Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлэн байдлын зэрэглэлийн дэглэмийг нэг шат бууруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээлээ

2021-1-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1 

Улаанбаатар хотод зарлаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 цагаас эхлэн нэг шат буурууллаа.

БАРИМТ 2

Үйл ажиллагааг нь хориглогдох салбарууд: Бүх төрлийн хувцас, гэр ахуйн болон цахилгаан хэрэгслийн худалдааны төв, засвар үйлчилгээ, гар утас, баар, цахим болон тоглоомын газар, фитнесс төв, спорт заал, иогийн газар, саун, массажны газар, урлаг соёлын газрууд, үзвэр үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, бариа засал, алжаал тайлах төв, зочид буудал, явуулын үйлчилгээний түргэн хоолын цэгүүд, нийтийн халуун ус, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ, үйлдвэрлэлийн сургалт гэсэн 18 газрын үйл ажиллагааг хориглох захирамж гарахаар болсон. Мөн бүх нийтийг хамарсан хурал цуглаан, аялал зугаалга, хурим найрын үйл ажиллагааг явуулахыг хориглох юм.

БАРИМТ 3

Эдгээрээс бусад газруудын үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн явагдана.

БАРИМТ 4

Хөл хорионы үеэр иргэд гэртээ байж, ажил, амьдралаа зохицуулж байсан. Тиймээс ажил эхлэхэд бүгд шинжилгээ хийлгэсэн байх шаардлагагүй гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцолсон.

БАРИМТ 5

Үйл ажиллагааг нь нээх буй аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал.

БАРИМТ 6

Байгууллага хамт олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй, зай барих нь маш чухал.  Ажилчид хамт сууж хоол идэх зэргээс зайлсхийх.

БАРИМТ 7

Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдыгаа өглөө ажилдаа ирэхэд нь халууныг нь үзэж, халдварын голомттой хэсгээр явсан эсэхийг тодруулах шаардлагатай.

БАРИМТ 8

Бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулсантай холбоотойгоор өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарлаа.

БАРИМТ 9

Автомашины дугаарын хязгаарлалт хуучин горимоороо явж эхлэв.  

БАРИМТ 10

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Зайлшгүй гарах тохиолдолд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

БАРИМТ 11

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өнөөдрөөс мөн нээхээр болсон.

БАРИМТ 12

Харин тус газарт байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй.

БАРИМТ 13

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг нээсэн нь иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

БАРИМТ 14

Тиймээс салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн. 

БАРИМТ 15

Иргэд хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр агаарт гарах хэрэгтэй.

БАРИМТ 16

Бэлэн байдлын зэрэглэлийн дэглэм буурч байгаа ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай юм.

БАРИМТ 17

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Ахуйн болон соёлын барааг нээх шийдвэр гараагүй номын худалдаа нь соёлын бараа учир нээгээгүй” гэдгийг онцолсон.

БАРИМТ 18

Мөн тэрбээр “ТҮЦ нь нийслэлд 1000 гаруй байдаг ба тус газруудад хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, стандартын худалдаа явах боломжгүй, хог хаягдал, халуун хүйтэн ус, 00-ын асуудал шийдэгдээгүй. Тиймээс эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм сахиулах боломжгүй учраас нээх боломжгүй” гэсэн юм.

БАРИМТ 19

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "ТҮЦ болон гар дээрээс бараа бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг, үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч, барилгын ажил хийдэг зэрэг хүмүүсийн судалгааг хийж байгаа. Тусламж дэмжлэгийнхээ үйл ажиллагааг тэдэн рүү чиглүүлж, дэмжих чиглэлээр ажиллаж байна".

БАРИМТ 20

Монгол Улсын Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл бэлэн байдлын зэрэглэлийг буруулж байгаатай холбоотойгоор тухайн цаг үед нь тодорхой хязгаарлалтууд тогтоох асуудлыг нийслэлийн хэмжээнд ярьж байгаа аж.

БАРИМТ 21

Цагаан сартай холбоотойгоор нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон.

БАРИМТ 22

Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад ч гэсэн эрүүл мэндийн салбар нь голомтын эх үүсвэр болох эрсдэл өндөр байгаа. Хамгийн гол нь тухайн эмнэлэг халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс болж халдвар гарч байна уу эсвэл үйл ажиллагаагаа явуулж байгаад эмч мэргэжилтнүүд халдвар авсан уу гэдгийг нь тогтоох ёстой. Үнэхээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаад халдвар авсан байхад тэднийг буруутгаж болохгүй.

БАРИМТ 23

Улаанбаатарт анхны тохиолдол бүртгэгдээд хоёр сар болж байна. Нэг тохиолдлоос Улаанбаатар хотод халдвар тархахад ямар хурдтай, ямар эрчимтэй тархахыг нөхцөл байдалтайгаа уялдуулан судалгаа хийсэн байна. Нэг халдварын намжих хугацаа нь 16 долоо хоног буюу дөрвөн сар байна.

БАРИМТ 24

Үүний 8-9 дэх долоо хоногт тархалт өндөр байна. Хөл хорио тогтоогоогүй бол халдвар илэрснээс 8-9 дэх долоо хоногийн дараа 12 мянган халдвар оношлогдож, нэг өдөрт 500 гаруй тохиолдол илрэх тооцоо гарчээ. Манай иргэд хөл хорио тогтоох үед иргэд маш хариуцлагатай хандсан. Иргэд амны хаалтаа тайлахгүй, зай барьж дадсан байна. Төр болон иргэдийн оролцоотойгоор халдварыг тодорхой түвшинд барьж байна гэдгийг Улсын Онцгой комиссоос мэдээлсэн.

image

Улаанбаатар хотод зарлаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 цагаас эхлэн нэг шат бууруулав. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэх юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулахтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.26.195.31)
    хэлэх үг үнэхээр алга. 1 сарын дараа гайгүй хэвийн байгаасай гэж найдахаас даа
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.193)
    Хөл хориог сулруулсан нь МАШ БУРУУ шийдвэр боллоо доо!!!! Тахлыг хяналтаас бүрмөсөн алдахаараа манай төр засаг "Ард түмний шахалт шаардлагаар л бид сулруулсан шдээ" гэж хариуцлагаас мултарна!!! Эцэст нь "тэнэг" ард түмэн өөрөө буруутан болж хоцорно!!! Ард түмэн төр засгийг сонгож бүх эрх мэдлийг олгосон учраас та нар эргэж хургаад, ард түмнээс айж дальдчаад байлгүй зоригтой, шийдэмгий, зөв шийдвэр гаргаж, хариуцлагаа бүрэн хүлээж ажиллах ёстой!!
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    13 цаг 49 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    13 цаг 54 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК