Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Шүүх болон шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон

2021-1-15
0
ЖИРГЭХ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо парламентийн түүхэнд анх удаа 17.40 цаг хуралдан, парламентийн дэгийн тухай хуульд  хэрэглэж байгаагүй мэтгэлцээнийг хийж  мөн  үг үсэг, заалт бүрээр хэлэлцүүлэг хийж  төслийг алдаа мадаг, хийдэл дутагдалгүй боловсруулахад анхаарч ажиллалаа. Шүүхийн тухай хууль бол үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм.  Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Шүүхийн тухай хууль бол хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчим шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжинэ.

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүхэд, шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон. Энэ цагаас эхлэн эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгаас хараат шүүгч гэж хэрхэвч байж болохгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. өмнө нь 4 хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн шүүхийн тухай хууль гэсэн нэг хууль болголоо.

Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой тусгаж өглөө. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын  хороо энэ хуулиар бий болж байна.

Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн  10  гишүүний 5-ыг шүүгчид дотроосоо бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн уих-аас томилж байхаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө.

Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн  гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгалаа. шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байх, үндэслэл шийдвэр болгон нь ил тод байх-ыг үүрэгжүүлж өглөө. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг нь тасладаг алдаа гаргаж болохгүй гэдгийг хатуу сануулъя. шүүх эрх мэдэл бол ард түмний шударга ёсны хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой гэдгийг тэмдэглэх байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Б.Энхбаяр “Шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг Ерөнхийлөгч, УИХ, ард иргэд шүүгчид хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Монгол Улс  шүүхийн хараат бус байдлаар 140 улсаас 120-т жагсч байгаа нь гашуун боловч үнэн юм. Шүүхийн энэ системийн байдлыг бид хүндэрсэн байна гэж дүгнэсэн. Иймээс шүүхийн тухай хууль тогтоомжийг цогцоор нь иж бүрнээр нь засварлалаа. Энэ бол зөвхөн эхлэл гараа. Сайн хууль амилах биежих эсэх нь хүнээс хамаарна. Шүүгчид маань өөрсдийгөө засч, шаардлагад нийцэж хуулиа дагаж ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ингэж чадахгүй өнөөдөртэйгээ, эрх мэдэлтэйгээ зууралдан, авлигажин, хонгилдож, муу муухайтай эвлэрч, сайн сайхныг үгүйсгэж ажиллаж болохгүй. Энэ хууль олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас хуулийн үзэл санааг үгүйсгэж, таслан зогсоох үйлдэл хийхийг мэдэж байна. Үүнийг улдан дарж, шударга ёсны түүчээ болох хүч УИХ-д байгаа. Учир нь энэ хуулийн шинэчлэл дээр УИХ, парламентанд суудалтай бүх нам, бие даагчид шүүхийн шинэтгэл хийх ёстой, шударга ёсны асуудлыг хийх ёстой гэдэг дээр цул хүч болж 96.2 хувийн саналаар батлагдлаа” гэсэн юм.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Нэргүй (202.126.90.48)
    Шүүгчид хоёр сонголт хийх боломж олгожээ?! хуулиа баримтлах уу?! эсвэл авилгалаа авах уу?! Бараг авилгал нь л дийлэх байхаадаа?! Нөгөө талаар эрдэм мэдлэг муутай туршлага жудаг муутай нөхдүүд яаж ч хүнийг хохироох хилмэгдүүлэх боломжтой болж байгаа юм байна?! Ер нь ухамсартай зөв хүнээ ерөнхийлөгчөөр сонгож чаддаг бол уул нь хуучин жишиг нь зүгээр байсан юмдаа?! Одоо нэг хэсэгтээ л иргэд нь шоронгийн хаалга татаастай байх шинжтэй боллоодоо?! Болгоомжлох хэрэгтэй болждээ?! хүмүүсээ?!
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.90.48)

  • Иргэн (202.126.90.48)

  • Зочин (192.82.69.66)
    HUDLAA SHAAH YAAH VEE DOLIR NUDETEE NAAD SHUUHIINHEN CHINE BUGD AVILGALD IDEGDCHEED BAINA BUGDIIG N SOLIJ SHOROND N HIIGEECHEEEE
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Би (103.57.93.100)
    Ашгүй дээ хуульгүй юм шиг галзуурч б.сан шүү
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.69)
    Бүгдэд л хуулиас өөр дарга байх ёсгүй. Ялангуяа ЗГ, УИХ-ын гишүүдэд хуулиас өөр дарга байх ёсгүй шүү
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Иргэн: (64.119.20.165)
    Томилгооны хариуцлага гэдэг зарчим огтоос үйлчлэхгүй болж, шүүх улс төрийн томилгооны баг байх боломжтой болох шиг боллоо.
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.69.66)
    EHLEED NAAD LALARIIN SHUUGCHIDEE SOLIJ BUGDIIG N SJOROND HII TEGSEN RSAGT SHUUH TSEVERSHINE
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Пин гээд хүнийг дүгнэж ялладаг шүүгч хахууль авсан гэсэг үг
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Шүүх хууль цааз
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    44 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    2 цаг 10 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    2 цаг 23 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    2 цаг 44 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    2 цаг 55 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    3 цаг 5 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    3 цаг 11 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    3 цаг 23 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    3 цаг 44 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    3 цаг 48 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    3 цаг 49 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    3 цаг 54 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    3 цаг 59 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК