Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Болормаа: Захиалга өгөх хүн ховордож байна

2021-1-15
0
ЖИРГЭХ

Хүний амьдралд  өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Мянгад ганц тохиолдох хүнд өвчин туссан ч зүгээр суухыг хүсээгүй өөрийгөө хөгжүүлж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Г.Болормаатай ярилцсан юм.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс эхэлж бие нь чилээрхэж эхэлсэн бэ?

-Намайг Г.Болормаа гэдэг. Хэнтий аймагт төрж, өссөн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Би гадаад хэлний багш мэргэжилтэй. 2001 оноос бие өвдөж эхэлсэн. Шинжилгээ хийлгэж, өвчнийхөө оношийг тодорхойлуулах гэж эмнэлгээр их явсан. 2013 онд тархи нугасны хатуурал гэсэн онош тогтоогдож, хэвтэрт ч орж байлаа.

-Мянгад нэг тохиолддог өвчин гэсэн. Бүрэн эдгэрэх боломж бий юу?

-Энэ төрлийн өвчнийг эмчилсэн тохиолдол дэлхий дахинд байдаггүй юм билээ.  Бүхий л өвчнийг эмчилж, эдгээж байгаа ч тархи нугасны хатуурлыг хараахан чадахгүй байна. Одоог хүртэл төгс эмчилгээ гараагүй гэсэн үг. Өвчин зовлонг хүн сөхөрч биш сөрж гардаг. Намайг хөл дээрээ дахин босч алхахад хань, аав ээж, найзуудын сэтгэлийн дэм их хэрэг болсон доо.

-Та өвддөг гээд зүгээр суусангүй. Харин ч өөрийгөө хөгжүүлж, юм оёж сурахын хажуугаар өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм билээ?

-2016 оноос эхлэн бие сайжирч эхэлсэн. Эдгэхгүй өвчтэй ч хийж бүтээх хэрэгтэй гэсэн хүсэл намайг хөтөлсөн. Хүүхдийнхээ хувцсыг ханзлаад эсгүүр гаргаад юм оёж сурч байлаа. Хүн ер нь урмаар тэжээгддэг амьтан шүү дээ. Оёж өгсөн хувцсыг өмсөөд ангийнхандаа “Миний ээж хийдэг”  гэж хэлээд аяга болон хувцсны уутны захиалга авчихсан ирсэн. Тухайн үед их урамшаад хүн хүсвэл юуг ч хийж, бүтээж чадна гэдгийг ойлгосон. Хотын захад амьдардаг гэрээс гарч чадахгүй учраас оёдол эсгүүрийн сургалтанд суугаагүй ээ. Эмэгтэй хүн бүхэнд оёж, хатгаж, үйл урлах өгөгдөл бий.

-Оёдлын машин доод тал нь 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Юм оёход нэг биш нэлээд хэдэн машины дамжлага дамжиж хувцас бүтнэ. 2-3 машин худалдаж авахад хүндрэл тулгарсан уу?

-Анх ээжийнхээ гар машинаар оёж сурсан. Дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн хэлтэст төсөл бичиж, анхныхаа цахилгаан оёдлын машиныг авч байлаа. Өнгөрсөн онд орлогоо хуримтлуулж байгаад хэрээсний машин худалдаж аваад санаа зовох зүйлгүй үйл урлаж сууна. Хувцас загварын салбарын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй учраас сурах зүйл их бий. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлэхийг боддог.

-Хэчнээн төрлийн хувцас оёж байна. Ихэвчлэн захиалгаар хийдэг үү?

-Тийм ээ. Захиалгын хувцас оёдог. Үндэсний дээл, монгол цамц, хүүхдийн өмд, цамц, гадуур хүрэм зэргийг өнгө, загварын сонголттой оёж байгаа. Байнгын үйлчлүүлэгчид захиалга өгнө.

-“Ковид-19” гарснаас шалтгаалж, орлого багассан гэсэн. Сардаа хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

-Хувиараа хийдэг болохоор сарын орлого харилцан адилгүй. “Ковид-19” гарснаас хойш орлого эрс муудсан. Захиалга өгөх хүн ховордож байна. Бөс барааны дэлгүүрүүд арваннэгдүгээр сараас хойш ажиллаагүй. Материалгүй болохоор ирсэн ганц, хоёр захиалгаа оёход хүндрэл учирч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 20 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 52 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 13 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 18 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК