Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэргий Д.Тунгалагийн ил захидал

2021-1-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэргий Д.Тунгалаг ил захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Шинэ он гарсаар 13 хоног өнгөрлөө. Ханийг минь УИХ-ын гишүүний эрх дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгуулийн ажлаа хийж явахад нь хууль зөрчин хориод яг долоон сар болж байна. Бид хоёр оюутны ширээнээс танилцан гэр бүл болж өнөөдөр гурван сайхан хүүхдийн ээж, аав болон 28 жил амьдарч байна.

Энэ хугацаанд хань маань төрийн албанд жирийн мэргэжилтнээс газар хэлтсийн дарга, аймгийн дарга, салбар яамны сайд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Сайд хүртэл төрийн албанд хоёргүй сэтгэлээр 25 жил ажилласан. Миний хувьд төрийн ажлаа санаа зоволтгүй хийх бүх боломжоор хангахсан гэж хичээж ирсэн. Улс төржихгүй, хий хоосон сайрхалгүй, амин хувийн эрх ашгийг хойш тавьж, хийж бүтээж зүтгэж ирснийг ханийн минь ажил хөдөлмөрийн зам мөр харуулдаг.

Сэлэнгэ нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, санхүүгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж ирсэн, Ерөнхий сайд болоод дампуурал зарлах хэмжээнд байсан улс орныг хүлээн авч нэг жилийн дотор эдийн засгийг сэхээнээс гаргаж чадсан гээд улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогчдын итгэл хүлээн гурвантаа сонгогдоод байна.

Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулиа баталсан өдөр.

Үндсэн хууль баталсан өдөртэй холбогдуулан би цөөхөн зүйл бичье. Аргагүй эрхэнд ханиа хоригдсоноос хойш хууль уншиж, хуульчидтай уулзаж, зөвлөгөө авч болоод байгаа зүйлийг судаллаа. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж анхнаасаа биелэгдэхүйц байх нь уг шийдвэр шударга, хуульд нийцсэн байхын гол шалгуур болдог юм байна.

Ханиас минь анх “10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул” гэж шаардсан. Бидэнд байтугай Монголын маань зарим аймаг сумдад ч байхгүй ийм биелэгдэшгүй шаардлага, хугацаат болзол тулгасан нь анхнаасаа баривчлах л ганц зорилготой нь тэр үед хэн хүнд ойлгомжтой байсан. Шүүхээс түүнийг Ерөнхий сайд байхдаа гаргасан Засгийн газрын тогтоолоор нь буруутган ял оноосон байдаг. Тэр үед Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Сэлэнгэ Төв аймгийн хилийн заагийг дамнан оршдог Ноён уулын газар нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авсан. Гэтэл урьд өмнө тэр газруудад олон компаниуд лиценз эзэмшиж байсан бөгөөд уг талбай дээр өмнө нь хийсэн ажил, хайгуулд зарцуулсан зардал зэргээ тооцож нэхэмжилдэг түүнийг нь хуулийн дагуу олгодог юм байна.
Тухайн үед улсын эдийн засгийн байдалтай уялдаад мөнгөн хэлбэрээр төлбөр барагдуулах боломжгүй учир дүйцүүлэх хэлбэрээр өөр газруудад талбай олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдэлж, Төрийн ажил уялдаа холбоотой, залгамж чанартай ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар нь хэрэгжүүлдэг зарчмын дагуу хуулийн хүрээнд хийгдсэн байдаг.
ЗГ-ын тогтоол нь кабинетийн буюу хамтын зарчмын үндсэн дээр гаргадаг шийдвэр. Гэтэл хамтын шийдвэрийг нэг хүнд нялзааж шүүх шийдвэр гаргасан анхны тохиолдол нь энэ миний ханийн жишээ юм байна.
Хуульч нар болон тухайн үед хамтран шийдвэр гаргасан хүмүүс нь энэ тогтоолыг ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг баталдаг юм. Ер нь энэ мэтчлэн хамтын шийдвэр гаргасан Ерөнхий Сайд болгоноо хориод яллаад бид хөгжилд хүрэх бил үү.

Түүнийг дүүдээ газар өгсөн гэлцдэг. Гэтэл бодит байдал огт тийм биш, хуулийн дагуу дүйцүүлэхээр газар авсан арваад компаниудын нэг нь газраа худалдахад дүүгийнх нь компани бизнесийн зарчмаар худалдаж авсан байдаг. Үүнийг иргэд, хууль хяналтын байгууллага хууль бусаар өөртөө авсан мэтээр ташаа ойлгож байж магадгүй юм. Үнэндээ энэ нь тухайн компани ашигт малтмалын илэрцгүй болохоор нь худалдсан ийм л газар байдаг юм.
Бид ардчилсан соёлт нийгэмд амьдарч байгаа хэдий ч үр хүүхэд, эжий аав, элгэн саднаараа хамт яллагдан амьдын хагацлыг үзэж, хуудал хуурмагийг бие сэтгэлээрээ мэдэрч сууна. Гэхдээ үнэн эхнээсээ тодорч байгаа. Жишээ нь, миний нөхрийг гадныханд худалдчихсан гэж нийгмийн сүлжээгээр гүтгэсэн ХАРМАГТАЙН ордыг саяхан Засгийн газраас эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэлээ. Энэ нь Хармагтайн ордыг зарсан гэх мэдээлэл худал болохыг баталж байгаа ба хуулийн зөрчил байхгүйг нотоллоо. Амьдралд ч, улс төрд ч нэг нэр, нэг нүүрэндээ багтаж явдаг, жудагтай, ноён нуруутай, олонтой, шударга, зарчимч явж ирсэн нөхрийнхөө үйл хэрэгт би эргэлздэггүй.
Хэрвээ үнэхээр гэмт хэрэг хийсэн, тэр нь нотлогдсон бол, ингэж олон олон хуулийг зөрчин байж бүр ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ял оноох шаардлага байхгүй байсан байх аа гэж бодогдох юм.
Нийтээрээ нэг-амь болохын хувьд хамтдаа шоронд хоригдож байгаа манай гэр бүлийнхэн шударга ёс, хууль, үнэн ялагдаж байгаад харамсаж байгаа ч Хараат бусаар ажиллаж, шударга ёсны манаач байх Үндсэн хуулийн үүрэгтэй шүүх энэ алдаа хэлмэгдлийг залруулж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Энд би гомдол ярихаас илүү хууль ёсыг уландаа гишгэж, улмаар Монгол төрийн чадавхийг дордуулах үр дагавартай үйлдлийг хийж буй хүмүүст харамсаж байна. Яагаад гэвэл миний ханийн хэлснээр ҮЙЛ нь бас, ҮР нь үлдэх хорвоод хүнээрээ байх шиг эрхэм чанар үгүй билээ.
Гэхдээ үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Ардчилал, шударга ёс, хүний эрхийг хуулиндаа дээдэлсэн Монгол Улсад маань хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаад харамсаж, бид аргагүйн эрхэнд Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хүсэлт гарган хамтран ажиллаж байна.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль баталсан энэ өдөр би эмэгтэй хүний ааш, айдсаа нууж, төрийн зүтгэлтний гэргий гэдгээ санан тэвчиж, төрдөө итгэж, төрийн сүлдэндээ сүсэглэн залбирч үнэний өдөр ирэхийг хүлээж сууна.

Миний, ээжийн минь, үр хүүхдүүдийн маань итгэл сөхрөхгүй ээ, гэр минь эзгүйрч хоймор маань ханхайж, нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай ч бид аавтайгаа хамт, ханьтайгаа хамт, хүүтэйгээ хамт элэг бүтэн инээлдэн суух цаг удахгүй ээ гэж итгэл тээн чимээ чагнан хүлээнэ. Энэ хүнд өдрүүдэд бидэнтэй, шударга ёстой хамт байгаа бүх хүнд баярлалаа. Миний ханийн мөн чанар, үнэн сэтгэл, нутаг орон, төрт засгаа гэсэн чин сэтгэлийг үнэлж мэдэрч төрд төлөөлөх төлөөллөө болгон сонгосон ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэчүүддээ, мөн надтай хамт байж зовлонг минь нимгэлж үрсээсээ, ижий нараасаа, хань ижлээсээ нуун урсгах нулимсыг мань арчин ойлгож түшиж байсан найз нар, ах эгч дүү нартаа, мөн үнэнийг дэнслэн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байсан хэн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна.
Монголын маань өрх бүр элэг бүтэн байж, бяцхан үрс нь инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай, өрлөг ижий бүр сэтгэл нь амар амгалан байх болтугай.
Бидэн шиг мянга мянган төрдөө зүтгэсэн төрийн хүний ар гэр зовлон үгүй амгалан тайван байх болтугай. Төр минь зүтгэсэн хүндээ Ээлтэй байг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Batbayar (103.57.94.56)
    Hiisen hereg ni il bhad odoo yu bichne ve de, hereg hiigeegui huniig horih uu? Herev notloh barimtgui bhad ni horison bol shuuh, prokuroruud ni medeej buruutaad shorond bh estoi biz de
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.15)
    Үнэндээ хууль хяналтын байгууллагууд хийх ажил нь бага болоод л энэ хүнтэй ноцолдоод байгаа юм шиг харагдаад бна. Хэнд ч гэсэн ойлгомжтой асуудал байсаар байтал 6, 7-н сараар хорьж цагдаад, нэг хэсэг ард иргэдийнхээ сэтгэл санааг үймрүүлэх ямар хэрэг байгаа юм бэ? Эсвэл хэн нэгний гар хөл болж, захиалгыг биелүүлэх гээд зүтгээд байгаа юмуу? Хууль хяналтын байгууллага өөрсдөө өөрсдийнхөө нэр хүндийг унагааж байгаа шүү. Хэнд ч гэсэн мөнгө хэрэгтэй ч гэсэн хүнд ёс зүй гэж хамгаас чухал зүйл байдаг гэдгийг ухамсарлах ёстой. Ер нь муу үйл хийх, бодох бүрт түүний хариу хэзээ нэгэн цагт тухайн хүнд буцаж ирдэг гэдгийг санахад илүүдэхгүй шүү. Үнэхээр улс орны хохироосон, хууль дүрмээ зөрчсөн гэх мэт үйлдэлд хэн ч өмөөрөхгүй. Гэтэл Эрдэнэбатын яллаад байгаа тэр заалт нь хууль зөрчсөн зүйл огт байхгүй байна.
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Ардууд (202.126.89.80)
    Наад Ж.Эрдэнэбат луухааны эхнэр Тунгалаг чинь Ли чи шины хүүхэд ХХБ ны сахал Эрдэнэбилэгийн хүн анхнаасаа Сэлэнгийн ХХБны эрхлэгч байсан нөхөр нь Засаг дарга болоод л гэнэт хагартлаа баяжаад эхэлсэн.Луухааны Ээж нь дүү Зоригтбаатартайгаа ард нь хор найруулж зааварчилж идэж уудаг гэсэн.Зоригтбаатар нь сэлэнгийн мөрийтөй тоглоомын хаан том ах гэдэг мафи маягийн хүн ба сэлэнгийн бүхнийг зохицуулдаг цагдаагийн даргыг томилж байлгаж байгаа гэсэн олны яриа бна шүү.Сэлэнгэ аймгийн Ерөөгийн харганат могойт Хүдэр.Зүүнхараагийн бас Заамарын алтны бүх өнгөтөй өөдтөйг Эрднэбатын гэр бүл хүргэн Тибаков нар хүрз барьсан гамин шиг хайр найргүй ухаж тоноод дуусаж байна.Модыг нь Шинэбадрах гэх компанийн нэр дээр аймгийн бүх модны 99 хувийн зөвшөарлийг авч огтолж хөлждөг.Аймгийнхаа бүх тёндёр концесс менёжмёнтийн хувьчлал өмч хувьчлалаар бүгдийг хувийн эрх ашгаар урвуулж баяжсан.Бүхэл бүтэн Арцат зусланг албан тушаалаа ашиглаж ээждээ өгсөн Залуучуудын ордны байрыг өөртөө найзынхаа нэр дээр хууль бусаар залилах замаар Хувьчилж авч Их монгол баар болгож олон жил мөрийтөй тоглоом тоглодог бүх сумдын халаалтыг булааж албан тушаалаараа дарамталж ашиглаж халаадаг хөлждөг бүр Ноён уулыг ухах Сентарроо гоулд кампанийг дэмжиж ээждээ Түнхэлд канад технологоор барьсан иж бүрэн амралтын газар мөнгө хээл хаахууль бэлгэнд авсан байж болзошгүй гэсэн дээрх бүгдийг хамруулж байж болзошгүй гэсэн ам дамжсан бодит яриа нутгийн ардуудын дунд олон жил яригдлаа даанч шалгаж шийддэггүй гэнэ шүү.Аймшгийн амьтан жинхэнэ гэмт хэрэгтэн гэнэшүү гэр бүлээрээ байж болзошгүй гэнэ.Зүгээр л монгол хонины арьс нөмөрсөн хятадын эрлийз чононууд төв аймгийн хамаатангууд нь заамарт цагдаа нартай нийлж үхтэлэа алт ухаж хагартлаа баяжсан бүхнийг авилгаддаг байж болзошгүй гэнэ шүү.Пөөх Ёстой аймар хорт могойнууд бна.Яанаа.
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
    • Chi selengiin neg bertegchin zugeer l ataarhal dor ooroogoo boimolson hogiin dagz baina daa daanch chinii bichsen zuil ene huntei havitalguin baina daa bi ch bas selengiih ene huniig hundel yvdag hiij buteesen ymni zah zuhiig ni meddeg bolhoor chamaig neg muu ataarhagch baina gej harlaa chinii ene bichsend huurtaj itgeh hun chamaas oor neeh baihgui baih oo
      2021 оны 01 сарын 15
    • иш зайлуул бичсэн зүйл нь бүгд атаархал хорсол өшөө хонзон санаж явдаг бэртэгчний үг байна даа хорт могой өөрөө л бна шдээ
      2021 оны 01 сарын 15
  • Mgl (174.21.96.55)
    Buruu zamaar budaa teej ehelj baihad ni zogsooj baih heregtei sh dee ene met humuusiin ger buluud ni
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • иргэн (66.181.186.218)
    м. энхболдын өмнөөс шүүгдэж байгаа гэж би ойлгож байна идэж ууж улс ороноо худалдаж байхдаа бидэнд харагдахгүй тэр дээр л байна доошоо унаад ирхээрээ түүн сайн хэлмэгдсэн хүнгүй болно энэ авилгачид
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ахмад (150.129.143.136)
    Эрдэнэбатын аав нь Жаргалтулга гэж бөх барилддаг хүүхэд байсныг мэднэ. Харин Ж.Эрдэнэбатад холбогдуулсан хэргийг хэвлэлээс л сонссон учир үнэн, худлыг мэдэхгүй юм. Хэрэв хилс хэрэгт шийтгэсэн бол эцсийн хариуцлагыг шүүгч, прокурорууд л хүлээнэ шүү!!!! Захиалсан улс төрчид мултраад л өнгөрдөг юм!!!!
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • үнэн
      2021 оны 01 сарын 14
  • Зочин (202.126.89.173)
    Би жирийн иргэн. Түүний дүү шиг ганцхан сая төгрөгөөр ямар ч хамаагүй уул уурхайн лиценз авмаар байнаа, олоод өгчих хүн байна уу, даанч надад ийм сайн ах байхгүйм да.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • Hun
      Ene chini biznes
      2021 оны 01 сарын 14
    • Hun
      Ta nart biznes hiideg hun oor havid chine bainuu yagaad iim baigaag ni asuu erguu dagznuud ymaa
      2021 оны 01 сарын 14
    • Харин тийм 1000 га газар 1 саяар олдоогийн бол биднүүс бас авмаар байхын.Тэр газраа 10 тэрбумаар зарсан гэж сошиалд бна лээ.Тэгснээ 1 саяар зарсан гэж татварт мэдүүлсэн татвараас зайлхийгч үнэн хөгийн нарийн.
      2021 оны 01 сарын 14
  • Зочин (64.119.20.6)
    Монголын шүүхэд үнэн гэж байдаг юмуу.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.69.238)
    Юу үнэн энэ л үнэн байх, хууль зөрчсөн гэдэг нь бичиг үсэгтэй хүн болгонд илэрхий /Гишүүний бүрэн эрх гэж байдаг юм бол/ захиалга биелүүлсэн шүүгч!!!! яах бол?
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.46.112)
    Бид үнэнийг олж чадахгүй бол олон улсын парламент хэлж өгөх байхоо. Би Сэлэнгэчүүдийн сонголтыг хүндэтнэж, итгэж байдаг төлөөлөлийн нэг.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • irged (66.181.161.60)
    butgii hutsaa balai avgai hulgaich nuhurteigee yal edleh heregtei
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • хүнийг яаж муулна өөрөө яг тийм байдаг гэдэгдээ
      2021 оны 01 сарын 14
  • Зочин (64.119.21.25)
    Энд эхнэрт нь агсам тавьж солиорч байгаа галзуу хүнийг Хүрэлсүхийнхээ бөгсийг сайн долоогоорой гэж захия. Хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлдэг бузар ёс дахин давтагдах ёсгүй. Бие биенийгээ хайрлаж нягтрах цаг болсон шүү монголчуудаа
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Албан тушаалыг ньь булааж аваад сэтгэл ханахгүй шоронд хийдэг нь хүний ёс уу. Нохойн ёс уу. Хорвоо гэдэг ээлжтэй шүү гэж өвөг дээдэс маань сургадагсан.
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
    • l
      Chi zanaad baina uu? Avilgachidad UXEL!!!!!!!!!!! 20 -30 jilyn yal ogson ch bagadna!!!!!!!!!!!!!
      2021 оны 01 сарын 14
  • Зочин (83.25.135.118)
    Bitgii huc hamtarz hulgai hiigeed idez uusnaa martaa ju
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.51)
    хөөрхий дөө
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    1 цаг 18 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    1 цаг 22 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    1 цаг 55 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    2 цаг 1 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    2 цаг 10 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    2 цаг 19 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    2 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    2 цаг 42 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    2 цаг 48 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    2 цаг 50 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    2 цаг 55 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 8 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    3 цаг 18 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    3 цаг 34 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 5 мин
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    4 цаг 15 мин
  • Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
    4 цаг 27 мин
  • ХЭДХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ
    4 цаг 27 мин
  • УИХ дахь намуудын бүлэг хуралдана
    4 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК