Нэгдүгээр сарын 14-ний өглөөний 06 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы үеэр 17 дугаар хорооны голын зам буюу Шархадны замаар тээврийн хөдөлгөөн зорчих боломжгүй болж байгаа аж. Тиймээс төвөөс ирж буй нийтийн тээвэр Эрдэнэтолгойн автобусны буудлаас буцах юм байна.
Шархадны замыг хааж буй учир иргэд өөр замыг сонгож зорчихыг албаныхан анхаарууллаа.
Б.Баатар