Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентын түүхэнд 17 цаг тасралтгүй хуралдсан, шүүгчдийн лобби ихтэй, шүүх байгууллагын шинэчлэл

2021-1-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэн, дэмжлээ.

БАРИМТ 2

Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 10  гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хурлаараа сонгоно.

БАРИМТ 3

Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилохоор тусгалаа.

БАРИМТ 4

Улсын Дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлага зэргийг хуулийн төсөлд тусгасан.

БАРИМТ 5

Шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуулийн төсөлд тусгаж өгчээ. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өглөө.

БАРИМТ 6

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хаслаа.

БАРИМТ 7

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын Дээд шүүхээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлнэ. 

БАРИМТ 8

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх,

БАРИМТ 9

Бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх,

БАРИМТ 10

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо /ШСХ/-г бие даан ажиллуулах эрх зүйн орчинг энэ хуулийн төслөөр бүрдүүлж өглөө.

БАРИМТ 11

Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Тэдний дөрвийг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгоно.

БАРИМТ 12

Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр УИХ-аас томилохоор  тусгасан ба Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагатай адил байна.

БАРИМТ 13

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах үйл явц Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил нээлттэйгээр явах юм.

БАРИМТ 14

Шүүхийн ерөнхий зөвлөл, ШСХ-ны дарга, гишүүний бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг мөн тодорхой тусгаж өгчээ.

БАРИМТ 15

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлана.

БАРИМТ 16

Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор тусгажээ.            

БАРИМТ 17

Хуульчийг шүүгчээр томилсноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж, эсвэл үлдэж болно.

БАРИМТ 18

Хуулиар хамгаалсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулна.

БАРИМТ 19

Шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог ч шинээр томилж байгаа шүүгчийг гурван сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулдаг болно.           

БАРИМТ 20

Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.

БАРИМТ 21

Шүүгчид УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг. Үүнд, хуульд заасан шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг.

БАРИМТ 22

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хаслаа.

БАРИМТ 23

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байхаар хуулийн төсөлд тусгасан.

БАРИМТ 24

Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлж байхаар боллоо.

image

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэн, дэмжлээ. Тиймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна. Парламентын түүхэнд 17 цаг тасралтгүй хуралдсан гэдгээрээ үлдэх, 30 жил гар хүрээгүй явж ирсэн, шүүгчдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулсан хуулийн энэхүү төсөлд ямар ямар зүйл заалтыг өөрчилж, нэмж, шинэчлэв. Товчлон 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (66.181.190.23)
    Өөрт хэрэгтэй асуудалд ийм л байна даа. МАН ын новшийн гишүүдээ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.57.92.20)
    Энэ хуульд итгэл төрөхгүй л байга шүү.Шүүгчид нь өөрсдийн хангамж цалин голлон яриад бхйх шиг.Авилгачийн зовлон мэддэг авилгачин луйварчингууд олноор оролцож баталсан болохоор ард тзмнийг бус авилгач цөөнхийн ашиг сонирхлыг хангасан хууль болсон байх гэж сэжиг төрөөд байга.
    2021 оны 01 сарын 18 | Хариулах
  • Иргэниргэн (103.212.116.79)
    Яаж бантагнуулж, ямар жонхуу хутгасаныг нь амьдрал харуулаад өгнөө МАН -н лалрууд хэл амтай, хар мөртэй л юм хийсэн бж таарна
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.190.23)
    Эрх ашиг гэж өөр юмаа. Насаараа албан тушаал дээр байхгүй хойно хойч үеэ бодмоор юм
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.69.66)
    odoo baigaa shuugchidee yalanguya deed shuuhiinhniig bugdiig solioooooo
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 37 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 42 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    20 цаг 9 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    23 цаг 30 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 35 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК