Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “ 2016-2021 онд хүртэл шүүгчдийн цалинг нэмээгүй.
барилга байгууламжийг сайжруулаагүй явж ирсэн. Одоогийн хэлж, ярьж байгааг харахад цаашдаа байдал улам дордох нь. Шүүгч цалинтай, эдийн засгийн баталгаатай байж, ажлаа хийнэ. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанд шүүгчдийн онцгой байдлын нэмэгдлийг 35 хувиар оруулж ирсэн байна лээ. АТГ хүртэл онцгой байдлын нэмэгдлээ 40 хувиар авдаг. Тиймээс шүүгч нарынхыг 45 хувиар тооцон олгооч гэх саналыг АН-ын гурван гишүүн гаргасан. Гэтэл сонсохгүй зүгээр нэг таахалзаад байх юм. Үндсэн хуульд нийцүүлсэн зүйл заалтаа оруулж чадахгүй байна. Энэхүү хуулийг баталбал, Дээд шүүхийн шүүгчдээр томилгооны сонсгол хийн, итгэл үзүүлэх эсэхээ харах хэрэгтэй” гэв.
У.Тэргэл