17 настай байхдаа хүрэл медаль хүртэж байсан төрмөл бөх бөгөөд Олимпын наадмаас хараахан медаль хүртэж амжаагүй явна. Хэдийгээр сүүлийн үед өндөр амжилт гаргахгүй байгаа ч сүүлчийн удаа Олимпын дэвжээн дээр гарахын тулд энэхүү тэмцээнд өрт байгаа бүхнээ дайчлан барилдана. ДАШТ-ий мөнгө хүрэл медалиудыг -60кг жинд барилддаг байхдаа хүртэж байсан Орхан Сафаровын хувьд 2019 оноос эхлэн -66кг руу жин өгсөж барилдах болсон. Эхэн үедээ жиндээ дасаж өгөхгүй амжилт муу үзүүлж байсан ч 2020 оноос эхлэн хуучных шигээ барилдаж эхлэх болсон. Тэрээр мөн өнгөрсөн оны сүүлчээр зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.

Г.Хэрлэн 1:0 Ниджат Шихализадзе   Г.Хэрлэн 0:1 Орхан Сафаров

Ё.Басхүү 0:1 Ниджат Шихализадзе    Ё.Басхүү 0:0 Орхан Сафаров

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.67.18)
    Басхуу нь бэлтгэл нь гайгуй бол давгуй узэж магадгуй залуу байна лээ дээ
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.176.42)
    Жүдочдод амжилт хүсье
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 59 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    10 цаг 26 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК